Хийлч О.Байгаль “Сайхан учралыг хүлээгээд нөхөргүй явна”

065687930ce660de1793b0eab419d4c430 нас гарсан ч ганц бие яваа урлагийн бүсгүйчүүдийн нэг нь Хийлч О.Байгаль. Тэрбээр өдгөө Сингапурт суралцаж буй. Нөхөр гэхээсээ илүүтэйгээр өөрийн боловсролдоо анхаарч яваа хийлч бүсгүй маань Санхүү эдийн засгийн дээд сургуулийн бизнес менежментийн докторантаар суралцаж байгаа бөгөөд соёл урлагийн, бодлогын хэрэгжилтийн менежментын сэдвээр судалгааны ажлаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Түүний ганц бие яваа нь өнөөдрийг хүртэл сайхан учрал тохиолдоогүй байгаа бололтой. Энэ талаар “Хүмүүст би нэг л аз жаргалгүй байгаа хүн шиг харагддаг уу, “Яагаад гэр бүлтэй болохгүй байна, оройтлоо” гэдэг. Зүгээр дээ, одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай яваа. Би хайр дурлал, сэтгэл хөдлөлд итгэдэг. Тийм учраас сайхан учралыг хүлээж байна. Гэр бүлтэй болох гэж яараагүй, зугтаа ч үгүй л байна. Цаг нь болохоор эвлүүлдэг тоглоом шиг эвлэх биз ээ” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

О.Ариун


URL:

Сэтгэгдэл бичих