ТӨРИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ Т.ДОРЖДЭРЭМИЙГ СААТУУЛЖЭЭ

5Өнгөрсөн баасан гарагт  Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч  Т.Дорждэрэмийг  хууль хяналтын байгууллагаас саатуулжээ.  Түүнийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасан хээл хахуул авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, банкны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон, цагдан хорих захирамж гаргасан байна.

Баттай эх сурвалжийн мэдээллээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Т.Дорждэрэмийг баривчилсан байна. Мөн энэ асуудалтай холбогдуулан тус банкны хэд хэдэн ажилтнуудыг баривчилж магадгүй гэж эх сурвалж мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих