Христ МҮҮНЖЭЭД байна уу!?
Сүүлийн хэдэн жил Монголд хамгийн идэвхитэй ухуулга, сэнхрүүлэг явуулж, дагагчдынхаа тоог өдөр өдрөөр нэмж байгаа шашин бол яах аргагүй Христ юм. Христ гэхээр заримд нь ядаргаатай санагдаж байхад, нөгөө хэсэг нь чин сэтгэлээсээ шүтээд, зарим нь үзэн ядаж уурладаг билээ.
Гэтэл цөөнхөн хэдэн хүн амтай манай улсын нилээдгүй хэсэг нь христийн итгэгч болсон байна. Энэ олон урсгалын аль нь дээрх зан үйлийг хийдгийг бид мэдэхгүй. Гэхдээ христийн итгэгч гэж нэгдсэн тэд усанд орж булхуулах энэ үйлдлээ ариусах гэж нэрийдэж байгаа юм. Өнгөрсөн амралтын өдөр буюу есдүгээр сарын аравны өдөр энэ үйл явдал маршалын гүүрний доор болжээ. Олон нийтийн цахим сүлжээгээр цацагдсан тэдний үйлдэж байгаа зан үйлийн зурагнаас харагдсан. Харин ноднин хавар МҮҮН-ийнхэн дахин төрөлт хэмээн иргэдийг олноор нь булшинд хэвтүүлж дахин төрөлт буюу ариусгасан хэмээн олон нийтийн сүлжээгээр цацагдаж байсан. Энэ бүхнийг зохицуулдаг газар манай улсад ер нь байдаг юм болов уу. Байдаг бол энэ олон гаж гэмээр шашины хөл гарыг тушиж Монголоо аврах ажилд анхаарлаа хандуулах цаг нь нэгэнт болжээ.
Христийн шашин бол дэлхийн хамгийн өргөн тархсан шашин болоод байгаа… Тахин шүтэгчдийн тоогоор ч дэлхийд тэргүүлдэг. Одоогийн байдлаар 2,1 тэрбум хүн Христийн шашинтай. Гэхдээ энэ хоёр зуу гаруй оронд амьдардаг Христийг шүтэгч 2,1 тэрбум хүмүүс бүгд эв нэгдэлтэй юү гэвэл үгүй. Нэг л бурханд итгэдэг юм байж яагаад вэ гэсэн асуулт гарч ирэх нь гарцаагүй. Хэдий сонин сонсогдож болох ч Христийн шашин зөвхөн өөрсдийгөө үнэн зөв гэж зөрчилдсөн 30 гаруй урсгал чиглэлтэй.
Бид л Христийг шүтэж чаддаг, бусад нь чаддаггүй гээд хоорондоо маргалдаад байдаг. Эдгээрийг ерөнхийд нь үндсэн гурван урсгалд хувааж үздэг. Үүнд, Үнэн алдарт, католик ба протестант гэсэн гурван үндсэн урсгалд хувааж байна.
Н.Гэрэлтуяа /Bolod.mn/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
За бусдаараа бууз хуушуур шиг явья Үхэр Монголууд одоо болимоор юмаа 2ОО жил шарын шашинд нэвтэрч мунхагласан Одоо бас мүүн зүүн Тэрний оронд эх эцэгээ шүтэж амьдарцгаа