МУБИС аудитын компаниудыг ашиглан хууль бус үйлдлээ далдлахыг оролдсон уу
Төрийн байгууллагын удирлагууд улсын мөнгийг үр ашиггүй үрж, “хумсалдаг” гэх шүүмжлэл байнга гардаг. Тэгвэл МУБИС-ийн удирдлагууд ч нэлээд олон сая төгрөгийн асуудалд орооцолджээ. Тус сургуулийн удирдлага өөрсдийн булхайг далдлахын тулд санхүүгийн аудитын компаниудтай хуйвалдан олон сая төгрөг шамшигдуулж эцэстээ бүгд шаварт унажээ.
Тодруулбал МУБИС сүүлийн гурван жилийнхээ санхүүгийн тайланг “Их наяд аудит”-ын компаниар баталгаажуулсан байна. Ингэхдээ тус компанид 10-20 сая төгрөгийн хөлс төлсөн аж.
Харин тус компани сургуулийн санхүүгийн тайланд аудит хийгээд “МУБИС-ийн 2014 оны тайланд олон жил дамжсан авлагыг буруу гаргасан” байна гэх дүгнэлтийг гаргажээ. Тиймээс сургуулийн удирдлагууд дахин “Конфиденс аудит” гэх компанитай гэрээ байгуулан аудит хийлгэжээ .
Гэтэл тус компаний хийсэн тайланд өмнөх аудитын компанийн ажилтнууд гарын үсэг зурж ирүүлжээ. Үүгээр ч зогсохгүй “Конфиденс аудит”-ийн явуулсан дүгнэлт нь өмнөх буруу гэсэн аудитын дүгнэлттэй яг ижил буюу өмнөх дүгнэлтийг тэр чигээр нь хуулбарласан байжээ. Гэсэн ч тус компаниуд үйлчилгээний хөлсөнд нийтдээ 70 гаруй сая төгрөгийг сургуулиас авсан байх юм.
Аудитын тухай хуулиар “Аливаа эрсдэлийг санхүүгийн тайланг баталгаажуулсан аудитын компани хариуцна” хэмээн заасан байдаг. Гэтэл дээрх компаниудын гаргасан холимог хуурга шиг дүгнэлтийн хариуцлагыг хэн үүрэх нь өнөөдөр тодорхойгүй байгаа юм. Гэхдээ МУБИС-ын удирдлага хууль бус үйлдлүүдээ дарагдуулахын тулд энэхүү дүгнэлтийг зориуд буруу гаргуулсан байхыг ч үгүйсгэхгүй гэдгийг ч хэлэх хүн олон байна.
Учир нь МУБИС-ийн хөгжлийн сангийн эх үүсвэрээс 172 сая төгрөг гарган худалдан авсан Лексус-570 машиныг “Сувдан хур” компаниас худалдан авсан ч ТӨХ-д хураалгаж баларсан. Гэтэл худалдан авсан машинаа санхүүгийн тайландаа бүртгээгүй одоо хүртэл “Сувдан хур”-ын авлага маягаар бүртгээд явдаг байна. Энэ нь удирдлагын тансаглалыг авлага руу чихэж цайруулах гэсэн санаа байхыг ч үгүйсгэхгүй юм.
Мөн засвар тохижилтын ажлыг жижиглэн хувааж, олон гүйцэтгэгч сонгон дундаас нь мөнгө “цохидог” байх магадлалтай аж. Тодруулбал “Тэмү холдинг”-д 35,45 саяын 2 ажил, Бэхийн өндөрт 33,40 саяын 2 ажил, Примервиндоуд 130 саяын 2 ззсварын ажил гэх мэтээр 730 саяын 12 ажлыг өгчээ.
Түүнчлэн тус сургуулийнхан яамнаас эрх нь шилжин ирж улсын төсвийн мөнгөөр хийгдсэн “Сургуулийн өмнөх боловсролд зориулсан хөгжмийн зэмсэг худалдан авах “ТТ-2014-88” гэрээгээр Фулсолюшин компаниас зах зээлийн үнээс 1-49 дахин өндөр үнээр хөгжмийн зэмсэг худалдан авсан гээд олон асуудал байгаа аж.
24tsag.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
МУИС-д Галтбаярын үес эхлэж дахин аудит хийлгэвэл мөнч их юм гарна даа.
БОЛЬЁ ОО