Хятадын “Смарт Ойл Инвестмент Лэд” компани Дорноговь аймагт газрын тос олборлоно

bbe303285385411b9e244de5fa26f152Газрын тос хайгуулын Эргэл 12-р талбайд МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ашигт малтмал, Газрын тосны газар болон “СМАРТ ОЙЛ ИНВЕСТМЕНТ ЛЭД” компанийн хооронд байгуулах бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 9-р сарын 9-ний өдөр Улаанбаатарт боллоо.

Эргэл -12-р талбай бол “СМАРТ ОЙЛ ИНВЕСТМЕНТ ЛЭД” компанийн МУ-д хэрэгжүүлэх гэж байгаа анхны газрын тосны төсөл юм. Тус компани нь МУ-ын Засгийн газрын олон улсад зарласан тендерт ялж, Дорноговь аймгийн нутагт байгаа энэ 11035 ам дөрвөлжин километр бүхий талбай дээр 33 жил эрэл хайгуул, олборлолт хийх эрх олж авсан байна. “СМАРТ ОЙЛ ИНВЕСТМЕНТ ЛЭД” компани бол Хятадын газрын тосны салбарын техник мэргэжил, амжилт бүтээл, мэдлэг туршлагаараа тэргүүлж байгаа том компани юм байна.

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайд Шин Хаймин, “СМАРТ ОЙЛ ИНВЕСТМЕНТ ЛЭД” компанийн ТУЗ-ын дарга, Ерөнхий захирал Жөү Жиньмин, МУ-ын УИХ-ын гишүүн Б. Дэлгэрсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х. Бадамсүрэн, МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ашигт малтмал, Газрын тосны газрын дарга Б. Баатарцогт, Дорноговь аймгийн ИХ-ын дарга С. Түмэнбаяр, Засаг дарга Т. Энхтүвшин нар оролцсон бөгөөд Ц. Бадамсүрэн, Шин Хаймин, С. Түмэнбаяр, Жөү Жиньмин, Б. Баатарцогт тус тус үг хэлж, Хятад Монгол хоёр талын энэхүү хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгсөн байна.

Эх сурвалж: Хятадын Олон Улсын Радио


URL:

Сэтгэгдэл бичих