Ардчилсан нам ялагдлын шалтгаануудад дүгнэлт хийж байна

АРДЧИЛСАН НАМЫН ШИНЭЧЛЭЛИЙН САНАЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

3061

2012-2016 ОНД АРДЧИЛСАН НАМЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗРУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН
УЛС ТӨРИЙН ҮЙЛ ЯВЦЫН ХУРААНГУЙ ТОВЧЛОЛ

 

Улаанбаатар хот 2016 оны  09 сар

 

2012 ОН

 

АРДЧИЛСАН НАМ УИХ-ЫН СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

 

2012. 06 сарын 29

УИХ-ын сонгуулийн дүн гарч:

Ардчилсан нам – 399194 – 35,32 хувь

Монгол Ардын нам –353839 – 31,31 хувь

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл – 252077 – 22,31 хувь

Иргэний Зориг Ногоон Нам – 62310 – 5,51 хувийн санал авч УИХ-д Ардчилсан нам олуулаа болов.

 

АРДЧИЛСАН НАМ НИЙСЛЭЛД АНХ УДААГАА ЯЛАЛТ БАЙГУУЛАВ

 

УИХ-ын сонгуультай хамт болсон Нийслэлийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан нам үнэмлэхүй олонх болж ялалт байгуулав.

 

СЕХ-ООС МАН-д САНУУЛГА ӨГӨВ

2012. 06 сарын 30

МАН-аас дахин санал тооллогын явцыг будлиантай болсон хэмээн мэдээлэл хийв. МАН-ын зүгээс “Сонгууль будлиантай болсон гэж үзэж байна. Тойргийн хэсгийн хороод дээр автомат машинд хурууны хээгээр иргэдийн саналыг авах гэж өндөр шаардлага тавьж байсан ч автомат машины толгой гацсан зөрчил, гомдол одоо ч ирсээр байна. Саналын тоо хаашаа ч юм алга болоод байна” гэв. Энэ мэдээлэлд СЕХ дахин няцаалт хийж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахад саад учруулж буй нам эвслүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх сануулгыг өгсөн юм.

 

УИХ-ЫН АЖЛЫГ МАН ТАСАЛДУУЛЖ ЭХЛЭВ

2012.07 сарын 22

Ардчилсан намын ҮЗХ-ны 40-р хурал болж, ажлын хэсгийн мэдээллийг сонсож Засгийн газрыг 75:25 хувийн харьцаатай байгуулах шийдвэр гаргав.

 

2012.07 сарын 23

УИХ-ын Чуулган хуралдаж, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг томилох байсан ч МАН-ын гишүүд хуралдаанд оролцсонгүй.

 

З.ЭНХБОЛДЫГ УИХ-ЫН ДАРГААР СОНГОВ

2012.07 сарын 24

УИХ-ын Чуулганы Хуралдаанд МАН-ын гишүүд оролцоогүй тул /хамгийн ахмад гишүүн/ МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүн Л.Цог хуралдааныг даргалж хуралдаанд оролцсон 42 гишүүний 40 гишүүн буюу 95,2 хувийн саналаар З.Энхболдыг УИХ-ын даргаар сонгов.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДААР Н.АЛТАНХУЯГИЙГ ТОМИЛОВ

2012. 08 сарын 08                                                                                           

Хамтарсан Засгийн газар байгуулах гэрээнд гарын үсэг зурсан төлөөллүүд Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэв. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын дэд дарга Ч.Улаан, УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг нар байлцав.

 

2012. 08 сарын 09                                                                                                                   

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар томилов.

Н.АЛТАНХУЯГ ЗАСГИЙН ГАЗРАА БҮРДҮҮЛЭВ

2012. 08 сарын 16

УИХ-ын чуулганы хуралдаанаар шинэ Засгийн газрын бүтцэд Хөдөлмөрийн яам, Эдийн засгийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг шинээр байгуулав.

 

2012. 08 сарын 17

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын Сайд нарыг томилов. Ардчилсан намаас

 

  1. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар

Ч. Сайханбилэгийг

  1. Гадаад харилцааны сайдаар Л. Болдыг
  2. Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжинг
  3. Барилга, хот байгуулалтын сайдаар Ц.Баярсайханыг
  4. Батлан хамгаалахын сайдаар Д.Бат-Эрдэнийг
  5. Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л. Гантөмөрийг
  6. Зам, тээврийн сайдаар А.Гансүхийг
  7. Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар Ц. Оюунгэрэлийг
  8. Уул уурхайн сайдаар Д .Ганхуягийг
  9. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Х.Баттулгыг
  10. Хөдөлмөрийн сайдаар Я.Санжмятавыг
  11. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар С. Эрдэнийг
  12. Эдийн засгийн хөгжлийн сайдаар Н.Батбаярыг тус тус томилов.

2012. 08 сарын 17

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн С.Баярцогтыг сонгов.

 

2012. 08 сарын 20

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Шударга ёс” эвслийн Засгийн газрын Сайд нарыг томилов. “Шударга ёс” эвслээс

  1. Шадар сайдад Д.Тэрбишдагва,
  2. Сангийн сайдад Ч.Улаан,
  3. Эрүүл мэндийн сайдад Н.Удвал,
  4. Эрчим хүчний сайдад М.Сономпил

ИЗНН-ын дарга С.Оюун Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар  томилогдов.

 

2012. 08  сарын 26

Төрийн ордныг түмэндээ нээлттэй болголоо.

 

2012. 09 сарын 03

Төрийн байгууллагууд 08 цагаас ажиллаж эхэллээ.

 

ЗАСГИЙН ГАЗАР УИХ-Д МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ТАНИЛЦУУЛАВ

2012. 09 сарын 11

Шинэчлэлийн Засгийн газар ирэх 4 жилийн мөрийн хөтөлбөрөө УИХ-д танилцуулав. Тус мөрийн хөтөлбөр нь АН-ын “Монгол хүн-2020” хөтөлбөрийг үндэслэн МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн “Монголоо аврах 5 хувьсгал”, ИЗНН-ын “Амьдрал” хөтөлбөр, болон Бие даагч гишүүдийн саналаас бүрдсэн байв.

 

2012. 09 сарын 12

УИХ-ын хуралдаанаар  Г.Золжаргалыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилов.

 

 

ДЭД САЙДУУД ТОМИЛОГДОВ

2012. 09 сарын 22

Засгийн газрын хуралдаан болж  дэд сайдуудыг томилов. Үүнд:

1. Гадаад харилцааны дэд сайдаар Д.Ганхуягийг

2. Сангийн дэд сайдаар С.Пүрэвийг

3. Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Г.Байгалмааг
4. Батлан хамгаалахын дэд сайдаар А.Баттөрийг,

5. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар Б.Ургамалцэцэгийг
6. Зам, тээврийн дэд сайдаар Х.Ержаныг

7. Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайдаар М.Түмэнжаргалыг

8. Уул уурхайн дэд сайдаар О.Эрдэнэбулганыг

9. Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайдаар Ц.Тувааныг
10. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар Э.Тамирыг

11. Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдаар Б.Тулгыг,

12. Хууль зүйн дэд сайдаар Э.Эрдэнэжамьянг,

13. Хөдөлмөрийн дэд сайдаарЖ.Батхуягийг,

14. Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайдаар Б.Цогтгэрэлийг,

15. Эрчим хүчний дэд сайдаар Д.Доржпүрэвийг

16. Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар О.Чулуунбатыг тус тус томилов.

 

2012. 10 сарын 12

Шинэчлэлийн Засгийн газрын иргэдээ сонсох “11 11 төв”  ажиллаж эхлэв.

 

2012. 10 сарын 23

Багануурын уурхайн орд газарт олгогдсон хувийн компанийн лицензийг хүчингүй болголоо Иргэдэд очих нүүрсний үнийг хоёр дахин буулгалаа.

 

 

2012. 11 сарын 10

“Эрдэнэт үйлдвэр”-ийн нөөцийг дахин 25-30 жилээр нэмэгдүүлснээр 45-50 жил Монголчууд энэ ордын ашгийг хүртэх боломжтой боллоо.

 

2012. 11 сарын 12

Ажил олгогч, ажил хайгч хоёрыг шууд холбосон онлайн гүүр буюу Е-биржийг нийслэлийн 9 дүүрэг, 134 хороонд, хөдөөд 21 аймгийн интернэтэд холбогдсон 142 суманд ажиллуулж эхэллээ.

 

2012. 11 сарын 15

465 мянган иргэн ажилласан жилээ нөхөн тооцуулж, өндөр тэтгэвэр тогтоолгож эхэллээ.

 

2012. 11 сарын 21

Орон нутгийн бүх аймаг, сум, дүүргүүдийн ИТХ-ын сонгууль явагдав. АН 16 аймаг, 7 дүүрэгт ялалат байгуулав.

 

2012. 11 сарын 24

Хавтгайрсан халамжийг эзнээ оносон нийгмийн хамгаалал болгож, тэтгэмжийн хэмжээг нэмлээ.

 

2012. 11 сарын 26

ДЦС3, ДЦС4, Дарханы дулааны цахилгаан станцыг станцуудыг өргөтгөснөөр 185 МВт-аар цахилгааны хүчин чадал нэмэгдүүлэх, мөн дулааны чадлыг нэмэх шийдвэр гаргав.

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ  ТОМИЛОВ

2012. 11 сарын 28

Ерөнхий сайдын захирамжаар Өмнөговь аймгийн Засаг даргаар Б.Бадрааг, Дорноговь аймгийн Засаг даргаар П.Ганхуягийг, Сүхбаатар аймгийн Засаг даргаар Ж.Батсуурийг, Баянхонгор аймгийн Засаг даргаар Д.Жаргалсайханыг, Ховд аймгийн Засаг даргаар Д.Цэвээнравданг тус тус  батламжлав.

 

2012. 12 сарын 01

Барилга барихад 196 албан тушаалтны гарын үсэг цуглуулж, 200-аад хоног зарцуулдаг байсныг нэг цонхны үйлчилгээнд шилжүүлж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл 40 хоногт шийдэгддэг боллоо.

 

2012. 12 сарын 01

Хүн амын 35 хувийг эзэлдэг 930 мянган бяцхан иргэддээ “Хүүхдийн мөнгө”-ийг сар бүр дахин олгож эхэллээ.

 

2012. 12 сарын 02

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2,5 км цанын замтай боллоо.

 

2012. 12 сарын 03

Цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд ойртуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Иргэдэд үйлчлэх төв”-ийг хотын төв болон баруун, зүүн бүсүүдэд нээлээ. Иж бүрэн камертай тус төв мэдээлэл шуурхай удирдлагын төвтэй шууд холбогдож, иргэдэд 24 цагийн турш түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг болов.

 

2012. 12 сарын 04

Ерөнхий сайдын Захирамжаар Архангай аймгийн Засаг даргаар Д.Бат-Эрдэнийг, Хэнтий аймгийн Засаг даргаар Ж.Оюунбаатарыг тус тус батламжлав.

 

2012. 12 сарын 05

Засгийн газрын үнэт цаасыг анх удаа олон улсын зах зээл дээр гаргаж 1,5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг амжилттай арилжааллаа.

 

2012. 12 сарын 05

УИХ-аас баталсан “Цахим гарын үсгийн тухай хууль”-ийг төрийн байгууллагуудаас  анх удаа татварын албаны мэдээллийн системд тоон гарын үсгийг ашиглах эхлэлийг  тавьлаа.

 

2012. 12 сарын 06                                                                                                                   

Ерөнхий сайдын захирамжаар Орхон аймгийн Засаг даргаар Г.Зоригтыг, Увс аймгийн Засаг даргаар Д.Цэндсүрэнг, Баян-Өлгий аймгийн Засаг даргаар Х.Дарменийг,  Төв аймгийн Засаг даргаар Д. Баярбатыг, Булган аймгийн Засаг даргаар Д.Эрдэнэбатыг тус тус батламжлав.

МАРГААНТАЙ БАЙСАН ТОЙРГИЙН ГИШҮҮН ТАНГАРАГ ӨРГӨВ

2012. 12 сарын 13

УИХ-ын 10-р тойрог буюу Өвөрхангай аймгаас сонгогдсон Г.Батхүү, М.Зоригт нар  УИХ-ын гишүүний тангараг өргөв.

 

2012. 12 сарын 15

2013 онд шинээр 1700 км авто замын ажил гүйцэтгэж, 6 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавьснаас Баянхонгор, Дорноговь аймгууд холбогдоод байна. 2015 он хүртэл бүх аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбох төлөвлөгөөг Засгийн газраас батлаж 2013 онд Дорнод, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгуудыг холбохоор боллоо.

 

2012. 12 сарын 15

Барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэхэд төрөөс хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэгчдэд бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгосноор үйлдвэрлэл нэмэгдлээ.

 

2012. 12 сарын 18

Могойн гол-Тэлмэн-Улиастайн 110 кв-ын шугамыг төвийн эрчим хүчний системд холбож олон жилийн турш эрчим хүчээр дутагдаж ирсэн Завхан аймгийн сумдууд эрчим хүчний хязгаарлалтгүй боллоо.

 

2012. 12 сарын 22

4,3 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж элэг болон чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголдоо хийх боломжийг бүрдүүллээ.

 

2012. 12 сарын 26

340,0 мянган төгрөгөө аваагүй байсан 326,000 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн 1,0 сая төгрөгийн хишиг хувиа авахаар нэмэлт хүсэлт гаргасан 18959 иргэнд хишиг хувийг нь олгож өр дарав..

 

2013 ОН

 

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД ҮРГЭЛЖЛЭВ

2012. 01 сарын 03

Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг АН-аас 2012 оны Орон нутгийн сонгуульд  ялалт байгуулсан аймаг,  нийслэл, дүүргүүдийн Засаг дарга нарт албан тоот хүргүүлэв. Уг албан тоотод: “Шинэчлэлийн Засгийн газар иргэдийнхээ өмнө нээлттэй байж, тэдний үгийг сонсох, санал хүсэлт, гомдол шүүмжлэлийг нь хүлээн авах ажлыг чирэгдэлгүй, хүнд сурталгүй, иргэдэд амар хялбар байх талаас нь анхааран ажиллаж байна. Харин манай зарим аймаг, орон нутгийн Засаг дарга болон тэдний баг бүрэлдэхүүн иргэдээс тавьж байгаа санал хүсэлтэд хайхрамжгүй хандаж байгаа тухай ардчилал, ардчилсан засаглалын төлөө санаа тавьж явдаг шударга иргэдээс гомдол, шүүмжлэл ирж байна. Ялангуяа ардчилсан хувьсгалд анхнаас нь зүтгэж тэмцсэн, ардчиллыг дэмжсэнээрээ олон жил адлагдаж ирсэн хүмүүст онцгой хүндэтгэл үзүүлж, хийж хэрэгжүүлж байгаа ажилдаа татан оролцуулах, ахуй амьдралд нь тус дэм болох, санал шүүмжлэлийг нь нээлттэй хүлээн авч ажилдаа тусган ажиллахыг үүрэг болгож байна” гэжээ.

 

2013. 01 сарын 8

Монгол түмэн уламжлалт цагаан сарын баяраараа монголдоо үйлдвэрлэсэн  барааг сонгон, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихыг уриалж “Цагаан сарын бэлэг” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад Ерөнхий сайд биечлэн оролцлоо.

 

2013. 01 сарын 10

“Ажилтай- Орлоготой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг эхлүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд 8000 гаруй ажил хайгч бүртгүүлж 4784 суралцагч Хөдөлмөрийн яам, МСҮТ, Ажил олгогч гэсэн гэрээ байгуулж мэргэжил эзэмшив.

 

2013. 01 сарын 10

Монгол хэмээх нэрийг дэлхийд цуурайтуулсан тамирчдадаа сар бүр урамшуулал-цалин  олгодог боллоо.

 

2013. 01сарын 15

Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахын тулд  60-110 гарын үсэг цуглуулж, барьсан барилгыг ашиглалтанд өгөхийн тулд хоёр жилийн хугацаа зарцуулдаг байсныг шийдвэрлэж эдгээр асуудлууд аймаг нийслэлд төвлөрч, газрын зөвшөөрөл, кадастр, барилгын эскиз, архитектурын даалгавар, техникийн нөхцөл зэргийг 30-35 хоногийн дотор нэг цонхны үйлчилгээгээр  өгдөг болох ажлыг эхлүүллээ.

 

2013. 01 сарын 16

Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга нартай уулзаж шинэчлэлийн бодлогоо танилцуулан хамтран ажиллах 14 зарчимд гарын үсэг зурлаа.

 

2013. 01 сарын 16

Цахим системээр тендерт оролцох боломж бүрдүүлснээр тендерт оролцогчид зардал мөнгө, цаг хугацаагаа хэмнэж цахим системд шилжсэнээр 1 жилд дунджаар 2 тэрбум төгрөг, 193 тонн цаасны хэмнэлт хийх боломжтой боллоо.

 

2013. 01 сарын 17

“Цагаан сар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж нийт 416 аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэн оролцож, борлуулалтын орлого 2.7 тэрбумт төгрөгт хүрчээ.

 

2013. 01 сарын 23

Ажлаа ил тод явуулах, аливаа шийдвэртээ иргэдийн үгийг сонсох, үр дүнгээ буцааж тайлагнадаг байх нь Шинэчлэлийн засгийн газрын гол зарчим. Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийснээр Шинэчлэлийн Засгийн газрын сайдууд 7 хоног бүр сэтгүүлчидтэй нээлттэй уулзалт хийдэг боллоо.

 

2013. 01 сарын 26

267 км төмөр зам барих ажлын явц графикийн дагуу явагдаж байна гэсэн мэдээллийг А.Гансүх сайд хийлээ. ”Шинэ төмөр зам” төслийг бүрэн хэрэгжүүлснээр жилдээ 50 сая орчим тн ачаа тээвэрлэх боломжтой бөгөөд энэ нь өнөөдрийн хэмжээнээс 3,5 дахин нэмэгдэнэ.

 

2013. 01 сарын 29

Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн цахилгаан дамжуулах агаарын шугам дэд станцыг ашиглалтад хүлээн авснаар Өмнөговь аймаг төвийн эрчим хүчний системд холбогдлоо.

 

2013. 01 сарын 31

Олимп, дэлхийн аваргад медаль хүртсэн тамирчдад урамшуулал олгох журмыг баталж, 48 тамирчинд 106 сая төгрөгийн урамшуулал олголоо.

 

2013. 02 сарын 01

35000 хүн мэргэжилтэй, эрэлттэй, өндөр цалинтай ажилтай боллоо

 

2013. 02 сарын 01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн оролцсон УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийж Монголчууд Оюу толгойн асуудлаар анх удаа нэгдмэл ойлголтонд хүрлээ.

 

2013. 02 сарын 20

Таван толгойн цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

 

2013. 02 сарын 21

Төсвийн мөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг бүрэн цахимжууллаа.

 

2013. 02 сарын 22

Олон нийтийн оролцоог дэмжигч Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Засгийн газрын “11 11 төв”-өөр дамжуулан улс орныхоо төлөө бодитой  санал, хүсэлтээ ирүүлсэн иргэдтэй өглөөний цай ууж санал бодлыг нь сонслоо.

 

2013. 03 сарын 01

Хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 18 тэрбум 730 сая төгрөгийн  өртөг бүхий нэгдсэн төв лабораторийн шинэ барилгыг ашиглалтанд хүлээн авав. Энэхүү лаборатори нь олон улсын ISO 17025 стандарттай, термофишер компаний орчин үеийн өндөр нарийвчлалтай багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хүнс болон эмийн аюулгүйн үзүүлэлтүүдийг  шинжлэх хүчин чадалтай юм.

 

2013. 03 сарын 01

Хөдөө аж ахуйн бирж нээснээр малчид ноос, ноолуураа малынхаа хотноос өндөр үнээр борлуулдаг боллоо.

 

2013. 03 сарын 01

Барилга, хот байгуулалтын яам Монголбанктай хамтран “Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр батлаж барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, компаниудын эргэлтийн хөрөнгөнд зориулж арилжааны банкууд 370 тэрбум төгрөгийн зээлийг олгох боллоо.

 

2013. 03 сарын 01

Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах дэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, энэ хүрээнд 284 галт тэрэг, 16469 вагоноор нийт 870034 тонн ачаа, үүнээс 14683 вагон өргөн хэрэглээний ачааг 24 цагаар тасралтгүй Замын-Үүдээс Улаанбаатарт тээвэрлэж эхлэв,.

 

 

 

 

2013. 03 сарын 02

Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ажлыг эхлүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарч тус цогцолборын байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээнд 2013 онд 14.1 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх боллоо.

 

2013. 03 сарын 07

Оюутолгойн уурхайд эрчим хүч нийлүүлэх боломжтой 300 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг Тавантолгойн уурхайг түшиглэн барьж эхлэхэд бондын хөрөнгөөс 50 сая ам доллар зарцуулахаар боллоо.

 

03 сарын 07

98 их, дээд сургуулийн 145389 суралцагчид 99,7 тэрбум төгрөгийн үндэсний тэтгэлэг, 21014 суралцагчид 2,6 тэрбум төгрөгийн урамшууллын тэтгэлгийг цахим картаар олгодог боллоо.

2013. 03 сарын 11

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорноговь аймагт ажиллан “Шинэчилж шийдье-222 Сайншанд хот” хэлэлцүүлгийг өрнүүлж, Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүдийн 300 км замыг ашиглалтанд оруулах, Дорноговийг аялал жуулчлалын бүс нутаг болгох зэрэг асуудлуудаар тодорхой шийдвэрүүд гаргалаа.

 

2013. 03 сарын 12

Барилгын үйлдвэрийн гол бүтээгдэхүүн болох цементний үнэ 165 мянган төгрөгөөс 135 мянга болж хямдарлаа..

 

2013. 03 сарын 16

Татварын цахим тайлантай болсноор тайлан тушаах гэж цагаа үрэх шаардлагагүй боллоо.

 

 

2013. 03 сарын 24

Барьцаа хөрөнгө дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг эхлүүллээ

 

АН-ЫН ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ЭХНИЙ ОРОЛДЛОГО

2013. 04 сарын 12

УИХ дахь МАН-ын бүлгийн 25 гишүүний гарын үсэг бүхий Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах бичгийг МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд нар  УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.

 

2013. 4 сарын 13

Орон сууцаар дамжуулан эдийн засгийн хуримтлал бий болгох Ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоонд шилжих эхлэл тавилаа.

 

2013. 04 сарын 16

УИХ дахь МАН-ын бүлгийн 25 гишүүнээс гаргасан  Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж тус байнгын хорооны 18 гишүүнээс 16  нь огцруулах саналыг дэмжсэнгүй.

 

2013. 04 сарын 18

Иргэд оношилгоо хийлгэхээр хөдөө, орон нутгаас Улаанбаатарт ирдэг чирэгдлийг арилгахын тулд 112 аймагт оношилгооны төв байгуулахаар боллоо.

 

2013. 04 сарын 17

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж эхлэх үед МАН ажлын 5 хоногийн завсарлага авлаа.

 

2013. 04 сарын 25

 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ДАХИН НЭР ДЭВШҮҮЛЭВ

2013. 05 сарын 07

Ардчилсан намын ҮЗХ-ны 42 дугаар хуралдаан болов. Хуралдаанаар Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах нууц санал хураалтад намын Гүйцэтгэх зөвлөлийн одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг улируулан сонгуулах саналыг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 100 хувийн саналаар дэмжив.

 

2013. 05 сарын 08

Ардчилсан намын V Их хурал Буянт-Ухаа  Спорт цогцолборт  болж Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас “Нэр дэвшигч” болохыг соёрхон батламжлав.

2013. 05 сарын 10                                                                                                                   

УИХ-ын чуулганы хуралдаанаар С.Баярцогтыг чөлөөлж УИХ-ын дэд даргаар  гишүүн Р.Гончигдоржийг сонгов.

 

2013. 05 сарын 15

Олон жил гадны онгоц түрээсэлж байсан Монгол Улс анх удаа агаарын тээврийн шинэ хөлөгтэй болж, Лондон, Франкфурт, Хойд Америк руу шууд нислэг хийх, дэлхийн улс орнуудтай дөрөө харшуулах  боломжтой боллоо.

 

2013. 05 сарын 15

Тавантолгой–Гашуунсухайт чиглэлд баригдах төмөр замын барилгын ажлыг эхлүүлэв.БНСУ-ын “Samsung C&T” ХХК-тай төрийн өмчит “Монголын төмөр зам”ХК гэрээ байгуулснаар Тавантолгой – Гашуунсухайт чиглэлд баригдах төмөр замын барилгын ажлыг 5 дугаар сарын 15-ны өдөр эхлүүлэв.

 

2013. 05 сарын 15

МИАТ ХК анхны өөрийн өмчлөлийн шинэ онгоц хүлээн авав. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ төрийн өмчит хувьцаат компани өөрийн гэсэн анхны шинэ онгоцоо хүлээн авлаа. Монгол улс анх удаа өөрийн өмчлөлийн 220 хүний суудалтай Боинг 767-300ER загварын агаарын хөлөгтэй боллоо

2013. 05 сарын 16

Монголчууд эх орныхоо хөрснөөс гарсан шатахуун Монгол-93 аар  төмөр хүлгээ цэнэглэж эхэллээ.

 

2013. 05 сарын 25

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын ажлыг эхлүүлэв. 1.6 жил хойшилсон дэлхийн стандартад нийцсэн нисэх онгоцны буудал барих үйл ажиллагааг эхлүүлэв. Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл нэртэйгээр баригдаж буй шинэ нисэх онгоцны буудал. Улаанбаатар хотоос 52 км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж байгаа бөгөөд 2017 оны 1 дүгээр сард нээгдэнэ. Хөшигийн хөндийн буудал нь 2 талаасаа зэрэг онгоцнууд хөөрч буудаг байхаа баригдаж байна.

 

2013. 06 сарын 05

Шатахууны үнэ төрөл тус бүрдээ 50 төгрөгөөр буурлаа. Ингэснээр нэг өдөрт шатахуунд зарцуулах нийт зардал 100-120 сая төгрөгөөр хэмнэгдэж, энэ хэмжээний хөрөнгө иргэдийн халаасанд үлдлээ.

 

2013. 06 сарын 09

Эргэж тойрсон, эмх цэгцгүй уулзваруудыг эхнээс нь цэгцэлж 4 замын уулзвар болгож эхэллээ.

 

НЭР ДЭВШИХ ЭРХЭЭ АВСАН Ц.ЭЛБЭГДОРЖ ДАВХАР ДЭЭЛИЙН ХУУЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРЬЛАА

2013. 06 сарын 10

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив. Төслийн зорилго нь УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашдаггүй байх. Төсөлд зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байна, хуулийн хэрэгжилтийг 2016 оны 7-р сарын 1-нээс эхэлж мөрдөнө гэж заасан байв.

 

2013. 06 сарын 12

Төв аймгийн Хөшигийн хөндийд нэг жилд 3 сая зорчигчдод үйлчлэх олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

 

2013. 06 сарын 12

Орон сууцжуулах бодлогыг шинээр тодорхойлж, урт хугацааны , хувийн хүүтэй зээл олгож эхэллээ.

 

2013. 6 сарын 19

“ТҮЦ машин”-ууд ажиллуулж, хүнд суртал, хүлээгдэл чирэгдэлгүй, танилын царай харахгүй төрийн үйлчилгээг иргэдийнхээ гэрийн хаяанд хүргэлээ.

 

 

 

 

АН-ААС НЭР ДЭВШСЭН Ц.ЭЛБЭГДОРЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР 2 ДАХЬ УДААГАА СОНГОГДОВ

2013. 06 сарын 27

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас нэр дэвшигч, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нартай өрсөлдсөн  АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж  50,23 хувиар  ялалт байгуулав.

 

2013. 07 сарын 01

Оюутан залуус орлоготой болж, 35 мянган шинэ ажлын байр нэмэгдлээ.

 

2013. 07 сарын 04

Гадаадад хийлгэдэг зарим оношилгоо, эмчилгээг эх орондоо хийлгэх боломж бүрдлээ.

 

2013. 07 сарын 09

Жилд 36 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай Оюутолгойн баяжуулах үйлдвэр зэсийн баяжмалаа экспортолж эхэллээ.

 

2013. 08 сарын 11

Замын-Үүдэд түгжрэл үүсэхгүй. Замын-Үүдийн боомт зорчигчийн болон ачааны 2 терминалтай болж, эргэлт 2-3 дахин нэмэгдлээ.

 

2013. 08 сарын 30

Хөдөөгийн 105 сум, нийслэлийн 12 200 айл өрхийн хэрэглэгчдийн цахилгааны хангамжийг сайжрууллаа.

 

САЙД НАРЫГ СУГАЛЖ, ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ОРОЛДЛОГУУД ЭХЛЭВ

2013. 12 сарын 16

УИХ дахь  МАН-ын  бүлгийн 26 гишүүний гарын үсэг бүхий Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах бичгийг МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.

 

ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН САНААЧИЛСАН ДАВХАР ДЭЭЛИЙН АСУУДЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЛЭВ

2013. 12 сарын 18

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газар болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Гэхдээ МАН-ынхан хэрэгжиж эхлэх хугацааг батлагдсан өдрөөс нь эхлэн хэрэгжүүлэх нь зөв гэв.

 

Ч.УЛААН, Н.БАТБАЯР НАРЫГ ОГЦРУУЛАХ ЭХНИЙ ОРОЛДЛОГО БҮТЭЛГҮЙТЭВ

2013. 12 сарын 24

УИХ-ын Чуулганаар УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүнээс гаргасан Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах тухай асуудлыг хэлэлцээд огцруулах шаардлагагүй гэж үзэв.

 

2014 ОН

 

2014. 01 сарын 19

Говь-Алтай аймагт орон нутгийн дахин сонгууль болж Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж, Говь-Алтай аймагт анх удаа Засаг барих эрхийг авав.

 

АТГ-ЫН ЭРХ МЭДЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ

2014. 01 сарын 24

УИХ-ын чуулганаар “Эрүүгийн байцаан шийтгэх тухай” болон “Прокурорын байгууллагын тухай” хуулиудад өөрчлөлт оруулсаны дагуу Улсын Прокурорын дэргэдэх мөрдөх албыг Авилгатай тэмцэх газрын харъяанд шилжүүлэв.

Хууль саначилсан гишүүд:

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж,

УИХ-ын гишүүн Ж.Батзандан,

УИХ-ын гишүүн Р.Бурмаа,

УИХ-ын гишүүн О.Баасанхүү,

УИХ-ын гишүүн Л.Цог,

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол,

УИХ-ын гишүүн А.Тлейхан,

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа.

 

2014. 02 сарын 05                                                                                                                   

Ерөнхий сайдын Захирамжаар Говь-Алтай аймгийн Засаг даргаар О.Амгаланбаатарыг батламжлав.

 

САЙД НАРЫГ СУГАЛЖ, ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ОРОЛДЛОГО 3 БУЮУ ХУУЛЬ ЗҮЙН САЙД Х.ТЭМҮҮЖИНГ ОГЦРУУЛАХ САНАЛ

2014. 04 сарын 07                                                                                                       

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.

 

ДАВХАР ДЭЭЛ ТАЙЛУУЛАХ ЦУГЛААНЫГ МАН-ААС ЗОХИОН БАЙГУУЛАВ

2014. 04 сарын 10

  • “Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг тайлуулах” жагсаалыг Чингисийн талбайд зохион байгуулав. Цуглааны үеэр МАН-ын ЕНБД Ж.Мөнхбат “Бид шантрахгүй, давхар дээлийг тайлтал нь жагсана. Хэрэв тайлуулахгүй гэвэл Засгийн газрыг огцортол нь, Засгийн газраа хайцаалбал УИХ-ыг тартал нь тэмцэнэ. Үүнийг дэмжиж байгаа хүмүүс Ардчилсан нам, Шударга ёс эвсэлд ч байгаа” гэж мэдэгдэв.

 

АРДЧИЛСАН НАМЫН РЕЙТИНГ ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА 54% БОЛОВ

2014. 04 сарын15

Хараат бус, бие даасан “Сант марал” төв ээлжит судалгааны дүнгээ танилцуулав. Судалгааны дүнгээр АН дангаараа судалгаанд оролцогчдын талаас илүү буюу 54 хувийн итгэлийг авчээ. Энэ нь АН-ын түүхэнд 50-иас илүү хувьтай гарсан анхны тохиолдол болов.

 

ДАВХАР ДЭЭЛИЙН ХУУЛИЙГ АН-ЫН ЗАРИМ ГИШҮҮД МАН-ТАЙ НИЙЛЖ ДЭМЖИВ

2014. 04 сарын 17

УИХ-ын Чуулганаар УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашихгүй байх тухай Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхэд АН-ын гишүүн Р.Бурмаа, Х.Баттулга, Ж.Батзандан, М.Зоригт нар МАНтай нийлж эсрэг санал өгснөөрэнэ хуулийг 2014 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр болов.

 

ЕРӨНХИЙ САЙДЫН АХЛАХ ЗӨВЛӨХ Л.ГАНСҮХЭД ХЭРЭГ ҮҮСГЭВ

2014. 04 сарын 24

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарт Засгийн газраас хэрэгжүүлж буй “Нүүрс” хөтөлбөртэй холбогдуулан АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэв.

 

АН-ЫН ХЭСЭГ ГИШҮҮД ДАВХАР ДЭЭЛИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН УРИАЛГА ГАРГАВ

2014. 05 сарын 01

“Бүү март! Мартвал сөнөнө” гэсэн уриалгыг АН-ын хэсэг гишүүд гаргав. Уриалга “Давхар дээл  бол 1992 оноос хойших 22 жилд одоогийн МАН-ын хувьд уран мэх, Ардчилсан хүчинд бол унах мэх байсан. Давхар дээлийн намтар ардчиллын 22 жилийн түүхийн туршид хамт бичигдэж ирсэн, дахин давтагддаг жам ёсоороо өнөөдөр ч Засгийн газар огцрох эсэх, АН эв эвдрэх, МАН илүү ашиг олох арга хэрэгсэл хэвээрээ байна. АН дахиад л унаж байсан нүхнийхээ амсар дээр эргэж ирлээ. “Бүү март! Мартвал сөнөнө” гэсэн агуулгатай байв.

 

6 САР ШАХУУ ХЭЛЭЛЦСЭН ДАВХАР ДЭЭЛИЙН ХУУЛИЙГ ЁСЧЛОХЫГ ДЭМЖИЛГҮЙ ЕРӨНХИЙЛӨГЧИД БУЦААВ

 

2014. 05 сарын 01

УИХ-ын Чуулганаар УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашиж болохгүй тухайЕрөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон 74 гишүүний 35 нь хуулийн төслийг батлах ёстой гэсэн бол 39 нь татгалзав. Хуулийн төслийг дэмжсэн 35 гишүүний дотор МАН-ын 26 гишүүнтэй нэгдэж АН-ын зарим гишүүд санал өгөв.

 

С.БАЯРЦОГТ МАНАН БАЙГУУЛАХЫГ УРИАЛАВ

2014. 05 сарын 08

УИХ-ын чуулганаар эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолыг батлах үеэр УИХ-ын гишүүн С.Баярцогт Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулахыг хүсч, МАН-ын дарга М.Энхболдтой хэлэлцээ хийхийг уриалав.

 

Н.БАТБАЯР САЙДЫГ ОГЦРУУЛАХ САНАЛЫГ ДАХИН ОРУУЛАВ

2014. 05 сарын 29

МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах саналыг 2 дахь удаагаа УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.

 

2014. 06 сарын 02                                                                                                       

Ерөнхий сайдын Захирамжаар Дундговь аймгийн Засаг даргаар С.Од-Эрдэнийг батламжлав.

 

ЕРӨНХИЙ САЙДЫН АХЛАХ ЗӨВЛӨХ Л. ГАНСҮХИЙГ ШОРОНД ХОРИВ

2014. 07 сарын 29

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарын 4 хүнийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад албан тушаалаа ашигласан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Төв аймгийн цагданд хорив. Ерөнхий сайд Н.Алтанхуяг зөвлөхөө эргэж очив. АТГ Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдан хууль зөрчин бичлэг хийж, олон нийтэд цацав.

 

Л.ГАНСҮХ ШОРОНГООС ЗАХИДАЛ БИЧИВ

2014. 08 сарын 19

Төв аймгийн цагдан хориход хоригдож байгаа Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, УИХ-ын АН-ын бүлгийн дарга нарт хандаж захидал илгээв. Тэрээр “Би гэм буруугүй. Харин намайг гэмтэн мэт харагдуулж, хорьж байгаа нь Шинэчлэлийн Засгийн газрыг огцоруулах гэсэн шалтаг, ээлжит оролдлого юм.”  гэж хэлэв.

 

МАН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРОХЫГ ШААРДАЖ СУУЛТ ХИЙВ

2014. 09 сарын 30

МАН-ынхан Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж Төрийн ордны гадаа гэр барьж, улс төрийн суулт хийн Ерөнхий сайдтай хариуцлага тооцохыг дэмжиж байгаа иргэдийн гарын үсгийг цуглуулж эхлэв.

2014. 10 сарын 06

Улс төрийн суулт хийж байгаа МАН-ынхан Ерөнхий сайд Н.Алтанхуягт түүнийг огцруулах 12 үндэслэл бүхий шаардлага, УИХ-ын дарга болон УИХ дахь нам, эвслийн бүлгүүдэд Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Ерөнхий сайдтай хариуцлага тооцох асуудлыг дэмжсэн уриалга зэргүүдийг тус тус хүргүүлэв.
СУДАЛГААГААР СОНГОГЧДЫН 34% НЬ АН-ЫГ ДЭМЖИНЭ ГЭВ

2014. 10 сарын 06

Судалгаа, шинжилгээний “ЭС Ай СИ Эй” \SiCA\ байгууллага Нийгмийн хөгжлийн нэгдсэн хүрээлэнтэй хамтран нийгэм, эдийн засгийн судалгаа хийж дүнгээ танилцуулав. Судалгаагаар “Маргааш УИХ-ын сонгууль болбол Та аль намд саналаа өгөх вэ?” гэсэн асуултад иргэдийн 34% АН, 16% нь МАН, 7% нь МАХН гэсэн бол 18% нь санал өгөхгүй, үлдсэн нь бие даагч болон бусад намуудад санал өгнө гэжээ.

 

АН-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН МАН-ТАЙ ХАМТРАН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГИЙГ ОГЦРУУЛАХ САНАЛ ОРУУЛАВ

2014. 10 сарын 17

УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн, АН-ын бүлгийн гишүүн Ж.Батзандан нарын гарын үсэг бүхий Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.

 

ЕРӨНХИЙ САЙДАА ОГЦРУУЛАХ САНАЛД Э.БАТ-ҮҮЛ ХҮЧ НЭМЭВ

2014. 10 сарын 20

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл намын дарга Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарынбайгуулсан АН, МАХН-ын “Хамтран ажиллах гэрээ”-г эсэргүүцэв. Э.Бат-Үүл “АН-ын ҮЗХ хэлэлцэж батлаагүй байхад гарын үсэг зурж гэрээг хүчин төгөлдөр болголоо“ мэдэгдэв.

 

ОРОН НУТГИЙН АРДЧИЛСАН НАМЫН БАЙГУУЛЛАГУУД Ж.БАТЗАНДАНГ НАМААС ХӨӨХИЙГ ШААРДАВ

2014. 10 сарын 27

Өөрийн намын Засгийн газраа огцоруулах санал гаргасан УИХ-ын гишүүн Ж.Батзанданы үйлдлийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, намаас хөөн зайлуулахыг шаардсан мэдэгдэлүүдийг АН-ын аймаг, орон нутаг дахь салбар, хороодоос намын ХЕХ-нд ирүүлэв. Мэдэгдэлд “…УИХ-ын гишүүн Ж.Батзандан нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахыг хүссэн УИХ дахь МАН-ын санаачилсан хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зурсан нь АН-ын Үндсэн дүрмийн 3.3.1, 3.3.5 дахь заалтуудыг тус тус зөрчиж байна. Иймд Ж.Батзанданд намын ХЕХ бүрэн эрхийнхээ дагуу хариуцлага тооцож өгнө үү” гэсэн байв.

 

АЙМАГ, ДҮҮРГИЙН АН-ХАН ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ДЭМЖИВ

2014. 11 сарын 02

АН-ын Удирдах ажилтны зөвлөгөөнд оролцсон 21 аймаг, 9 дүүрэг, 331 сумын намын дарга, удирдах ажилтнууд Шинэчлэлийн Засгийн газрыг тогтвортой байлгаж, бодлого шийдвэрийг нь тууштай үргэлжлүүлэхийн тулд эв нэгдэлтэй, нэгдмэл байр суурьтай байхыг уриалан Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их хурлын дарга З.Энхболд,Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-үүл нарт намынхаа туган дээр гарын үсгээ зурцгаан хүргүүлэв.

 

АТГ-ААС ДАХИН Л.ГАНСҮХИЙГ БУРУУТГАН ГҮТГЭСЭН МЭДЭГДЭЛ ХИЙВ

2014. 11 сарын 04

АТГ Шүүхийн шийдвэр гараагүй байхад Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нартай холбоотой “Нүүрсний” гэх зохиомол хэргээр тэднийг гэмт хэрэг үйлдэж, их хэмжээний мөнгө завшсан мэтээр олон нийтэд яаран сандран  мэдээлэв.

 

АН-ЫН БҮЛЭГ Н.АЛТАНХУЯГИЙГ ОГЦРУУЛАХ МАН-ЫН САНАЛЫГ ДЭМЖИХГҮЙ ГЭВ

2014. 11 сарын 05

УИХ-ын Чуулган дээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцуулав. Уг дүгнэлтэд: “…Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг дэмжихгүй гэж УИХ дахь АН-ын бүлэг шийдвэрлэсэн болно” гэв.

 

ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГИЙГ ОГЦРУУЛЖ, АН ӨӨРИЙНХӨӨ ЗАСГИЙН ГАЗРЫГ УНАГААВ

2014. 11 сарын 05

  • 7 гишүүн санал хураалтад оролцоогүйгээс Ерөнхий сайдаа огцруулж, өөрийн байгуулсан Засгийн газраа унагаав.

 

НАМЫНХАА ДҮРМИЙГ ЗӨРЧИЖ ЗАСГИЙН ГАЗРАА ОГЦРУУЛСАН 8 ГИШҮҮНИЙГ АН-ААС ХАСАХ ШИЙДВЭР ГАРАВ

2014. 11 сарын 05

Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороо 2014 оны 11-р сарын 05-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах тухай санал хураалтын дүнтэй холбогдуулан Ардчилсан намын гишүүдээс ирүүлсэн өргөдлүүдийг хэлэлцэн Ерөнхий сайдыг огцруулахаар нэр бүхий 28 гишүүний гаргасан саналын дагуу чуулганы хуралдаанаар санал хураалт явуулахад АН-ын нэр бүхий гишүүд Ардчилсан намын бодлого шийдвэр, АН-ын “Үндсэн дүрэм”-ийн 3.3.1, 3.3.5, 3.3.6, болон 3.6.1.4-т заасан “…хамтарч байгуулсан Засгийн газар, сонгогдсон Засаг даргыг огцруулсан нь тогтоогдвол намаас хасах” тухай заалт, “УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагааны журам”-ын 4.5 дахь “Зөвлөлийн гишүүн нь намын өмнө дүрмээр хүлээсэн үүргээ хариуцах бөгөөд намын бодлого шийдвэрийг зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй байх” заалтуудыг тус тус зөрчиж огцруулахыг дэмжиж санал өгсөн АН-ын гишүүн Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нарыг намаас хасах нь зүйтэй гэж үзэн тогтоол гаргав.

 

Э.БАТ-ҮҮЛ ҮЗХ-НЫ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙГ ХҮЧ ТҮРЭМГИЙЛЭН ДАЙРЧАВАВ

2014. 11 сарын 07

Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит бус 43 дугаар хуралдаан товлосон цагтаа эхэлсэн боловч, Э.Бат-Үүл нар хурлын Тэргүүлэгчдийг сонгох асуудалд хүч түрэмгийлэн шийдвэр гаргаж, хурлын даргаар ҮЗХ-ны гишүүн Д.Баттулга, Тэргүүлэгчдэд Д.Бадарсан, Э.Бат-үүл нарыг сонгосон нь ҮЗХ-ны гишүүдийн эсэрүүцэлтэй тулгарч хуралдааныг 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цаг хүртэл түр хугацаагаар завсарлуулав.

 

ҮЗХ-НЫ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ТОГТООЛЫГ ЗАСВАРЛАСАН НЬ ТОГТООГДОВ

2014. 11 сарын 09

ҮЗХ-ны 43-р хуралдааны 12 тоот тогтоолд “Засгийн газар байгуулах асуудлаар Парламентад суудалтай намуудтай зөвшилцөн ҮЗХ-ны хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхийг УИХ дахь АН-ын бүлэгт зөвшөөрсүгэй” гэснийг хурлын тэргүүлэгчид дур мэдэн санаатайгаар засварлаж, “Ерөнхий сайдыг тодруулах” гэж нэмж зассан нь илрэв.

 

АН-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД МАНАН-ГИЙН ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ САНАЛ ТАВИВ

2014. 11 сарын 17

УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд МАН-д Хамтарсан Засгийн газар байгуулах талаар зөвшилцөх санал хүргүүлэв.

 

З.ЭНХБОЛД, Ч.САЙХАНБИЛЭГ НАР МАН-ЫН БҮЛГИЙН ХУРАЛД СУУВ

2014. 11 сарын 18

УИХ-ын дарга З.Энхболд, АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг нар УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд оролцож, Хамтарсан Засгийн газар байгуулах талаар ярилцаж, тэдний сонирхсон асуултанд хариулав.

 

Ч.САЙХАНБИЛЭГ ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛОГДОЖ АНХНЫ ТОМИЛГООНУУДАА ХИЙВ

2014. 11 сарын 21

УИХ-ын Чуулган хуралдав. Чуулганд МАН-ын гишүүдээс бусад 44 гишүүн оролцож,Ч.Сайханбилэгийг МУ-ын 28 дахь Ерөнхий сайдаар томилов.

 

2014. 11 сарын 22

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын анхны хуралдаанаараа ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга асан Ш.Солонгыг (МАН) эргүүлэн томилов. Ш.Солонго нь ажлаа авангуутаа ЗГХЭГ-т ажиллаж байсан АН-ын 10 гаруй ажилтныг ажлаас нь чөлөөлж, МАН-ын гишүүдийг томилов.

 

2014. 11 сарын 26

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраа бүрдэхээс өмнө ЦЕГ-ын даргаар Р.Чингисийг, ТЕГ-ын даргаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөгүй байсан АТГ-ын дэд дарга Б.Хурцыг, ШШГЕГ-ын даргаар Б.Билэгтийг тус тус томилов.

 

ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ МАН-ЫН БАГА ХУРАЛД ИЛГЭЭЛТ ХҮРГҮҮЛЭВ

2014. 11 сарын 29

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын Бага хуралд “Хоёр нам хамтарч Засгийн газар байгуулахыг Та бүхэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн илгээлт хүргүүлэв.

 

МАНАН-ГИЙН ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛАГДАВ

2014. 12 сарын 06

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрынхаа сайд нарын нэрийг УИХ-ын даргад өргөн барив. Танхимын бүрэлдэхүүнд: АН-аас 8 яам, 10 сайд, МАН-аас 5 яам, 6 сайд, МАХН-аас 2 сайд, МҮАН-аас 1 сайд тус тус орсон байв.

 

2015 ОН

 

Л.ЭРХЭМБАЯР АН-ЫН ЕНБД-ЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ БОЛОВ

2015. 01 сарын 08

Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаярыг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов.

 

МАН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНД ОЛОНХИ БОЛОВ

2015. 02 сарын 25

УИХ-ын чуулганаар СЕХ-ны даргаар Ч.Содномцэрэнг улираан томилж, МАН-ын гишүүн Ц.Болдсайханыг СЕХ-ны нарийн бичгийн даргаар томилов.

 

АН-ЫН ҮЗХ-НЫ ГИШҮҮН Я.БАТСУУРИЙГ ШОРОНД ХОРИВ

2015. 02 сарын 26

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Ерөнхий захирал Я.Батсуурийг баривчилж, хорих 461-р ангид хорив.

 

Ж.КАПЛА НАРТ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ УУЧЛАЛ ҮЗҮҮЛЭВ

2015. 02 сарын 26

Монгол улсад 35,2 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийлж 5,5 жилийн хорих ял авсан “Саусгоби сэндс” компанийн ажилтан АНУ-ын иргэн Ж.Капла нарын 3 иргэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлэв.

 

ТАВАН ТОЛГОЙН ТАЛААР З.ЭНХБОЛД, Ч.САЙХАНБИЛЭГ                               НАРЫН ҮР ДҮНГҮЙ МАРГААН ЭХЛЭВ

2015. 04 сарын 04

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд хандаж телевизээр хэлсэн үгэндээ “…Тавантолгойн төслийн хэлэлцээр төгсгөлийн шатандаа орлоо. Хоёр тал үндсэн зарчмын шийдлүүддээ хүрч чадсаныг тэмдэглэхэд таатай байна. Засгийн газар дараагийн ээлжит хурлаар хэлэлцэн зохих шийдвэрийг гаргаж, Тавантолгойн төслөө албан ёсоор зарлан эхлүүлэх боломжтой боллоо…” хэмээн мэдэгдэв.

 

АРДЧИЛСАН НАМЫН ШИНЭЧЛЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН БАЙГУУЛАГДАВ

2015. 04 сарын 04

Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн байгуулагдаж Намын дарга З.Энхболдод Үндэсний Зөвлөлдөх хурал болон намын Их хурал хуралдуулах шаардлага хүргүүлэв.

 

2015. 04 сарын 05

УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ “…Монгол улсад илт хохиролтой гэрээ, хэлэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй. УИХ-ын 2010 оны 39-р тогтоолын дагуу Тавантолгойн ордыг            ашиглах гэрээг УИХ яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулах болно гэдгийг мэдэгдье” гэв.

 

2015. 04 сарын 07

Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөний хэсэг гишүүд Ардчилсан намын баярын Их хурал дээр лоозон өргөж шаардлагаа хүргүүлэв.

 

2015. 04 сарын 17

Засгийн газраас “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын Тамгын газарт хүргүүлснийг УИХ-ын дарга З.Энхболд төсөл нь олон хуулийн заалтыг хангаагүй, бичиг баримт дутуу гэсэн шалтгаанаар Засгийн газарт буцаав. Үүний дараа УИХ-ын дарга “Хоёр сая хувьцаа эзэмшигчдээсээ зөвшөөрөл ав”, хэмээн олон нийтийн сүлжээгээр мэдэгдэв.

 

МАН-ЫН РЕЙТИНГ АН-ААС ИЛҮҮ ГАРАВ

2015. 04 сарын 20

Хараат бус, бие даасан “Сант марал” судалгааны төвөөс III/27 – IV/12-ны хоорондох үеийг хамарч хийсэн судалгаагаар “Хэрвээ маргааш сонгууль болбол та аль намын төлөө саналаа өгөх вэ?” гэсэн асуултад МАН-38.9, АН-33.0, МАХН-18.9, ИЗНН-4.4, МҮАН-1.7, өөр нам 3.2, гэсэн дүн гарав. Сүүлийн жилүүдэд рейтингээрээ АН-аас дээш гарч байгаагүй МАН-ын рейтинг анх удаа илүү гарсан байна. Жилийн өмнө “Сант марал” төвөөс явуулсан ээлжит судалгааны дүнгээр АН-ын рейтинг 54 хувьтай гарч байжээ.

 

2015. 04 сарын 20

А. Гансүх Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээнд хуулийн дүгнэлт гаргав. УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх А.Гансүх Тавантолгойн ордыг ашиглах Энержи Ресурс, Шенхуа компанийн санал болгож буй Хөрөнгө оруулалтын болон Тавантолгой-Ухаахудаг чиглэлийн төмөр замын концессийн гэрээнд хуулийн дүгнэлт гарган УИХ-ын дарга З. Энхболдод хүргүүлэв.

2015. 04 сарын 28

АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Тавантолгойн  нүүрсний ордыг ашиглах тухай тогтоол батлав.Тавантолгойн ордын 51 хувийг төрд  байлгах нь зүйтэй тухай АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдан 05 дугаар тогтоол баталж, түүнийг хэрэгжүүлж ажиллахыг УИХ дахь АН-ын гишүүдэд үүрэг болгов.

Ч.САЙХАНБИЛЭГ ДУБАЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

2015. 05 сарын 01

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират улсад айлчлал хийх үеэрээ Дубай хотноо МУ-ын Засгийн газар, “Эрдэнэс Оюутолгой”, “Туркойз хилл ресурс”, “Рио Тинто” зэрэг компаниудын хооронд хийж байсан Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний хэлэлцээ дуусч, төслийг эхлүүлэх “төлөвлөгөө” гэгчид талууд гарын үсэг зурав. Энэ нь Монголын улс төрийн хүрээнд ихээхэн хардлага, сэрдэлтийг дагуулав.

 

 

АН-ЫН ҮЗХ-НЫ ГИШҮҮН Г.ДЭНЗЭНГ ШОРОНД ХОРИВ

2015. 05 сарын 21

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэнг “Говь-Повер” компанид 17 тэрбум төгрөгийн тендер хууль бусаар өгсөн хэрэгт буруутгаж саатуулав.

 

Н.АЛТАНХУЯГ ПРОКУРОРЫН МӨРДӨНГ БУЦААЖ БАЙГУУЛАХ ХУУЛЬ ӨРГӨН БАРИВ

2015. 06 сарын 04

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Эрүүгийн байцаан шийтгэх тухай”, “Прокурорын байгууллагын тухай” хуулиудад нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, тэдгээрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.

 

МАНАН БАЙГУУЛСАНЫ 7 САРЫН ДАРААХ САНАЛ АСУУЛГЫН ДҮН

2015. 06 сарын 20

Ардчилсан намынхан сонгогчдын дунд “МАН-тай хамтарч Засгийн газар байгуулсан нь зөв үү, буруу юу” гэсэн асуултад санал авахад 63%  нь буруу гэжээ. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Ер нь л МАН-тай хамтарсан нь буруу байжээ. Гэхдээ МАН-ыг засгаасаа гаргах эсэхийг эцэслэн шийдээгүй байна” гэж ярив.

 

Н.АЛТАНХУЯГИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙГ ГАЦААВ

2015. 06 сарын 25

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлэв. Уг шаардлагад: “…Хууль хяналтын байгууллагуудын эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс санаачилсан хуулийн төслүүдийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин УИХ-ын даргад албан бичиг хүргүүлснээр чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасч, хэлэлцүүлгийг зогсоогоод байна. Иймд Үндсэн хуулийн 20-р зүйлд заасныг анхааран үзэж, энэ үйлдлээ залруулж, УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг саадгүй явуулна гэж найдаж байна” гэжээ.

2015. 06 сарын 25

Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөнөөс МАН-тай хамтран Засгийн газар байгуулсаныг буруутгаж МАН-ыг засгийн газраас яаралтай гаргахыг шаардав.

 

8 САРЫН ДАРАА МАН-ЫГ ЗАСГИЙН ГАЗРААС ХӨӨХӨӨС ӨӨР АРГАГҮЙ БОЛОВ

2015. 08 сарын 06

УИХ-ын чуулганаар МАН-аас Шийдлийн Засгийн газарт ажиллаж байсан МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүх, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нарыг олонхийн саналаар огцруулав.

 

АРДЧИЛСАН НАМЫН ЭЭЛЖИТ БҮТЭЛГҮЙТЭЛ

2015. 08 сарын 28

АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж АН-ын дарга З.Энхболд Засгийн газарт ажиллах дэд сайд нарт 5 хүний нэр оруулснаас Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш, Дорнод аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг, Хөвсгөл аймгийн АН-ын дарга Ч.Батцогт нарыг томилох нь зүйтэй гэж үзсэн нь намын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарав.

 

С.БАЯРЦОГТЫГ ОГЦРУУЛАХ САНАЛ ӨРГӨН БАРИВ

2015. 09сарын 04

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив.

 

ҮХЦ-Д МАШИН АВЧ ӨГӨХ ШИЙДВЭР ГАРГАВ

2015. 09сарын 07

Засгийн газрын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд Lexus 570 маркийн жийп машиныг худалдан авах шийдвэр гаргав.

 

ҮХЦ САЙДЫГ ОГЦРУУЛАХ НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА ГЭСЭН ШИЙДВЭР ГАРГАВ

2015. 09 сарын 09

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг огцруулах тогтоолын төсөл өргөн барих нь хууль зөрчсөн хэмээн үзэж 11 тоот дүгнэлт гаргав. Өмнө нь сайд Ч.Улаан, Н.Батбаяр, Х.Тэмүүжин нарыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэхэд ийм шийдвэр гарч байгаагүй атал сайд С.Баярцогтоос хойш энэ асуудал Үндсэн хууль зөрчсөн зүйл болов.

 

2015. 09 сарын 10

УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудал болон Үндсэн хуулийн цэцийн хууль бус үйл ажиллагаа, шийдвэртэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрээр Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь С.Баярцогтыг огцруулах асуудалд саад болох зорилготой улс төржсөн шийдвэр гаргалаа, С.Баярцогтыг шалгуулах хүсэлтээ нийслэлийн Прокурорт хүргүүлнэ гэв.

 

2 ЖИЛ 6 САРЫН ДАРАА Л.ГАНСҮХИЙГ ШҮҮХ ХУРАЛ БОЛОВ

2015. 09 сарын 15

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал эхлэв.

 

2015. 09 сарын 21

Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурлыг бүтэн 5 өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж, эцэст нь зохиомол хэргээ гүйцэлдүүлж Л.Гансүхэд 4,6 жилийн хорих ял оноов. Тэрээр ард иргэдийг хямд нүүрсээр хангаад ялтан болсонд олон нийт эсэргүүцэв.

 

ТНБД АСАН Б.БАТЗАЯАГ ШОРОНД ХОРИВ

2015. 10 сарын 31

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн баривчлав.

 

СОНГУУЛИЙН ӨМНӨХӨН УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ ӨӨРЧЛӨВ

2015. 11 сарын 13

УИХ-ын чуулганаар 2016 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэх явцад Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газруудыг нэгтгэж Гааль, татварын ерөнхий газар, УИХ-ын харъяа байгууллага болох Статистикийн ерөнхий газрыг Засгийн газрын байгууллага болох Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэж, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар гэж тус тус өөрчилж, Төрийн өмчийн хороог татан буулгав. Харин сая байгуулагдсан МАН-ын Засгийн газар бүгдийг нь буцааж салгав.

 

ХАР МАШИНЫГ ШАТААСАН МАН-ын ЖҮЖИГ

2015. 12 сарын 10

МАН тэргүүтэй зарим улс төрийн намууд Тусгаар тогтнолын талбайд Сонгуулийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг гацааж байгааг эсэргүүцэж жагсаал зохион байгуулав. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Ард түмний саналыг хар машинаар хакерддаг. Ардчиллыг хар машинаар хакерддаг гэсэн эргэлзээ яриа ард түмний дунд байна” гэв. Жагсаалын үеэр санал тоолох хар машины загварыг иргэдийн өмнө шатааж, эсэргүүцэл илэрхийлэв.

 

АН-ын ДАРААГИЙН ЭЭЛЖИЙНХНИЙГ ОРОЛДОЖ ЭХЛЭВ

2015. 12 сарын 24

УИХ-ын гишүүн Х. Баттулгыг АТГ-аас сэжигтэнээр байцаав.

2015. 12 сарын 25

Зам, тээврийн сайд асан, УИХ-ын даргын зөвлөх А. Гансүхийг АТГ-аас сэжигтэнээр татан байцаав.

2016 ОН

СОНГУУЛИЙН ӨМНӨ БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ НУРААВ

2016. 01 сарын 04

Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын сонгуулийн өмнө Улсын бүртгэлийн газрын даргыг өөрчилж С.Мэндсайханыг Бүртгэл, статистикийн газрын даргаар томилов.

 

Ч.САЙХАНБИЛЭГ ОГЦРОХГҮЙ ҮЛДЭВ

2016. 01 сарын 29

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тухай УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй УИХ-ын 20 гишүүн гарын үсэг зурсан УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж түүнийг огцруулахгүйгээр авч үлдэв.

 

АН-д ШИНЭ ФРАКЦ МЭНДЛЭВ

2016. 02  сарын 21

“МоАН санаачлага” фракцыг Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Г.Батхүү нарын хүмүүс байгуулав.

 

Н.АЛТАНХУЯГ МЭДЭГДЭЛ ХИЙЖ ХУЙВАЛДААНЫ ТӨР, ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХОНГИЛ БИЙ БОЛСОН ГЭЖ ЗАРЛАВ

2016. 04 сарын 04

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг УИХ-ын хаврын чуулганы нээлтийн өмнө мэдэгдэл хийв. Тэрээр “ …Монгол улсад хуйвалдааны төр бий болсон. Энэ төрийн удирдагчдын нэг нь “Шударга байцгаая” гэж гарч ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж” хэмээн мэдэгдэв.

 

2016. 04 сарын 11

“Баянгол” зочид буудалд байрладаг УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувь эзэмшдэг “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн” ХХК-д санхүүгийн шалгалт хийхээр Цагдаагийн тусгай тасгийнхан зэвсэглэн дайрч оров.

АТГ-ЫН ДАРГЫГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ЧӨЛӨӨЛӨВ

2016. 04 сарын14

УИХ-ын чуулганы хуралдаанаар М.Ганболдыг Авилгатай тэмцэх газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөв.

 

УИХ-ЫН СОНГУУЛИАС2 САРЫН ӨМНӨ ҮХЦ ЗАХИАЛГАТ ШИЙДВЭР ГАРГАВ

2016. 04 сарын 22

УИХ-аас 2015 оны 12-р сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “… 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар …” гэсэн заалтын үйлчлэлийг 2016 оны 4-р сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэв.  Өмнө нь 2012 оны 5-р сарын 2-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар яг энэ заалтыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэн УИХ-ын сонгууль явуулж байсан билээ.

 

СОНГУУЛИЙН ХУУЛЬД 6 САРЫН ДОТОР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН ХУУЛИЙН ЗААЛТЫГ ЗӨРЧИН СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨВ

2016. 04 сарын 25

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж Үндсэн хуулийн цэцийн пропорциональ систем нь Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг хэлэлцээд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг дэмжих нь зүйтэй гэж үзэв.

 

2016. 05 сарын 04

УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 4-р сарын 22-ны өдрийн “Сонгуулийн тухай хуульд заасан пропорциональ систем нь Үндсэн хууль зөрчсөн” гэсэн дүгнэлтийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдээс УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Р.Амаржаргал, С.Одонтуяа, С.Дэмбэрэл, Ц.Баярсайхан нараас бусад гишүүд уг дүгнэлтийг хүлээн авах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжив.

 

ТОМСГОСОН ТОЙРГИЙГ ЖИЖИГ 76 БОЛГОВ

2016. 05 сарын 05

АН-ын бүлэг хуралдаж УИХ-ын сонгуулийн томсгосон тойргийг жижиг 76 болгох эсэх талаар хэлэлцэв. Ихэнх гишүүд томсгосон тойргоороо байх нь зөв гэсэн боловч Э.Бат-Үүл “Би намын удирдлага. Намаа ялуулахын тулд хариуцлагаа хүлээнэ. Судалгаа хийлгэсэн” гэж зүтгэсээр жижиг 76 болгов. Үүнд МоАН фракц гол үүрэг гүйцэтгэв.

 

2016. 05 сарын 12

УИХ-ын чуулганаар Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн “УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” хуулийн төслийг батлав.

 

ТАВАНТОЛГОЙН АСУУДЛААР УИХ-ын ГИШҮҮД БАЙР СУУРИА НЭГТГЭВ

2016. 05 сарын 17

УИХ-ын 40 гишүүн Тавантолгойн нүүрсний орд болон Тавантолгой-Ухаахудаг чиглэлийн төмөр замын 51 хувийг төрийн мэдэлд байлгах нь зүйтэй гэж үзэж УИХ-ын тогтоолын төслийг санаачлан өргөн барив.

 

8 САРЫН ДАРАА ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДТАЙ БОЛОВ

2016. 05 сарын 20

Хууль зөрчин байж бүтэн 8 сарын турш эзэнгүй байлгасан эрүүл мэндийн салбарын сайдаар С.Ламбааг сарын хугацаатай дахин томилж нийгмийн сэтгэл зүйгээр тоглов.

 

ОФФШОР ДАНС…

2016. 05 сарын 21

УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “УИХ-ын гишүүн С.Баярцогт шиг Оффшор данстай холбоотой хүмүүсийг намаасаа нэр дэвшүүлэхгүй” гэж өөрийн цахим хуудсаараа мэдэгдэв.

 

2016. 05 сарын 28

Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ эцэслэн тодруулав. Төр барьж буй том намаас нэр дэвшүүлж буй зарим нэр дэвшигчид иргэдийн гайхашралыг төрүүлж, АН-ын нэр хүндийг унагав.

 

300.000 ТӨГРӨГИЙН ШИЙДВЭР

2016. 06 сарын 08

Засгийн газар ээлжит хуралдаанаараа сонгуулийн үеэр тараах зорилгоор иргэн бүрийн 323 ширхэг хувьцааг 300,000 төгрөгөөр худалдан авах тухай “Авилгажсан шийдвэр” гаргав.

 

ЭРДЭНЭТИЙН 49%-ИЙГ ЗАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫН НУУЦ ИЛРЭВ

2016. 06 сарын 22

Засгийн газар ээлжит хуралдаанаараа “Эрдэнэт” үйлдвэрийн 49%-ийг зарах асуудлыг нууцаар хэлэлцэв.

 

2016. 06 сарын 27

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордонд яаралтай хэвлэлийн бага хурал хийж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49%-ийг ОХУ-ын тал эзэмшдэг. Тэгвэл энэ 49%-ийг Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс” компани эзэмшихээр болсон.” хэмээн мэдэгдэв.
2016. 06 сарын 28

Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар мэдээлэл хийж “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг нууцын зэрэглэлтэй хэлэлцэж, шийдвэр гаргаж байгаад бид үнэхээр болгоомжилж, сэрэмжилж байна. Үүний улмаас Үндэсний аюулгүй байдал зөрчигдөх вий гэсэн болгоомжлол байна” хэмээн сэтгүүлчдэд мэдэгдэв.

 

2016. 06 сарын 29

“Эрдэнэт” үйлдвэрийн талаар АН-ыг буруутгасан мэдээллүүд бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдаж, МАХН-ын дарга Н.Энхбаяр сөрөг байр сууриа илэрхийлж байв.

 

ШОКТОЙ СОНГУУЛИЙН ДҮН

2016. 06 сарын 29

2016 оны УИХ-ын сонгуулийн дүн гарч МАН 65 суудал авч, АН цөөнх болж, ялсан ялагдсан намууд шоконд оров. Өмнөх сонгуулиудаар тогтмол буурч ирсэн сонгогчдын ирц харьцангуй нэмэгдэв.

 

2016. 06 сарын 30

УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд яаран сандран хэвлэлийн бага хурал хийж УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдсаныг хүлээн зөвшөөрөв.

 

2016. 07 сарын 04

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яаралтай зарлиг гаргаж 07-р сарын 05-ны өдөр УИХ-ын чуулганы анхдугаар хуралдааныг товлон зарлав.

 

2016. 08 сарын 03

Ан-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаярын тушаалаар “шинэчлэлийн санал боловсруулах” ажлын хэсэг байгуулагдав.

 


URL:

Сэтгэгдэл бичих