ХОЁР ЯАМНЫ ТНБД ТОДОРХОЙ БОЛЛОО
Төрийн албаны зөвлөлөөс зарим яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг томилох тухай асуудлыг нээлттэйгээр зарлах болсноо мэдэгдсэн.
Уг албан тушаалд сонирхол бүхий иргэдийг сонгон шалгаруулах шалгаруулалт өчигдөр явагдсан байна. Одоогийн байдлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргаар эдийн засагч, Ч.Хашчулуун, БХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар А.Батбилэг нар сонгогдох нь тодорхой болжээ.
Энэ хоёр яамнаас гадна Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга нар тодрох учиртай.
URL: