Ургац хураалтын бүх ажил зогслоо
Цаг хугацааг минут секундээр хэмжин ажиллаж буй намрын энэ оргил ачааллын үеэр шугам сүлжээнийхэн Сэлэнгэ дахь аж ахуйн маань тогийг ямар ч урьдчилсан анхааруулгагүйгээр зориудаар салгаж бидний ажлыг хүчээр зогсоов.
Аргаа барахдаа энд бичиж байна. Та бүхэн маань хариуцсан хүнийх нь сонорт хүртэл түгээж өгнө үү!
Буудайны өгссөн элеватор цахилгаангүй болон зогссоноор түрээсээр ажлуулж байгаа 25 ачааны машин сул зогсолт хийж байна.
Өнөөдөр л гэхэд бид 1000тн буудай, 400тн төмс, 150тн сонгино хураах хуваарьтай нормтой. Маргааш бороотой бдг. Авч чадаагүй нь алдагдал болдог.
Сонгино гэхэд байнгын 25 хэмийн дулаан агаараар үлээлгэж халааж байх ёстой. Одоо бол халаалт тасарч хадгалалтын горим зөрчигдөж эхэллээ.
эх сурвалж: Чинбат, Лхагва /фб/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
яадаг новшнууд вэ,гай болохоор зай болооч