ЭБЭ, НЯМКА ХОЁРЫН ШИДЭЛЦСЭН “ЧУЛУУ”
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар улстөрд хатуу үг, уран үг холбохдоо гаргуун сайн. Тэдний хэн нэгэнд хандаж хэлсэн үг нь үнэхээр оносон, заримдаа хатуудсан байдаг. Үүгээрээ тэд олны анхаарлыг татсаар ирсэн.
Тэгвэл тэд энэ удаа бие биедээ үгэн чулуу шидэлцэж эхэлжээ. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүнЦ.Нямдорж ерөнхийлөгчид хандаж “…Монголын төрийг самбарч бах таваа хангаж дуусаагүй юу…” хэмээн дайрсан. Ангийн нөхдөө хатуу үгээрээ шилбүүрдэж дуугүй болгодог гишүүний үгийн хариуг Ерөнхийлөгч орой нь “Балдорж” сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслолын үеэр өгөв. Тэрээр үгийнхээ далимд “…Мэнгэ нь дөнгө болсон гишүүн…” гэж ирээд учир битүүлэг боловч тодорхой хэлж орхив.
Эндээс харахад Ерөнхийлөгч МАН-ын бүлгийнхэнтэй тийм ч таатай харьцаатай байгаа биш бололтой.
Г.Санчир
times.mn
URL: