Оюутолгойн биологич Монголын дархан цаазат амьтныг агнаж байгаа нь ёс зүйтэй үйлдэл мөн үү
Өмнийн говьд голлох үйл ажиллагаагаа явуулдаг Оюутолгой компани тухайн бүс нутгийнхаа зэрлэг амьтан, ургамалд хор хөнөөл учруулалгүй ажиллах зорилгыг гол чиглэлээ болгосноо гурван жилийн өмнө сүр дуулиантайгаар зарлаж байв. Тухайн үед сэтгүүлчдийг цуглуулан “Манай компани зөвхөн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад зогсохгүй байгаль экологид ч санаа тавин ажиллаж байна. Уурхайн талбайд мод, бут тарих, зэрлэг амьтдыг газраас болон агаараас тоолох зэрэг ажлыг Оюутолгойнхон хийлээ. Бид цаашид ч байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулна” зэргээр өөрсдийгөө сурталчилж байсан.
Оюутолгой компанийн хүрээлэн буй орчны биологич Dennis Hosack гэх нөхөр янгирын сүргийн хамгийн том биетэй, урт эвэртэйг нь сорчлон буудсан байна. Ер нь тус компани байгаль, орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж мод, бут, сөөгөөс эхлээд ан, амьтдыг хүртэл хачин ихээр хайрлаж хамгаалдаг хэмээн гайхуулдаг. Тэгвэл тус компанийнхан бодит байдал дээр хэлснээсээ тэс өөр үйлдлийг хийж явдаг бололтой.
Саяхан Оюутолгой компанийн хүрээлэн буй орчны биологич Dennis Hosack гэх нөхөр Монгол улсын дархан цаазат амьтан болох янгирыг агнажээ. Үүгээр зогсохгүй уг үйлдлээ хүмүүст гайхуулан ярьж зураг, хөргөө хүртэл авахуулсан аж. Тэрбээр янгирын сүргийн хамгийн том биетэй, урт эвэртэй, сүргийн манлай болсон харлаг тэхийг нь сорчлон буудсан байна.
Оюутолгойн орд Монголчуудыг Арабын шейх шиг амьдруулах баялагтай хэдий ч бидэнд шимэлдэг төдий л оногдож байгаа. Наад зах нь гадаад ажилчид өндөр цалин авч монгол ажилтан, ажилчид иэдний хажууд “шимэлдэг” хүртдэг. Хойноос ирээд хот минийх хотонд ороод хонь минийх гэгчээр бүхэл бүтэн улсыг хэдэн арван жил тэжээж дөнгөх энэ ордонд эзэн суусан тэд өдгөө ан амьтан алж хядаж байгаа нь үнэхээр зохимжгүй байна. Эл байдлаас харахад Монгол улс маань эзэнгүйдсэн төртэй болжээ гэхэд хилсдэхгүй нь. Эрдэнэс баялагаа гадныханд эзэмшүүлчихээд өөрсдөө эдийн засгийн хямралд орж байна гэж ярих нь гадаад ертөнцөд бол үнэндээ л “Үхэр Монгол” болж харагдаж байгаа.
Даварсаар даварсаар дагвын орон дээр суусан Оюутолгойн биологич Dennis Hosack өөр хэдэн ч ан амьтан агнасан юм бүү мэд. Ямартай ч өөртөө эрх мэдлийг олгосон энэ эрийн “Цуст тансаглал”-д нийгэм дургүйцэж эхэллээ. Байгаль орчинд ээлтэй гэх брэнд сурталчилгаатай Оюутолгойн байгаль хамгаалагчийн хийсэн энэхүү үйлдэл монголчуудын зэвүүцлийг төрүүлж байна.
Учир нь Монголын газар нутагт маш цөөхөн тооны байдаг дархан цаазат нэн ховор тус амьтныг монголчууд эртнээс хайрлаж, хамгаалж ирсэн түүхтэй. Сүүлийн жилүүдэд янгирын тоо толгойг өсгөхөөр байгаль орчны байгууллагууд болон иргэд идэвхтэй ажиллаж буй.
Гэтэл байгаль хамгаалагч нэртэй гадны нөхөр Монголын нэн ховор амьтныг буудаж хөнөөсөн нь нутгийн зон олон цаашлаад нийт монголчуудын дургүйцлийг төрүүлж байгаа юм.
Dennis Hosack нь хулгайн анчин бус хүрээлэн буй орчны биологич хүн.
Ёс зүй талаасаа ч шүүмжлэл дагуулах уг хэргийг холбогдох хуулийн байгууллагууд болон байгаль хамгаалах сангийнхан анхааралдаа авах зүйтэй биз.
Гадаадын иргэн гэж хөл алдаж хуулийн гадна үлдээх бус зохих ёсны хариуцлагыг Dennis Hosack-т хүлээлгэх ёстой гэж үзэх хүмүүс байна. Тоо толгой нь цөөн үлдсэн янгирын сүргийг өсгөх ажлыг байгаль хамгаалагчийн баг зүүсэн хулгайчдаас хамгаалахаас эхлүүлэх нь зүйтэй болов уу.
Т.Энхэлээ
24tsag.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хөгшин янгирын тэх буудах гэж 30000 доллар төлсөн. Энэ гадаадын хүмүүс монголчууд шиг хулгaйн ан хийхгүй. Анд дуртай сайхан эр хүн байна.
шууд өчиггүй бууд
замийн цагдаагийн урд талийн нархан хотхоний гомо мөнхөө чи байрнийхаа банди нарыг оролдохоо боль
Ийм биологичоор яах билээ. Гадаадынх гэхээр хуулиар гадуур байж болохгүй биз дээ. Хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Газарчинд нь бас