АДАЛ ЯВДАЛТАЙ ШӨНӨ БАЙЛАА!

3064
12 цагийн үед гэртээ орохоор машинаа зогсоолд тавьж байтал орцны хажууд нэг л сэжигтэй 3-н залуу зогсож байна.Жоохон ажиглаад сууж байтал явган хүний замаар халамцуухан хижээл насны ах эгч хоёр алхаж байна.Гэтэл нөгөө сэжих бүхий 3-ын чинь нэг нь тэр 2-ын араас дагалаа.Харсаар байтал эмэгтэйнх нь цүнхийг булаагаад зугтаж одлоо! Үлдсэн хоёр нь байрандаа байсаар л… Цүнхээ алдсан ах,эгч 2 булаасан нөхрийн хойноос хөөцөлдөөд үлдсэн хоёрыг нь анзааралгүй явчихлаа.Би ч цагдаад дуудлага өгчихөөд гэмгүй царайлан алхах үлдсэн хоёрыг нь дагалаа шүү!
 
Машинаараа дагасаар явтал нарийн гудмаар оруулаад нөгөө хоёроо алдчихлаа хөөрхий.За тэгээд гэмт хэрэгтэн барих мөрөөдөл минь бүтэлгүйтэж гэртээ оров оо хө.Яаг орондоо ортол утас дуугарч байна.Автал дуудлага авсан цагдаа байрны чинь гадаа ирсэн байна гэнэ.Хурдхан хувцаслаад гартал нөгөө муу юмаа булаалгасан хоёрыг суулгачихсан явна.Төрсөн өдөр тэмдэглэсэн хүмүүс гэнэ.Цүнхэнд нь банкны картууд , бичиг баримт мөн монетон ээмгээ ууж идэж яваад хаячхаж магад гээд цүнхэндээ хийсэн байсан гэнэ.Эгч уйлагнан жоохон залуу байсан бол хулгайчийг гүйцэх л байлаа! Залуудаа их л хурдан охин байсан тухай ярьж харин ах одоо өнгөрсөн хойноос нь юм хум уншиж бараг л хараал хийх юмсанж.Би ч тусалчихмаар санагдаад тэр булаасан залуучуудыг би харуул танина ойрхон байгаа байх заагаад өгөх үү гээд цагдаагийн машинд сууж хоёр цагдаа,булаалгуулсан хоёртой нийлж тавуулаа булан тохойгоор тойрлоо.Олдох шинжгүй.Ядаж байхад яасан ч их дуудлага цагдаа нарт ирдэг юм.Дараа дараагийн дуудлага хөвөрсөөр … Миний гэмт хэрэгтэнг барих мөрөөдөл дахин хөдөлж цагдаа нараа дараагийн дуудлагадаа яв,би өөрийнхөө машинаар жоохон тойроод хайя гэтэл мань хоёр ч зөвшөөрлөө.Харин намайг олоод дуудвал хурдан ирээрэй түрүүнийх шиг удвал бүтэхгүй шүү гээд өөрийнхөө машинаараа самнаж эхэллээ.(хаххаха самнаж аая лаг сүртэй тэ) нилээн явсны эцэст нөгөө булаалт хийдэг гурвын чинь хоёр нь алхаж явахтай таардаг юм байгаа биз дээ! Монгол жижигхээн хүүхдүүд минь гэж амандаа үглэсээр цагдаа руугаа залгалаа.Би би нөгөө хүмүүсээс хоёрыг нь олоод дагаж байна хаана явнаа гэтэл ДРАГОН гэж байна.Би хороололд байдаг! За хурдлаарай гээд л дагаад байлаа.Манай хоёр ч маныгаа мэдсэн юмгүй гудманд шээгээд л тамхилаад л өө их хотын гэмгүй иргэд шиг тааваараа алхана.Цагдаа руугаа дахиад залгатал Саппоро дээр ирж явна гэнэ цагдаагийн дохио л утасны цаана цангинаад байна давхиж л яваа бололтой… Миний муу булаадаг хоёр гэнэт замын нөгөө тал руу гүйцчихлээ.Эргэх уулзвар жоохон зайтай байдаг.Цагдаа руугаа дэмий залгалаа .Ашгүй ардхана ирчхэж.Зам гарч яваа хоёрыг харж байна уу гэтэл харлаа л гэж байна.Цагдаагийн машин харвал зугтчихна гялс таксинд суугаад эргэлээ чи хойноос нь түрүүлээд эргэж бай л гэнэ.Дүрэм мүрэм будаа будаа 2-р эгнээнээс буруу гэрэл дохиогоор эргээд л зүгээр яаг цагдаа цагдаа хахаха… Миний хоёр булаадагууд чинь өө бүр бас нэг халамцуухан эмэгтэйг дагачихсан л алхаж байдаг юм байгаа биз дээ! Гэнэт зам гараад гүйсэн нь дараагийнхаа олзыг харсных байжээ ! Цагдаа нар ч хажууд нь такситай очоод миний муу хоёрыг бариад авлаа шүү! Юу вэ юу болоод байнаа л гээд байна нөгөө хоёр чинь… Би хэллээ энэ өндрийнх нь карманд хар маск байгаа.Анхны булаалт хийх үед зүүгээд байсан гэтэл цагдаа кармааг нь ухтал хар маск гараад ирлээ.Цаашаа үзлэг хийтэл өрөөсөн монетон ээмэг гараад ирлээ.Өрөөснийг нь анх булаасан нь аваад арилаад өгсөн бололтой …
За ингээд Биндэр анхны хэргээ илрүүлэв ш дээ! Их хотын амар тайван байдлын төлөө дан цагдаа биш иргэд нь хамтран тэмцэх хэрэгтэй л дээ.Хөөрхий муу цагдаа нар чинь хаанаа ч хүрэлцдэггүй бололтой юм!
Дээр нь нэмээд хэлэхэд гэмт хэрэгтнүүд чинь согтуу нойтон яваа хүнийг илүүтэй олзолдог юм байна шүү! Анхаараарай !
Аан тийм нөгөө булаалт хийсэн нөхдүүд чинь 19 настай нусан таглаанууд гэнэ.
Гэхдээ би гавлуулчихаад сууж байгааг нь хараад сүүлд нь өрөвдлөө.Хөөрхий минь яаж зовох бол.Бидний л ирээдүй юмсан гэж … Сурч боловсроод том зорилгынхоо төлөө ихийг хийж бүтээх ёстой цөөхөн МОНГОЛЧУУДЫН минь үргэлжлэл юмсан…
Цүнх булаасан хүүхдүүдийг би барилаа ! Харин одоо тэдний ирээдүйг булаасан авилгачдыг яаг ингэж барих юмсан…

 

2016-09-07ны шөнө 03цаг 3З минут…


URL:

Нэр: Anonymous Огноо: 9 September 2016

Er hurga! Mae, Mae, Mae

Сэтгэгдэл бичих