Лейди Гага шинэ дуугаараа хуучин амрагаа “доош нь хийсэн үү”
Дуучин Лейди Гагагийн студийн тав дах цомогт багтсан шинэхэн уран бүтээл “Perfect illusion” дуу түүний хуучин амраг Тайлор Киннид зориулсан гэх шуугиан гараад байгаа билээ.
“Төгс хуурмаг” хэмээх санааг илэрхийлсэн уг дуунд энэ бол хайр биш байсан, энэ бол төгс төгөлдөр хуурмаг зүйл, чиний бүх зүйл худлаа байсан гэж гардаг бөгөөд дээрхи үгсийг хатагтай Гага экс амрагтаа зориулсан гэж шуугьж байгаа юм.
Лейди Гага энэ тухай тайлбар хэлэхдээ би Тайлор Киннид маш их хайртай, бид маш сайн найзууд. Би энэ дууг Тайлорт зориулаагүй, зориулах ч үгүй. Өөрийнхөө хайрлаж байсан хүнийг олон нийтийн өмнө гутаан доромжлох санаа надад байхгүй.
“Perfect illusion” дууны тухайд гэвэл Тайлор бид хоёрын хайр сэтгэлийн тухай биш. Гэхдээ худал хуурмаг хайр дурлалыг хүн бүр л туулсан байдаг. Энэ дуу бол миний эгчийн тухай, миний найз нөхдийн тухай, та бүхний тухай, надад ч мөн нэгэн цагт тохиолдож байсан зүйлийн тухай өгүүлдэг. Гэхдээ Тайлорт зориулаагүй, бид хамтдаа жаргалтай байсан хэмээжээ. Лейди Гага болон Тайлор Кинни нар өнгөрөгч долдугаар сард сүйгээ цуцалсан бөгөөд хосууд таван жил хамтдаа байсан юм.
И.МӨНХЦЭНГЭЛ
URL: