Төмөр замын төслүүдэд БНХАУ хөрөнгө оруулж эхэллээ
Орчин үеийн “Торгоны зам” гэж нэрлэж буй “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд төмөр замын төслүүдэд БНХАУ хөрөнгө оруулж эхэллээ.
Төсөл хэрэгжсэнээр Ази-Европыг холбосон худалдааны шинэ урсгалыг бий болгох юм. БНХАУ гадаад худалдааныхаа 90 хувийг далайн замаар тээвэрлэдэг. Тиймээс төмөр замыг хөгжүүлэх нь бараа, бүтээгдэхүүн тээвэрлэх гарцыг төрөлжүүлэх ач холбогдолтой гэж шинжээчид харж байгаа аж.
Европ руу төмөр замаар ачаа тээвэрлэхэд далайн тээвэртэй харьцуулахад өндөр зардалтай байдаг ч цаг хугацаа хэмнэдэг гэж төслийн удирдлага үзжээ. Өөрөөр хэлбэл, нэг чингэлэг ачааг усан замаар тээвэрлэхэд төмөр замаар тээвэрлэснээс зургаа дахин хямд өртөгтэй хэдий ч дунджаар 1-2 сарын хугацаа зарцуулдаг байна.
БНХАУ-ын хувьд эдийн засаг нь гадаад худалдаанаас ихээхэн хамааралтай ба дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг бүрдүүлдэг аж. 2015 онд гэхэд БНХАУ-ын олон улсын экспортод эзлэх хэмжээ 14.6 хувьд хүрч, экспортын үзүүлэлтээр АНУ-ыг тэргүүлжээ.
Г.Эрдэнэзул /FACT.MN/
URL: