Гурван настай хүү ангийнхаа хүүхдийг хазаж гэмтээжээ

c11675552a2ce10dc1113aba9f6856c1Фэйсбүүк дэх “Mommy central” группт нэгэн эмэгтэй дүүгийнхээ хазуулсан зургийг нийтэлсэн нь эцэг эхчүүдийг ихээхэн эмзэглүүллээ. Хоёр настай бяцхан хүүг ангийнх нь гурван настай хүү биеийнх нь энд тэндгүй хазан гэмтээсэн байна.

Хазуулсан хүүхдийн ар гэрийнхэн Фэйсбүүк хуудсаар дамжуулан бусдад анхааруулж сэрэмжлүүлэх зорилгоор “Ээж аавуудаа! Элэг эмтэрч, зүрх зүсэгдэж байна. 2 настай дүүг минь ангийх нь 3 настай хүүхэд бүтэн 2 цаг гаруй хазаж, зодож ийм болгосон байна. Эрэгтэй хүүхдийг боожгойг нь хүртэл хазсан байна шүү дээ. Гэр бүлийн хүмүүжил, цэцэрлэгийн багшийн хариуцлага, хараа хяналт хаана байна аа. Үр хүүхдээ цэцэрлэгт эрэмдэг болгох гэж өгнө гэж үү. Хэлэх үг ч олдохгүй байна. Үр хүүхдүүдээ анхаарч ядаж хүүхэд хаздаггүй, зоддоггүй болгож цэцэрлэгт өгөөч ээ” хэмээн бичжээ.

newscom.mn


URL:

Сэтгэгдэл бичих