МАН-ын шvдний євчин Н.Энхбаяр, Ц.Шинэбаяраар зогсохгvй, цаана нь М.Энхсайхан, Д.Энхбат, С.Оюун…

“Бушуу туулай борвиндоо баастай”-н энэ цагийн бодит жишээ болсон МАН-ынхан оны сvvлийн єдрvvдэд хєєрхєн

тэвдэцгээж байгаа сурагтай. 90 жил уухайлан хашгирч явсан “хувьсгалт” алдраасаа л салаа-дахвал сvvлийн жилvvдэд ард олны дунд уруудсаар л яваа намынхаа нэр сvрийг даналзтал босгож ирээд тэр л эрчээрээ 2012 оны сонгуульд торгон жолоо єргvvлэн баярын маршаар алхацгаана гэж тооцоолсон улс л даа уг нь. “Одоо цагт хийгээд байх хувьсгал ч байхгvй, хувьсган єєрчлєх ч онцын шаардлагагvй, “ардын нам” болсноороо ард тvмний чихэнд илvv ойрхон, сонсголонтой болж тархи толгойг нь хvссэнээрээ эргvvлэх боломжтой” гэж энэ цагийн шилдэг мэргэн удирдагчид нь онолдсон байж таарна.

Нэрээ солино, анхны нэрээ сэргээнэ гэж олон жил vзэлцэцгээсэн л дээ. Лав л Монгол Улсын хоёрдахь Ерєнхийлєгч хийгvй гэгч нэгэн “Аав ээжийн vеэс єгєєж хишгээ хайрласан, МАХН гэдэг нэр ямар хvмvvст таалагдахгvй болоод энэ нэрийг сольж ад чєтгєрийн санаагаа гvйцэлдvvлэх гээд байнаа” гээд л халаглаж суусансан. Харин сар гаруйхны ємнє нєгєє эрхэм маань тєрєл арилжчихсан мэт малийтал инээмсэглээд л намынхаа нэрнээс “хувьсгалт”-ыг нь огтлоод л хаялцаж харагдсан.
За энэ ч яах вэ, тэдний л мэдэх хэрэг. Уг нь тvvх сєхєж vзвэл 1912 онд Єрнєдєд боловсрол эзэмшсэн Сунь-Ятсен гэгч хятад Гоминдан буюу ардын нам гээчийг байгуулсан байдаг. Тэр “ардын нам” нь гамин цэрэгтэйгээ хамт vнсэн товрого болоод тvvхийн салхинд хийсээд алга болсон. Vлдэгдэл нь Тайвань арлыг ба-раадсан нь цагаа олж байх ёстой газартаа ирсэний шагнал нь болсон. Харин унаган гэх нэрээ сэргээсэн хурлын индрээс “Ардын нам, ардын засаг мандтугай” гээд омогшиж байсан МАН-ын халуухан залуухан дарга нарыг ямархан шагнал хvлээж байгааг угтан ирэх он жилvvд л харуулах байх. Баруунтан, Зvvнтэн, Сэхээтний тєєрєгдєл гэгчээр ард тvмнийхээ сор болсон хvмvvсийг хядаад дууссан “хувьсгалт” имиджийг л огтлоод хаячихвал 2012 оны сонгуульд цоо шинэ нэртэй, ариухан цэвэрхэн нам орж анхныхаа том ялал-тыг байгуулна гэж У.Хvрэлсvх ноён тооцоолоод л дайрсан. Хєрсєн дор байгаа хэмжээлшгvй их баялаг маань ойрын дєрвєн жилээс єнгєє хувиргаж, ногоон мєнгє болоод улсын сан хємрєг рvv урсах тул тэр их баялагт лавхан гараа дvрж, эзэн суух шалгарсан арга бол сонгуульд ялалт байгуулах явдал. Ингээд л тэд сонголтоо хийсэн. Харин учирч болох эрсдлийг анзаарч, єнгєрсєн болон ирээдvйн тооцоо бодоод нэхэл хатуутай тэмцэлдэх нєхдєє даанч нэг хайхарч vзсэнгvй нь єнєєдєр ноцтой байдал vvсгэчихээд байгаа ажээ.
УИХ-ын гишvvн Ц.Шинэбаярыг МАН-д элсэлгvй МАХН-ын тvр штаб байгуулан бужигнуулаад эхлэхэд олон хvний дотор “Энэ товарищ Намбарын хvvд их л єртэй байж дээ. Цаашдын амьдрал, хувь заяагаараа дэнчин тавиад ийм их эрсдэлтэй зам сонгохыг бодоход ганц муу нvvрсний уурхайгаар тогтохгvй гар нь хvндэрсэн нєхєр юм “ гэж л бодогдсон байх. Удалгvй хаана юу хийж явсан нь тодорхойгvй С.Молор-Эрдэнэ гэх доктор гарч ирээд гал дээр тос нэмээд єгсєн. Эрvvл мэндийн дэд сайд асан Н.Удвал, Монгол дээд сургуулийн захирал доктор Н.Дашзэвгэ зэрэг албан тушаалын гадна vлдэж гомдогсдын хvрээ тун ч хурдацтай єсч яваандаа Монголын улстєрийг дахин хуваарилалтанд оруулж ч магадгvйгээр эрчимжиж байна. Одоохон-доо Н.Энхбаяр МАН-ын бага хурлын гишvvнээс гараагvй гэж мэдэгдэж л байгаа. Гэхдээ тvvнд намынх нь дарга, Ерєнхий сайдаас эхлээд журмын нєхєд нь” хоёрдахь удаагаа Ерєнхийлєгчийн єндєр олбогт залрахад саад хийсэн” гэх заналт тооцоо байсаар л. Зорилгодоо хvрэхийн тулд урьд ємнийн гашуун тооцоо бодож, хєлдєє тааралдсан бvхнийг хайр найргvй гишгэн, хэний ч vгийг сонсдоггvй зєрvvд, хvчирхэг тvvнээс ямар тоглолт гарах нь он солигдсоны дараа тодорхой болно. Харин тачигнасан жавартай энэ л єдрvvдэд зах зухаасаа ил болон мэдэгдэж байгаа халуухан баримттай мэдээ гэвэл VШН-ын удирдах зєвлєлийн гишvvн М.Энхсайхан, УИХ дахь ногоон намын тєлєєлєл Д.Энхбат нарын хийсэн болоод хийх гэж байгаа алхам юм. УИХ-ын гишvvн Иргэний Зориг намын дарга С.Оюун, Ногоон намын дарга УИХ-ын гишvvн Д.Энхбат нар хоёр намаа нэгтгэхээр тохиролцоонд нэгэнт хvрчихээд байгаа.
УИХ-д суудалтай гэдгээрээ их л амархан хэл амаа ололцоод байгаа эдгээр нам адилхан либерал vзэл баримтлалтай нь хvчээ нэгтгэх гол хvчин зvйл байсан нь ойлгомжтой. “Жижиг нам гэж ярьж, жижгэрэхээ болъё” гэх болсон Д.Энхбатын цаад зорилго нь 26+50=Холимог гэх 2012 оны сонгуулийн тойргийн гадна vлдчихгvйн тєлєєх л тэмцэл юм. Харин улс тєрийн замналдаа унаж боссоор єнєєдрийг хvрсэн ч ард олны хvлээлтийг дагуулсаар л яваа ноён М.Энхсайхны хувьд vзэл баримтлал нэгтэй МУНН,Эх Орон намтай VШН-аа нэгтэгчихээд Намбарын хvv дээр яваад очвол Монголын улс тєрд жинхэнэ тэсрэлт гаргана. Цэвэр vндэсний эрх ашгийг дээдэлдэг эдгээр намуудын нэгдэл нь єнєєдєр манай улс тєрд жинхэнэ дутагдаад байгаа гуравдагч хvчний хvчтэй тєлєєлєл болж болох л юм. Монгол орон vсрэнгvй хєгжлийнхєє гараан дээр ирээд байгаа завсрын энэ л vед хvчтэй тєр, хяналттай парламент юу юунаас илvv хэрэгтэй. Харин энэ асуултын хариуг ард тvмэндээ бага ч гэсэн хэлж єгч чадах одооны хувилбар нь парламентад эзлэх гуравдахь хvчний дуу хоолой л байх болов уу. Єнєєдєртєє vvнээс илvv оновчтой сонголт харагдахгvй л байгаа. Харин гуравдагч хvчин нэрээр эвсч гарч ирчихээд єнєєдрийн нєхдvvд шиг хуйвалдан хувааж идээд байвал Монголын ард тvмний тэвчээр барагдаж єєр зам сонгоход хvрнэ.Энэ бvхний хариулт нь Намбарын хvv болон М.Энхсайхан, тэдгээрийг тойрон эргэлдэх нэгдлvvдийн Монголын ард тvмний ємнє хvлээх тvvхэн хариуцлагаас шалтгаална.

ardchilal


URL:

Сэтгэгдэл бичих