ДЯЯ-ны Авлигалтай тэмцэх газрын даргын гэрээс 8 тэрбум рубльтэй тэнцэх доллар бэлнээр гарчээ

KMO_155262_00018_1_t218_194221

Оросд цагдаагийн хөрөнгөлөг хурандаа нараа ангуучлаад эхэлжээ. ДЯЯ-ны Авилгалтай тэмцэх, эдийн засгийн аюулгүй байдлын Удирдах газрын \(ГУЭБиПК\ дарга, цагдаагийн хурандаа Димитрий Захарченкогийн гэрээс Холбооны мөрдөх товчооныхон бэлнээр найман тэрбум рубльтэй тэнцэх хэмжээний доллар хураан авчээ. Хурандааг баривчлах үед бие болон албан өрөө, мөшинаас нь мөн 20 сая рубль гарч ирсэн гэнэ.

Димитрий Захарченког албан эрхээ мэдлээ хэтрүүлж их хэмжээний авлигал авсан хэргээр баривчлаад байна. Түүнийг хүчний бас нэгэн том байгууллага болох Оросын мөрдөх хороо буюу СКР-ын дээд тушаалын генералуудын эрүүгийн хэрэгтнүүдтэй тогтоосон хэлхээ холбоонд ч бас сэжиглэж байгаа аж.

Өмнө нь дархлагдсан хулгайч гэгддэг Захарий Калашов бую Шакро Молодой гэгчтэй холбоотой гэх үндэслэлээр Мөрдөх хорооны дөрвөн өндөр дээд албан тушаалтныг баривчилсан юм. Дээд тушаалын генерал, хурандаа нарыг баривчлах үеэр их хэмжээний бэлэн мөнгө олдоогүйг баривчлагааны тухай гүйцэтгэх ажиллагааны мэдээлэл задарсан гэж үзэж байсан. Сөрөг хүчний мэдээлснээр хурандаагийн гэрээс бэлнээр гарч ирсэн найман тэрбум рублийн хэмжээний доллар нь Уралын төв гэгдэх Екатеринбург хотын жилийн төсвийн 1\4-тэй тэнцэх гэнэ. Өмнө нь Оросын Гаалийн газрын даргын гэрээс нэгжлэгээр 170 гаруй сая рубль гарч ирсэн ч өдгөө мөрдөн байцаалтаар гэр бүлийнх нь удам дамжсан хөрөнгө болон хувирсныг дурдсан байна.

 

НУУЦ.мн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих