ОХУ-ЫН “РЖД” НИЙГЭМЛЭГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ О.В.БЕЛОЗЁРОВ МАНАЙ УЛСАД ИРЛЭЭ
“Транссибирийн төмөр замуудын зохицуулах зөвлөл”-ийн 25 дугаар Их хуралд оролцохоор ОХУ-ын “РЖД” нийгэмлэгийн ерөнхийлөгч О.В.Белозёров өнөөдөр манай улсад ирсэн байна.
О.В.Белозёров өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нартай албан уулзалт хийхээр товлосон байна.
Транссибирийн тээвэрлэлтийг зохицуулах зөвлөлийн гишүүдээс бүрдсэн нэгдсэн хурал жилд 1-2 удаа зохион байгуулагддаг бөгөөд тус хуралд Транссибирийн төмөр замаар дамжин өнгөрөх транзит болон гадаад худалдааны ачаа тээвэртэй холбоотой бүхий л асуудлуудыг авч хэлэлцдэг байна. Зөвлөлийн 25 дугаар ээлжит хурал анх удаа манай улсад энэ сарын 14,15-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон юм. УБТЗ-ын зүгээс уг хурлыг Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар санаачлага гарган ажиллажээ.
Оллоо.мн
URL: