“Шинэ үе”-ийн бичлэгийг хулгайлагсадын нүцгэн зургийг цахимаар цацдаг программчин залуу хэн бэ…
Хошин урлагийн алдарт “Шинэ үе” продакшин өөрийн www.Shineue.mn гэсэн албан ёсны вэб сайттай. Энэ вэб-сайтыг өнгөрсөн оны 12-р сараас эхлэн нээж ажиллуулсан. Веб-сайтыг нь компьютерийн график-дизайнер мэргэжилтэй О.Э гэдэг Дарханы залуу хийж өгч ажиллуулж байжээ. Гэтэл сайтад нь тавигдсан бичлэгүүд нь цахим орчинд алдагдаад байсан гэнэ. Сайт хариуцдаг залуу нь Оюуны өмчийн газар хэдэнтээ хандсан ч тоосонгүй. Тэгэхээр нь оюуны өмчийн хулгайг өөрийн мэргэжлийн дагуу шийдэж хулгайчдыг хатуухан хашраахаар сэтгэл шулууджээ. Тэрээр 2010 онд Cody…..net сайтаас фэйсбүүктэй адилхан дизайнтай Olloo…./login.php фишинг сайтыг ердөө нэгхэн доллараар худалдаж авсан байснаа ашигласан гэнэ. Энэ сайт нь фэйсбүүкийн дизайнтай адилхан харагддаг агаад нэвтрэх нэр болон нууц үгээ бичдэг хэсэгтэй аж. “Шинэ үе” продакшины сайтад тавигдсан бичлэгийг хуулбарласан нөхдүүд нь голдуу СУИС-ийнхан байсан тул гэсгээлтэнд өртжээ. Бичлэг хулгайлагчдыг хашраасан залуу нь “…продакшины бичлэгүүд тавигдсан тохиолдолд өөрөө орж устгах зорилгоор 60 орчим хүний нэвтрэх нэр, нууц үг-ийг нь олж авсан. …Б.А гэдэг хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг олж аваад нэвтэртэл А.Б гэх хэрэглэгчтэй фейсбүүкийн мессенжэрээр харьцаж байсан. Мессенжэрийн бичилтүүдийг нь ороод уншсан чинь Б гэх залуу нь Б.А-гаас нүцгэн зургуудаа өгөхийг шаардаад байсан. …Би өмнө нь секс сүрдүүлгийн гэмт хэргийн талаар интернэтээс мэдээлэл авч байсан болохоор энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх гэж байж магадгүй гэж сэжиглээд тэр хэрэглэгчийг хашраахаар шийдсэн… өмнө нь харилцаж байсан захиаг нь үзсэн чинь залуу нь өөрийнхөө нүцгэн зургийг явуулж байсан юм байна лээ. Би тэр зургийг нь өөрийнхөө зөөврийн компьютер дээр хуулж аваад Цагаан хакер нэртэй хэрэглэгч шинээр нээгээд, нээсэн хэрэглэгчээрээ Buzar bulainuud нэртэй хуудас нээсэн. Энэ хуудсаараа дамжуулаад А.Б-гийн сурдаг гэх ХААИС, мөн ангийнх нь байдаг групп руу нүцгэн зургуудыг нь постолсон. …Тэгсэн чинь хүмүүс зурганы доор юу вэ, хэн бэ, юу постлоод байгаа юм бэ гээд наад зурагнуудаа устга гээд эхлэхээр нь бүх зурагнуудаа эргээд устгасан. Тэгээд Buzar bulainuud гэдэг хуудсаа болон өөрийнхөө компьютер дээр байсан А.Б-гийн нүцгэн зургуудыг устгасан…” гэжээ. Харин хохирогч Б.А нь “…найз залуу А.Б-тай 20-21 цагийн орчим чатлаж байгаад… гал тогооны өрөөнд ус уух гээд явсан. Гал тогооны өрөөнд 5-6 минут орчим болж байтал найз залуу залгаад чи над руу юу бичээд байгаа юм бэ, чиний фейсбүүкээр хүн ороод байгаа юм биш үү гэхээр нь фейсбүүкээ харсан чинь миний өмнөөс танай найз охин чинь завгүй байна, надтай секс хийж байна гээд интернэтээс татсан нүцгэн хүүхний зураг явуулчихсан байсан. Тэгээд манай найз залуу миний фейсбүүкнээс бичээд байгаа хүнтэй чи хэн бэ, яагаад энэ хаягаар ороод байгаа юм бэ гээд хоорондоо хэрэлдэж байсан. Нөгөө хүн миний болон Б-ын нүцгэн зургуудыг тараана гэж сүрдүүлсэн. … фейсбүүкийн нүүр хуудас дээр нүцгэн зургуудыг постлоод байхаар нь 2-3 удаа устгасан. …маргааш нь Цагаан хакер нэртэй фейсбүүк хэрэглэгчээс миний фейсбүүктээ хийсэн зурагны доор нөгөө нүцгэн зургуудыг постлоод танай найз чинь ийм шүү дээ гэх утгатай зүйлс бичсэн …хамгийн сүүлд манай сургуулийн Соёл урлагийн их сургууль гэсэн нэртэй фейсбүүк групп дээр постолсон байсныг Цагаан хакер нэртэй фейсбүүк хэрэглэгч өөрөө устгасан байсан… “ гэжээ. “Шинэ үе”-ийн сайтыг ажиллуулдаг залуу продакшиных нь бичлэгийг хулгайлагсадтай ийм хатуу аргаар тэмцэж байсныг эрхэм Бооёо гуай мэдэж байсан болов уу…
НУУЦ.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ene bol jinhene hulgai bas tsahim gemt hereg!!!