ДОХ-ын 98 дахь тохиолдлыг бүртгэв

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвд өнгөрсөн долоо хоногт ДОХ-ын вирүсээр өвчилсөн 98 дахь тохиолдол бүртгэгджээ.

Халдвар тээгч бэлгийн хэвийн амьдралтай, гэр бүлтэй, 40-45 насны эрэгтэй гэдгийг албаныхан хэлж байна.

ХӨСҮТ-ийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Уртнасан “Халдвар тээгчдийн тоо 98-д хүрсэн нь үнэн. Өвчтөний биеийн байдал хэвийн эмнэлэгт эмчлүүлээд гарсан. Энэ дашрамд, иргэн та эрсдэлтэй бүлэгтэй бэлгийн харьцаанд орсон бол ДОХ-ын шинжилгээ өгөөрэй. Эрсдэлтэй бүлэгт биеэ үнэлэгч, ижил хүйстэн эсвэл зориулалтын бус зүү тариураар мэс засал хийлгэсэн хүн орно” гэв.

Д.Гэрэл


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих