Дарханы ХААИС-ийн захирлуудын далд маапаан
Өргөн цар хүрээтэй санхүүгийн шалгалтын /2013, 2014, 2015 оны хагас/ өргөсөн түүхээс хуваалцъя. Улсын байцаагчийн ноцтой баримтанд тулгуурласан хов жив биш хөдөлшгүй баримт юм.
Дархан-Уул аймгийн ХААИС 2011, 2012, 2013, 2014, 2015 оны хагасын Аудит, МХГ-ын санхүүгийн шалгалтаар удаа дараа зөрчил гаргаж улсын сан хөмрөгт гараа дүрсэн тохиолдлууд давтагдах янзтай, акт торгууль, алданга гэгчийг үл тоон задгайрч эхэлжээ. Шалтгалтаар 1306.0-5982.480 төгрөгийн төлбөр зөрчил ёс юм шиг. Задгайрлын далайц захирал М. Ганболд, Н.Баярсүх, П.Ганхуяг, аж ахуйн дарга Т.Нямсүрэн, нягтлан бодогч Д.Туяа, нярав Г.Цэрэнбат, мужаан Б.Баатарцогт нарын явцуу хүрээнд тоглоомын дүрэм зохион эргэлдэн бүжиж, тоглолт тохироо хийдэг аж.
Үүнд том толгойтой захирал Н.Баярсүх, П.Ганхуяг, нягтлан бодогч Д.Туяа, нярав Г.Цэрэнбат, мужаан Б.Баатарцогт нарын мафийн бяцхан бүлэглэл буруутай болохыг шалгагч нэгэнт тогтоосон байна. Шалгалтаар 15084340 төгрөгийг төсөвт төлүүлэх, 408231060 төгрөгийг байгууллагад барагдуулахаар шийдэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 60%, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 70%, Төсвийн тухай хууль 50% хэрэгжилттэй гэж гонсгор дүгнэжээ. /Төсвийн тухай хуулиар бол эрх бүхий этгээд буюу дураар дургиж буй захирлуудыг 10 жилийн хугацаатай төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах заалттай. Гэтэл мань захирлууд албан тушаалтайгаа үхэн хатан зууралдсаар.
Баримт нэг: Сургууль улсын төсөв, сургалтын төлбөрөөс санхүүждэг. Харьцангуй бие даасан эрх бүхий субьект билээ. Гэтэл Дархан-Уул аймгийн ХААИС-д эрх мэдэл хэтрэх, эд хөрөнгийн зарцуулалт задгайрч санхүүгийн сахилга сулбайсан байна. Зарцуулалтыг төр хянадаг. Сургуульд дээд болон дотоод хяналтын тогтолцоо байхгүй. Тэрч бүү хэл 2013, 2014 онд дээд шатны Удирдах зөвлөлгүй ажилласан нь мөнгө хөрөнгө хөлийн хажуу гарын салаагаар урсахын үлгэр гэгч болсон ч оны эцсийн төсвийн “хэмнэлт” захирлуудын цог залийг бадрааж “Алтан гадас” одонгийн эзэн болгож буй нь шагнал үнэ цэнэгүйдсэний илэрхийлэл болж буй. Тэгэхээр удирдлага бүр ховдог нохой шиг идээд л идээд л байж болохнээ…
Баримт хоёр: Бакалавр, эчнээ, магистр, лицей, түр сургалт, жолооны курс, дотуур байрны төлбөр зардлыг дээд шатны Удирдах зөвлөлтэй зөвшилцдөггүй, жишиг журмыг үл хэрэгсэж, захирлын дэргэдэх зөвлөлийнхэн дур зоргоороо төлбөр нэмэх зарлагын үүд нээх боломжийг өөр хоорондоо олгож эхэлсэн байна. Суралцагчидтай “Сургалтын төлбөр”-ийн гэрээ ганцхан удаа байгуулж сунгалтыг автоматжуулан мөрддөг, үүндээ оюутны гэнэн хайхрамжгүй занг олзлон ашиглаж хэвшицгээсэн аж. (Шалгалтын үр дүнд 2014 онд Удирдах зөвлөлийн шийдвэр гараагүй байхад үндэслэлгүйгээр нэмэгдсэн сургалтын төлбөрийн зөрүүг оюутан бүрээр тооцон эргүүлэн олгох шийдвэр гарсан нь өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Тэр мөнгө хэний халаасанд оров…) Гэрээ дүгнэдэггүй албажуулдаггүй ор нэрийн төдий тоостой цаас гэхэд болно.
Сургуулийн дүрэм, Удирдах зөвлөлөөс захирлын дэргэдэх зөвлөл гэгчид ийм өргөн эрх дарх эдлүүлсэн зүйл заалт байхгүй. Үүнийг зохицуулж өгөөгүй дээд шатны удирдах зөвлөл энд буруутай. Тэр ч байтугай эдгээр асуудлыг 2014 онд удирдах зөвлөл оны сүүлчээр хэлэлцэж хэт хожимдсон шийдвэр гаргаж байж. Асуудал юу билээ. Цагаа олж уу үгүй юу?
Жил тутам сургалтын төлбөрийг 15-32 хувиар нэмэгдүүлж, оюутан эцэг эхчүүдэд санхүүгийн зохиомол дарамт үүсгэн их хэмжээний мөнгөн хуримтлал үүсгэх нөхцөлийг бүрдүүлж захирал Н.Баярсүх, П.Ганхуяг, нягтлан бодогч Д.Туяа нар эмх цэгцгүй байдлын “эцэг”, “эх” болцгоосон.”
2013 онд 58555.9, 2014 онд 10197777.0 төгрөгийн хэмнэлт шалгалтын тайланд тодорхой. 2013 онд зардлыг 1950328.8 мянган төгрөгөөр төлөвлөж 2014 онд 2858837.5 төгрөгөөр өсгөж 47хувь хэтрүүлснийг бэлхнээ харж болно. Нэг юм байна аа. Асуудалд хэн ороогдов. Захирал М. Ганболд, Н. Баярсүх, П. Ганхуяг, нягтлан бодогч Д. Туяа …
Баримт гурав: Сургууль “Зам” нэртэй жолооны дамжаа 2005 оноос хичээлүүлэн зөнд нь хаяж, одоо болтол зөвшөөрөл, ажлын байрны тодорхойлолтоо сунгуулаагүй, элсэгч багш нартай гэрээ хийдэггүй, багш нар хаанаас цалинждаг нь тодорхойгүй болж шалгагч байцаагчийг мухардуулж орхижээ. Зарцуулалтын тайлан мэдээ байхгүй таг чиг. Үр ашиг өгөөжийн тухай энд ярилтгүй.
Жолооны дамжаа сургалтын горим, төлбөр тооцоонд мөрдөх журам, багш, суралцагчдын эрх үүргийг хэмжээлсэн зохицуулалт байхгүй үлгэн салганы үлгэрхүү юм байж. Жолооны төлбөрийг оюутны сургалтын хөтөлбөрт шингээн татдаг ч оюутнууд үүнийгээ мэддэг ч үгүй суралцдаг ч үгүй хохирогч болон төгсөн оддог байжээ.
Гэтэл дамжаанд суралцагч оюутнуудаас дахин дадлага шатахууны зардал хэмээн 100.000 нэмэн орлогод төвлөрүүлж амжуулна. Нийтдээ 6.884.800 төгрөгийг оюутнуудаас халаасалжээ.
Баримт дөрөв: Төсвийн ерөнхийлэн захирагч, Удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр дархан эрхт захирлын дэргэдэх зөвлөлийн лүндэнгээр /2010 он/ аж ахуйн тооцоот цайны газар, буфет ажлуулах шийдвэр гарч.
Захирлууд шийдвэр гаргасан ч үр ашиг тооцох, орлого зарлагын зарцуулалт бүрдүүлэлт, ажиллах журам, зөвшөөрлийг орхидуулсан нь холион бантан хутгах үндэс болов. Ахлах тогооч батлагдсан хоолны цэсгүй, орц норм тодорхойлох баримтгүй, ашиг орлогын анхан шатны бүртгэлгүй задгайрч хэвшжээ.
Цайны газар 78439.0 мянган төгрөгийн материал зарцуулан хоол үйлдвэрлэж 165410.0 төгрөгийн борлуулалт, буфет 63355.4 төгрөгийн бараа татаж 70528.1 төгрөгийн борлуулалтын орлого олсон ч 2013 онд цайны газар 27894.7, буфет 13610.3 нийт 41505.0 төгрөгийн орлогыг данс бүртгэлд тусгаагүй сунжруулдаг ихээхэн хэмжээний бэлэн эргэлдүүлдэг, орлого нуух, шахаа хийх нүх сүв ангайлган под хийдэг байж.
2013-2015 оны хагас хүртэл ахлах тогооч Б.Пүрэвсүрэн 78439.0 мянган төгрөгийн бараа хүлээн авсан ч ямар ашигтай ажилласан тухай баримт мэдээлэл байхгүй. Аж ахуйн тооцоот цайны газрын үр ашгийг захирлууд, санхүүгийнхэн нэг ч удаа тооцож үзээгүй орхиж. Энд нягтлан бодогч Д.Туяа, нярав Г.Цэрэнбат, ахлах тогооч Б.Пүрэвсүрэн, буфетчин С.Энхцэцэг буруутай мөн хариуцлагагүй удирдлагын хайхрамжгүй салан задгай байдал, эрх ашгийн зөрчил илэрхий харагдана.
Хөрөнгө оруулалт, их засвар хийхэд захирлууд сургуулийн касснаас, дараа тайлангаар бэлэн мөнгө өвөрлөн Эрээн, Улаанбаатарыг эргүүлдэг моод дэлгэрсэн гэхэд болно. Захирал М. Ганболд 3,961,600, аж ахуйн дарга Т. Нямсүрэн, нягтлан бодогч Д. Туяа 5.658.509, аж ахуйн дарга Т.Нямсүрэн, Д.Туяа нар дахин 129.501.760, нярав Г.Цэрэнбат, багш Г.Баттулга, А.Эрдэнэчимэг 20.510.000 төгрөг өвөрлөн гадаад дотоодоос бараа материал чирч бүтээн байгуулалт хийж иржээ.
Баримт тав: Мөнгөтэй захирлууд “захирлын дэргэдэх зөвлөл, тэнхим нэгжийн саналыг” үндэслэн Удирдах зөвлөл, төсвийн ерөнхийлэн захирагчийн үл хэрэгсэн Засгийн газраас тогтоосон цалингийн сүлжээг үл харгалзан 2013 онд багш, ажиллагсдын цалинг 10-20 нэмэгдүүлжээ. Захирлын дэргэдэх зөвлөл 2014 онд ҮЭХорооны шаардлага гэсэн ов мэхээр халхавчлан багш, ажилчдын цалинг 15 хувиар нэмэв. Одоо ХААИС-ийн багш, ажилчдын цалин Засгийн газрын тогтоосон цалингийн сүлжээнээс 18 хувь илүү байгаа нь бас анхаарал татна. Эндээсцалингийн зөрүү 288.287.360 төгрөг илүү гарч. Энд Захирал М.Ганболд, Н.Баярсүх, П.Ганхуяг, нягтлан бодогч Д.Туяа нарын урагшгүйтэх том толгойлсны харгай гэж үзэхээс өөр аргагүй юм. Ажлын үр дүнг тооцдоггүй, батлагдсан журамгүй мөртлөө сар бүр хавтгайрсан нэмэгдэл олгодог байдал энэ сургуульд замаа алдаж захирлын дэргэдэх зөвлөл хууль бус шийдвэрийн эзэн болж том толгой гарган задгайрлыг хошуучилна .
Ээлжийн амралтыг буруу бодож сургуульд 8199540 төгрөгийн хохирол учруулсныг нэр бүхий этгээдээр нөхөн төлүүлэхээр болов.
Баримт зургаа: Сургууль унах унаатай. Гэвч автомашины хувийн хэрэг хөтөлдөггүй иймээс сэлбэг хэрэгсэл, шатахуун зарцуулалт, нормжилтонд хяналт тавих боломжийг хаадаг. Шатахуун олголт замбараагүй, жолооч тооцооны хуудас хөтөлдөггүй нэгдсэн дүрэм журам мөрддөггүй байдал бас л газар авчээ. Автомашины ашиглалтай холбоотой 18.330.300 төгрөгийн зөрчил илэрчээ.
Тус сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал П.Ганхуяг гэгч захиран зарцуулах эрх бүхий этгээд биш байж шатахууны цохолт хийн олгодог, машин унах эрхгүй байж шатахуун залгидаг жийп /100км-т 16 литрээс их хөлөглөж, гурван жилд 9.300.000 төгрөгийн шатахуун шатаасан байх юм. Юун хэмнэлт. Маш үрэлгэн явдал. Зөвхөн захирлууд жилд шатахуун, тослох материалын зардлын 49-58 хувийг зарцуулдаг гээд нэг төсөөлчих.
Баримт долоо: Үндсэн хөрөнгө, бараа материал худалдан авалт маапаантай. Товчхондоо захирлуудын саалийн үнээ л гэсэн үг. Худалдан авалт хийхдээ удирдах зөвлөл, төсвийн ерөнхийлэн захирагчаас зөвшөөрөл огт авдаггүй, урьдчилж төсөв төлөвлөгөөнд тусгадаггүй, үнийг судалдаггүй, харьцуулалтын аргыг хэрэглэдэггүй, тендер зарладаггүй, үндэслэл бүхий төсөв тооцоо нарийвчилж гаргадаггүй, гүйцэтгэлийн гэрээ хуудуутай дутуу хагас байгуулдаг, заримдаа ор тас хийдэггүй, тайлан тооцоогоо хийхгүй луу унждаг, бэлэн мөнгө өвөрлөдөг гэхчлэн маапааны манан мэт сунжирч өгнө. Зах зух энэ.
Хуулийн дагуу зайлшгүй тендер зарлахаар нэгж өртөг бүхий ажлыг зориудаар хэд хэд хувааж жижиглэн өөрийн талын компаниудад хуваан өгч ажил гүйцэтгүүлдэг муу заль арга мэхэд суралцсан байдал ажиглагдаж байгааг хууль хяналтын байгууллагууд сонирхож эхлэх байх.
Тус сургуулийн мужаан Б.Баатарцогт гэгч эр няраваас их засварын материал хүлээж аваад юунд зарцуулсан, яаснаа мэддэггүй нягтлан, нярав түүнээс зарцуулалтын тайлан гаргаж аваагүй хаяж. Мужаан Б. Баатарцогт, аж ахуйн дарга Т.Нямсүрэн тэдний гар хөлийн үзүүр дохионы зангааг дагагчид байв. Зөвхөн 2014 онд их засварт 410.265.576 төгрөг цацаж, ажлын хөлсөнд 173.481.857 бусдад төлжээ. Үндсэндээ 2 төгрөг тутмын 1 нь ажлын хөлс болж гайхмаар юм. Үүний цаана том толгойтой захирлуудын мөнгөөр гараа угааж хөлжсөн тохироо хуйвалдааны тооцоо маапаан бий.
Хөрөнгө оруулалт, их засвар хийхэд захирлууд сургуулийн касснаас, дараа тайлангаар бэлэн мөнгө өвөрлөн Эрээн, Улаанбаатарыг эргүүлдэг моод дэлгэрсэн гэхэд болно. Захирал М. Ганболд 3,961,600, аж ахуйн дарга Т. Нямсүрэн, нягтлан бодогч Д. Туяа 5.658.509, аж ахуйн дарга Т.Нямсүрэн, Д.Туяа нар дахин 129.501.760, нярав Г.Цэрэнбат, багш Г.Баттулга, А.Эрдэнэчимэг 20.510.000 төгрөг өвөрлөн гадаад дотоодоос бараа материал чирч бүтээн байгуулалт хийж иржээ.
Үүнд том толгойтой захирал Н.Баярсүх, П.Ганхуяг, нягтлан бодогч Д.Туяа, нярав Г.Цэрэнбат, мужаан Б.Баатарцогт нарын мафийн бяцхан бүлэглэл буруутай болохыг шалгагч нэгэнт тогтоосон байна. Шалгалтаар 15084340 төгрөгийг төсөвт төлүүлэх, 408231060 төгрөгийг байгууллагад барагдуулахаар шийдэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 60%, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 70%, Төсвийн тухай хууль 50% хэрэгжилттэй гэж гонсгор дүгнэжээ. /Төсвийн тухай хуулиар бол эрх бүхий этгээд буюу дураар дургиж буй захирлуудыг 10 жилийн хугацаатай төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах заалттай. Гэтэл мань захирлууд албан тушаалтайгаа үхэн хатан зууралдсаар. Арга ч үгүй биз дээ. . .
Задгайралт салан задгай байдал замаа алдсаныг Дарханы ХААИС-д хийсэн шалгалтын баримт нотолгоо захирлуудыг зайлбаргүй илчиллээ. Маапаант түүхийн манан одоо оволзож хөөрнө.
Эрдэм өргөөлсөн сургуулийн эрхэм захирлууд иймэрхүү паян маапаантай Дарханы ХААИС-ийг бурантаглаж яваа юм байна. Буурал хорвоо бухаж буруутай этгээдүүдэд нүүрээ харуулах биз.
Энэ бол зөвхөн санхүүтэй холбоотой маапаан. Үйлдвэрчний эвлэл Хамтын гэрээ хийж үндсэн ажилчдынхаа эрх ашгийн төлөө тэмцдэг атал дэд захирал П.Ганхуягийн “захиалгаар” өөр ТББ бий болж уг гэрээг хийдэг, “өөрийн” талын “өрөөлийн” талын гэж хамт олноо талцуулдаг гэх мэтчилэн үйл ажиллагаатай холбоотой олон маапааныг цааш үргэлжлүүлэн бичих сэдэв хөврөх болно…
24tsag.mn
Эх сурвалжийн линк: http://www.24tsag.mn/content/139503.shtml
URL: