Бүсгүйг дайлсан мөнгөө нэхэмжилжээ
Их Британийн Шеффилд хотын Лайам гэгч нэгэн залуу шөнийн клубт нэгэн бүсгүйг дайлсан коктейлийнхээ мөнгийг хоёр долоо хоногийн дараа нэхэмжилжээ.
Харамч залуу 18 настай Эбби Фэнтоныг уух зүйлээр дайлаад, гар утасныхаа дугаарыг солилцсон байна. Арав гаруй хоногийн дараа дайлсан умдааныхаа төлбөр болох 6,5 фунтыг нэхэмжилсэн мессэжийг бүсгүйд илгээжээ.
“Хэдий ичгүүр сонжуургүй санагдсан ч би мөнгийг шилжүүлсэн. Энэ мөнгө нь түүнд үнэхээр л их хэрэг болсон юм байгаа биз” хэмээн цочирдсон бүсгүй ярив. Эх сурвалж www.wikimon.mn
URL: