ДеАндре Жордан ”од” болжээ
“Лос Анжелес Клипперс” багийн дасгалжуулагч Док Риверс төвийн тоглогч ДеАндре Жордан АНУ-ын шигшээ багт тоглон Риогийн олимпоос алтан медаль хүртсэн нь өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлсэн хэмээн үзэж буйгаа ярьсан байна.
“Тэр өөрийгөө оддын хэмжээнд очсон гэж үзэх болсон. Тэрбээр өөрийгөө сайн тоглогч ч, од, багийн тэргүүн тоглогч хэмээн боддоггүй байсан байх. Өөрийгөө ихэд доогуур үнэлдэг байсан. Одоо тэрбээр ялалтын үнэ цэнийг мэдрээд, өөртөө итгэх итгэл нь нэмэгдсэн” гэж дасгалжуулагч Риверс өгүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn
URL: