Хорт хавдар үүсгэгч ”Жонсон энд Жонсон”

1201602251456382456Ахуйн хэрэглээний зах зээлд дэлхийд 100 гаруй жил өөрсдийн ноёрхолоо тогтоосон гэж яригддаг “Жонсон энд Жонсон” брэндийн бараа, бүтээгдэхүүнийг өнгөрсөн жилийн намраас эхлээд дэлхийн улс орнууд хэрэглээнээс хасаж эхэлсэн байдаг.

Учир нь энэхүү компанийн бараа хүүхдийн арьсанд болон биенд хорт хавдар үүсгэгч бодис агуулсан гэсэн эрдэмтдийн дүгнэлт хүн бүрийг цочролд оруулав. Ингээд компанийн тухай асуудлууд ээлж дараалан гарч, хохирогч хүүхдүүдийн гэр бүл, эцэг эхчүүд, хэрэглэгчид шүүхэд хандсан байдаг.

Эрдэм шинжилгээний нарийн судалгаагаар хорт хавдар үүсгэгч бодис нь том хүний болоод хүүхдийн биед огт хор хөнөөлгүй мэт л сүүлийн хэдэн жил хэвийн байсан. Гэвч нярайгаас тав, таваас найман настай хүүхдүүдийн эрүүл мэндийн байдал үе, үе эмч нарын анхаарлыг татаж эхэлсэн. Бага байхаасаа эхлээд ямар брэндийн зүйл хэрэглэж эхэлсэн, бие нь өвдсөн хүүхдүүдийн дунд нэг л зүйл тодорхой болж байсан нь “Жонсон энд Жонсон”-ы бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байжээ. Өнөөдөр Миссоури мужийн шүүхээс тус компанийг нийт 72 сая ам.долларын хохирол учруулсан байдалтай буйг дурдсан байна. Эмч нар болон эрдэмтэд нарийн шинжилгээ явуулж, дэлхийн өнцөг булан бүрт дээрх компанийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаад хүүхдийн бие өвдсөн тохиолдлуудыг судалж эхэлсэн. Нярайн түрхлэг, тос, памперсний шингэн, арьсны гуужуулагч, хумсний өнгөлгөө, гар хөлний тос зэрэг хэд хэдэн бүтээгдэхүүнд хорт хавдар үүсгэх аюултай химийн элемент багтсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж. АНУ-ын Миссоури мужийн шүүхээс нярайг алдсан болон бага байхдаа эндсэн хүүхдүүдийн эцэг эхэд хохирол болгож эхний ээлжинд 72 сая ам.доллар буюу 51 сая фунт стирлинг төлөх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. “Жонсон энд Жонсон” компани бараа бүтээгдэхүүнээ европт хамгийн их борлуулдаг. Дээрх 72 сая ам.доллар зөвхөн хуурайлах цацлагад агуулсан хохирлын хэмжээгээр дүгнэжээ. Алабамагийн Бирмингхам дахь оршин суугч Жэки Фокс хорт хавдраас болж 62 насандаа өөд болсон. Учир нь тэрээр “Жонсон энд Жонсон”-ы цацлага хүүхдэд хэрэглэдэг байсан бөгөөд гараар дамжин ийнхүү хорт хавдар үүсэх нөхцөл бүрдсэн гэсэн эмч нарын дүгнэлт гарчээ. Түүний гэр бүлийн өмгөөлөгч компанийг яаралтай үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж ийнхүү сөрөг мэдээ мэдээллүүд цацагдаж эхэлсэн байна.

Анх талийгаачийн үхэлд компани хариуцлага хүлээхгүй хэмээн шүүхийн задлан шинжилгээ болон хорт бодис агуулдаг химийн урвал, элементийн талаар баримт шаардаж байсан боловч ийнхүү өнөөдөр асуудал хүндэрсэн аж. Гоо сайхан, косметикийн бараа бүтээгдэхүүнд химийн бодис багтсан байдаг ч хүүхдийн бараанд ийнхүү хорт бодис үүсгэгч байна гэдэг нь аюултай хэрэг. “Жонсон энд Жонсон” компанийн үйл ажиллагааны талаар ташаа мэдээлэл гэхээс илүүтэй эрдэмтдийн нарийн судалгааны хариу олныг цочирдуулсан нь дэлхий нийтийн анхаарлыг хамгийн их татаж байгаа юм. Ийм учраас байгалийн гаралтай бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид аль болох хэрэглэх нь эрүүл мэндэд тустай гэдгийг зарим барууны сайт онцлох болсон. Асуудал ундарч эхэлсэнээс хойш мөрдөгчид болон судлаачид хорт хавдар үүсгэгч бодис хэрэглэсэн, эрүүл мэндээр хохирсон гэх мянга гаруй ижил шинжилгээний хариутай хүн байгаа болохыг олж тогтоогоод байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн хорт бодисын халдвар, хорт бодисын өвчлөл авсан гэсэн хүмүүс байсан юм. Харамсалтайгаар амиа алдсан гэх Жэки Фокс нь амьсгал хураахаас таван цагийн өмнө л ямар учраас хорт хавдар тусаж амиа алдаж байгаагаа олж мэджээ. АНУ-ын Стэнфорд их сургуулийн доктор, профессор Нора Фриман Энгстром “компанийн үйл ажиллагаа, химийн элементийн баг анхнаасаа гадарлах ёстой байсан юм. Хүний эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаа олон жилийн дараа мэдсэн байх. Одоо бид нярай хүүхдүүдийн биеийн байдлыг л ажиглаж, эмчилгээний болон судалгаанд зарцуулах цаг үлдээд байна. Мөн бусад хүүхдүүдэд болон хүмүүст анхааруулах үүрэгтэй” хэмээн химийн хорт бодисын тухай сэтгүүлчдэд ярьжээ. Мэдээж хэрэг хорт хавдар тусах магадлалтай гэх хүмүүст эмчилгээний үр дүн тэднийг амьдруулна.

 

Харин насан туршид харамсах эрүүл мэндийн хохирлыг “Жонсон энд Жонсон” хариуцахгүй. Тухайн компанийн бараа бүтээгдэхүүнийг Их Британи улс, ХБНГУ болон Франц гээд Европын ихэнхи орнууд хэрэглэдэг. Сүүлийн таван жил ОХУ-д эрчимтэй борлуулагдаж байсан бол барууны орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээнээс болоод худалдаалагдахаа больсон. Генетикийн хувьд хүний биед хорт хавдар үүсгэх бодис агуулсан гэдэг боловч хорт хавдартай байсан хүмүүст мөн адил сөргөөр нөлөөлж хавдрын өсөлтийг 35 хувиар нэмэгдүүлдэг “өдөөгч” бодис агуулсан байдаг талаар эрдэмтэд олж мэдсэн. Энэ мэдээлэл байхад хангалттай. АНУ-д жилд 20 мянган эмэгтэй хорт хавдартай болсон гэсэн эмчийн бичиг авдаг байна. Тэдний 14 мянга нь амиа алдах магадлал хамгийн өндөр байдаг аж. Ингээд төсөөлөхөөр АНУ, ОХУ, Европын улс орнууд гээд дэлхийн өнцөг булан бүрт “Жонсон энд Жонсон” гэдэг нэр ардаа “хорт хавдар” гэсэн үгийг дагуулжээ. Их Британи улсын эрүүл мэндийн салбарын эмч нар болон эрдэмтэд энэхүү хэрэг дээр хамгийн их анхаарал хандуулж тусгайлан ажиллаж байгаа. Учир нь “Жонсон энд Жонсон”-гийн хамгийн том зах зээлийг бүрдүүлэгч нь Их Британи улс. Жонсон энд Жонсон гэдэг нь ах дүү Жонсоны гэр бүлийн брэнд болсон нэр. 1886 онд эм тариа, ахуйн хэрэгцээний зориулалттай үйл ажиллагаа явуулдаг байсан энэхүү фермерийн үйл ажиллагаа өнөөдөр дэлхийд хамгийн том сүлжээний нэг байсан. Харин өнөөдөр эрүүл мэндийн асуудал яригдаж эхэлсэн учраас “Жонсон энд Жонсон” гэж байхгүй болж байх шиг байна. Анагаах ухааны салбарт “мэс заслын антисептик” төрлийн эм, бүтээгдэхүүнээр олон нийтэд танигдаж байсан ах дүү Жонсоны бүтээгдэхүүн эцэст нь хорт хавдар үүсгэгч бодистой бүтээгдэхүүн худалдаалдаг болж хувирч байна. Ясны сийрэгжилт, үе мөчний өвчлөлд дэлхийн хамгийн том брэндийн нэг “Кока Кола” компанийн бүтээгдэхүүн хамгийн муу, газтай ундаа хүний биед сөргөөр нө­лөөлж, нас­лалтыг боги­носгож бай­гаатай адил зүйл ахуйн хэрэг­лээний “Жон­­­­сон энд Жонсон” ком­панийн эргэн тойронд болж байгааг “BBC” агентлаг онцолсон.

Үүний нэг том жишээг дурдах ёстой. Одоогоос зургаан жилийн өмнө “Жонсон энд Жонсон” компанийн өв залгамжлагч гэж байсан Кэси Жонсон 30 насандаа хорвоогийн мөнх бусыг үзсэн байдаг. Тэрбээр компанийн албан ёсны өв залгамжлагч байсан бөгөөд түүний амьдрал асуудлаар дүүрэн байсан гэлцдэг. Дөнгөж 30 насандаа үхсэн Кэси ижил хүйстэн байсан ч түүнийгээ нуудаггүй нэгэн байв. Хэвлэлүүд түүнийг өнөөдөр бүтээгдэхүүнээс болж амиа алдсан буюу хорт хавдартай байж байгаад үхсэн гэж бичиж бас ярьж байна. Тухайн үед түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байсан. Энэ хэргийг “Жонсон энд Жонсон”-ы бүтээгдэхүүнтэй холбож, эрүүл мэндийнх нь тухай нэг ч мэдээлэл гарч байгаагүй нь хачирхалтай. Өнгөрсөн оны байдлаар компанийн цэвэр ашиг 12,949 тэрбум ам.доллар байсан. Нийт үл хөдлөх хөрөнгө нь 131,7 тэрбум ам.доллар байдаг. Хамгийн сүүлийн тооллогоор буюу 2008 оны байдлаар нийт 118,7 мянган ажилтантай байжээ.

Б.БААТАР

эх сурвалж: assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих