Жүжигчин А.Туяаг хоолоор “найрах” гэсэн эрчүүд өчүүхэнд тооцогдов уу
“Х-Түц” продакшнаар овоглож байсан жүжигчин А.Туяа өдгөө чөлөөт уран бүтээлч гэсэн сүржин нэр зүүгээд чөлөөтэйхэн гунхаж яваа. Жүжигчин Д.Оюунтуултай хамтран “T & T” продакшныг байгуулаад их л дотно үерхсэн ч, эгчмэд хамтрагч нь “Шинэ үе”-дээ буцаад очсоноор тэр ахиад л ганцаараа хоцорчээ. “Уран бүтээлээрээ нэрийн хуудас хийж явна” гэсэн сүржин амлалтандаа хүрээгүй боловч хэн хүний харааг булаам том хөхөөрөө “нэрийн хуудас” хийж чадсан жүжигчин бүсгүй маань хошин урлагийн тайз, кино, реклам сурталчилгаа гээд бүх л юманд нүцгэлэх дөхдөг нь нууц биш.
Европжуу төрхтэй царайлаг, нуруулаг бүсгүйн бие галбир үнэхээр эрчүүдийн харааг булаадаг бөгөөд түүнд миссийн тэмцээнд оролцох санал хүртэл ирж байсан удаатай. Хайр дурлалын асуудалд их л хянуур ханддаг гэх жүжигчин А.Туяа хэд хэдэн залуутай нэр холбогдсон ч халуухан харилцаа нь төдийлөн удаан үргэлжлээгүй. Харин одоо ганц бие бүсгүйн хүний амьдралаар замнаж, чинээлэг эрчүүдийн болзох санал хийгээд үнэтэй бэлэг сэлтэнд “бялуурч” суугаа жүжигчин бүсгүй маань өөрийг нь хоолоор дайлах гэсэн зарим нэгнийг өчүүхэнд тооцож буйгаа дэлгэжээ.
Энэ тухайгаа тэрбээр “Уг нь байгалиасаа л эр хүнийг эмэгтэй хүн татахдаа гоо сайхан, ааш айл, хоол ундаар татдаг байсан гэдэг. Одоо ч тэр бичигдээгүй дүрэм. Гэтэл сүүлийн үед анзаараад байхад зарим эрчүүд эсрэгээрээ хоолоор найрах гээд байдаг цаг болжээ. Ямар хоолонд дуртай вэ, өөрийн сайн хийдэг хоолоор дайлъя, юу идмээр байна гээд л. Үгүй ээ, тэгээд хоол идэхгүй гэхээр өөр юу идэх үү, яах уу. Ямар хоолонд дуртай гээд л нэгэн бодлын гоё ч юм уу. Нэгэн бодлын жижигхэн болчихсон юм уу. Эсвэл хоолноос өөр хийх юм, ярих юмгүй болсон цаг уу. Одоо тэгээд эр эмгүй хоолоор хайрлаад л, найрагдаад л байж дээ” хэмээн егөөдөөд авчээ.
С.Цахиур
URL: