СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛД ЗОРИУЛЖ 13,9 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА

4Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 19-нд болно. Сонгуулийн бэлтгэл ажилд зориулж 13,9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс баталсан байгаа билээ.

Сонгуулийн тухай хуульд зааснаар наймдугаар сарын 31-ны дотор намаас нэр дэвшигчид бүргүүлэх ёстой. Харин есдүгээр сарын 3-ны дотор бие даагчид бүртгүүлэх заалттай юм.

Хуулийн хүрээнд нэр дэвшигчид бүрдүүлж дууссан байна. Мөн хуулийн дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргаснаас хойш тав хоногийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог болон аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд нэгтгэж, нийтэд мэдээлэх ёстой юм. Иймээс өчигдрөөс эхлэн бүртгэгдсэн нэр дэвшигчдийг олон нийтэд мэдээлж эхэлсэн байна.

П.ГОО
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих