Хүчингийн хэргийн тухай инээд алдан ярьсан мөрдөн байцаагч олны дургүйцлийг төрүүлжээ \бичлэг, зэвүүцэм\

Хүчингийн аймшигт хэргийн тухай айж цочирдсон нэвтрүүлэгч, жигшсэн сурвалжлагч болон инээд алдан ярьсан мөрдөн байцаагч гурав Оросын Челябинск хотын 31tv сувгийн «Агентство чрезвычайных новостей» нэвтрүүлгийн гурван өөр төрх болжээ. Хүчирхийлэгч гэмт этгээд нь бүр гаж донтон байсан гэнэ. Эхлээд нүд нь томорсон нэвтрүүлэгч бузар хэргийх нь тухай мэдээлэл хүргэжээ.

Түүнийг залган болсон явдалд ихэд жигшсэн сурвалжлагч бүсгүй хэргийн газар дээрээс нь мэдээлсэн байна. Сурвалжлагчийн үгээр согтуу гаж донтон авъяас чадвараа гарган нэгэн эмэгтэйн гэрт яаж ийгээд орж чаджээ. Харин цаашид болсон хэргийг нь мөрдөн байцаагч Вячеслав Роп инээд алдан ярьсан нь үзэгчдийг мэл гайхуулжээ.

Ярьсан зүйл нь инээж хөхрөөд байх зүйл биш аж.

-Эмэгтэйг хуурч итгүүлэн гэрт нь орсоны дараа гэмт хэрэгтэн үсдэж аван унагаад толгой руу нь цохьсон. Дараа нь чирч гулдран угаалгын өрөөнд нь оруулсан. Үүний дараа унтлагын өрөөнд хүчээр оруулаад буйдан дээр дарж хүчирхийлсэн-

Өдгөө хүчингийн аймшигт хэргийн тухай инээд алдан ярьдаг мөрдөн байцаагч цахимын од болоод байна.


URL:

Сэтгэгдэл бичих