Найм дахь удаагийн БАЛДОРЖ шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо

4Сэтгүүлзүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагнал гардуулах ёслол найм дахь жилдээ өчигдөр боллоо. Энэ удаагийн БАЛДОРЖ шагналын эзнээр “Засгийн газрын мэдээ” сонины орлогч эрхлэгч Ц.Цэвээнхэрлэн тодорлоо. Харин БАЛДОРЖ шагналын дэд байрын эзнээр ”MN 25 дугаар суваг” телевизийн сэтгүүлч Аюурбунь, Ундармаа нар “1000 төгрөг” зорилтот нэвтрүүлгээр дэд байрын эзэн болсон юм.

Шилдэг 10-ын эздээр:

  • “Үндэсний шуудан” сонины Нийгэм, соёлын албаны дарга Б.Энхмарт “Орхон гол уйлж, алтны компанийнхан туйлж байна” нийтлэл
  • Г.Одгарав “Хүнсний аюулгүй байдал”, “Төв цэвэрлэх байгууламж” цуврал сурвалжлага
  • “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Энхзаяа “Увсынхныг урвуулсан” гэрээ нийтлэл
  • Э.Энхцолмон “Салхины дуун” нийтлэл
  • “Өнөөдөр” сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албаны сурвалжлагч О.Бат-Ундрах хоёр дахь удаагаа ”Хүүхдээ шоронд хооллоё”, “Чагнууртай шимэгч” нийтлэлээрээ
  • “Засгийн газрын мэдээ” сонины сурвалжлагч Б.Гандолгор “Үхэл дагуулсан хөх сав”, “Гэрт тань нуугдсан хор” нийтлэл
  • “Гамма” агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Б.Рэнцэндорж тодорлоо. Тэрбээр “Нарантуул” гэрэл зургийн сурвалжлага
  • МҮОНТ-ийн Б.Ариунцэцэг, Н.Одбаяр нар ”Халуун сэдэв” цуврал мэдээлэл, “Цагийн хүрд”-ийн мэдээлэл
  • МҮОНР-гийн сэтгүүлч Л.Мөнхтөр “Эх орноо өөрсдөөсөө хамгаалъя” радиогийн нэвтрүүлэгүүдээрээ тус тус шилдэг 10-т шалгарсан юм.

Харин Монголын залуучуудын холбооноос шалгаруулсан тэргүүний залуу сэтгүүлчээр ”Өнөөдөр” сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албаны тоймч Л.Ганчимэг шалгарлаа.

www.Urlag.mn


URL:

Сэтгэгдэл бичих