Төрийн нарийн бичгүүдийн шинэ томилгоо
Өнөөдрийн байдлаар таван Яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын нэр доторчээ
Тодруулбал, Гадаад харилцааны яамны ТНБД-аар өмнө нь Сү.Батболдын Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан О.Оч, Хууль зүй дотоод хэргийн яамны ТНБД-аар Б.Баясгалан, Уул уурхайн яамны ТНБД-аар эдийн засагч Ч.Хашчулуун, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ТНБД-аар ТВ-5-ын сэтгүүлчээр ажиллаж байсан, ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ТНБД-аар тус яамны газрын даргаар ажиллаж байсан Л.Баяртулга нарын нэр тодорчээ.
Тэднийг энэ сарын 12-ны өдрөөс ажилд нь томилон оруулах төлөвлөгөөтэй байна. Харин эрүүл мэндийн яамны ТНБД-ын сонголтыг түр түдгэлзүүлжээ. Сангийн яамны ТНДБ-д хэнийг томилох нь одоогоор тодорхойгүй байгаа бол Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны болон Эрчим хүчний яамны ТНБД нарыг энэ сарын сүүлээр тодруулах мэдээлэл байна.
Г.Эрдэнэзул
URL: