10 ТОНН ЦАЙРУУЛСАН САМАР ХУРААН АВЧЭЭ
Есдүгээр сарын 07-ний өдөр Яармагийн шалган нэвтрүүлэх товчоогоор их хэмжээний цайруулсан самар ачиж явсан иргэн С-ийг саатуулсан байна.
Самрыг Сэлэнгэ аймгаас бэлтгэсэн гэх бөгөөд “Хино” маркийн авто машинд 10 орчим тонныг дүүргэж ачсан байжээ. Иргэн С-ийг “Ойн тухай хууль тогтоомж”-ийг санаатайгаар зөрчиж гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гаргасан тул ЦЕГ-ын Мөрдөн байцаах газарт шалгуулахаар шилжүүлсэн байна.
НМХГ
URL: