Мялзан төст өвчин гарсны улмаас Ховд аймагт хөл хорио тогтоолоо
Ховд аймагт малын мялзан төвт өвчин гарсны улмаас 10 хоногийн хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоолоо.
Одоогоор тус аймгийн хэмжээнд 11 сумын 34 багийн 820 орчим өрхийн 65870 гаруй мал мялзан төст өвчнөөр өвчилснөөс 11362 нь хорогджээ.
Хорио, цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан 10 хоногийн хугацаанд аймгийн төв рүү мал, малын гаралтай түүхий эд оруулахыг хориглосон байна. Үүний сацуу сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжүүдийг мах сүүний хэрэглээгээ эрүүл бүсээс нийлүүлэхийг анхааруулав.
Ховд аймагт энэ өвчний шинж тэмдэг анх өнгөрсөн гуравдугаар сард илэрсэн ч оношийг нь тогтоож чадахгүй байсаар наймдугаар сард тогтоожээ.
URL: