С.ЗОРИГ АГСНЫ ЭХНЭР Б.БУЛГАНЫГ СУЛЛАЖЭЭ

3150

С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр Б.Булганыг цагдан хорьж байгаад өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 9-нд сулласан байна. Түүнийг Төв аймгийн цагдан хорих төвд ганцаарчилан хорьж байсан юм. Прокурорын байгууллагаас С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж эхэлсэн гэх тайлбарыг хэлж байсан юм.

Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг хэвлэлд ямар нэгэн ярилцлага өгөхгүй гэсэн гарын үсэг зуруулсан бөгөөд үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэн сулласан гэнэ.

http://www.times.mn/p/14763/


URL:

Нэр: Anonymous Огноо: 13 September 2016

Булган будлиантай булганых байх

Сэтгэгдэл бичих