Ц.Элбэгдоржийн халааг авах тэмцэл эхэлсэн үү
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа 2017 оны зургадугаар сард дуусгавар болж дараагийн ерөнхийлөгчийн сунгаа эхэлнэ. Энэ сунгаанд эрх баригч Ардын намаас 2016 оны улстөрийн сонгуульд ялалт байгуулсан, намаа сайн удирдсан гэсэн үзүүлэлтээр намын дарга, УИХ –ын дарга М.Энхболд өрсөлдөх нь тодорхой юм. Харин АН-аас хотын мэр асан, Улсын баатар Э.Бат-Үүлд намынх нь итгэл үзүүлэн дэвшүүлэхээр болсон гэдгийг тэрбээр шуурхай хэвлэлийн хурлын үеэрээ мэдэгдлээ.
Үүнтэй ч холбоотойгоор түүнийг 17 жилийн өмнөхталийгаач С.Зориг агсаныг хороосон түүнийг хоёр дахь удаагаа сэжигтнээр татаж, байцаалт авч, үс, цус, хурууны хээний шинжилгээг шүүх эмнэлгээсавсан гэнэ. Малгайгаа мартсанаас болж, насаараа сайн нэр дуулаагүй тэрбээр энэ хэрэгт дахин холбож байгаа нь Ардын намынханы захиалгат үйлдэл гэж гэв. Тиймдээ ч, сунгаанд эртнээс бэлдсэн тус намынхан хүчтэй өрсөлдөгч гэж үзсэн үү хэрэгт хамаатуулах гэж оролдож байгаа гэнэ.
Учир нь, Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших боломжтой улс төрч гэж түүнийг олон нийт, судлаачид үзэж байсан нь гарцаагүй. Өнгөрсөн дөрвөн жилд багаараа нийслэлийг удирдахдаа шинэчлэлт өөрчлөн байгуулалт хийж, иргэдээс ихээхэн дэмжлэг авч чадсан, туршлагатай улс төрийн хүрээнд хэдийнэ танигдсан нэгэн. Улс төрийн хоёр хүчтэй өрсөлдөгч болох тэд хэн хэнийхээ саналыг хувааж мэдэх тул ерөнхийлөгчийн сонгуулийн ажиллагаа аль хэдийнээ эхэлж гэсэн гаргалгааг иргэд дор бүрнээ гаргаж байна.
Гол нь, МАН-д ямар ашигтай юм бэ. МАН –ын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл, сайн мөрийн хөтөлбөр боловсруулсан байхад л хангалттай шүү дээ. М.Энхболд даргыг өмнө нь Засгийн газрын тэргүүн, шадар сайд хүртэл хийж байсан болон хамгийн сүүлд намаа ялалтад хүргэсэн зэрэг үзүүлэлтээр нь ард түмэн түүнд “хангалттай” гэсэн үнэлгээ өгөх нь гарцаагүй шүү дээ. Үнэхээр Э.Бат-Үүлийн хэлснээр түүнийг улс төрийн захилгаар дахин шалгуулж байгаа бол М.Энхболд дарга болоод МАН-ынхан төрийн гурван өндөрлөгийн суудлыг хүчээр дайран авахаар эртнээс бэлдэж. Э.Бат-Үүл баатраас ихэд “айж” дээ.
Харин тэр гэм зэмгүй гэдэг нь дахин нотолгоогоор батлагдвал түүний нэр төрийг сэргээхээс гадна нөхөн төлбөрт унаж мэднэ. Ямартай ч, сонгуулийн буухианы бариа болох Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж. Юу л болдог бол доо.
З.Хуяг
newscom.mn
URL: