Эмч нар эсэргүүцлээ илэрхийллээ

14269770_611123549069125_2104270527_nТөрийн албан хаагч тэтгэвэрт гаргахад 24-36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг 1-12 сар болгон бууруулж байгааг эсэргүүцэн Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

ЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар “Эрүүл мэндийн салбарт өндөр цалин авдаг эмч, эмнэлгийн ажилтан байхгүй. 150 ам.метр орон сууцанд амьдардаг байтугай орон гэргүй эмч, эмнэлгийн ажилтнууд олон бий.

Засгийн газар Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийн 1.13-ыг зөрчиж байна. УИХ-ын гишүүн С.Чинзориг Хөдөлмөрийн сайд байхдаа 2015-2016 оны хэлэлцээрийг байгуулсан. Энэ хэлэлцээрт төрийн албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог мөнгөн тэтгэмжийг хүрсэн төвшингөөс нь бууруулахгүй байх бодлого баримтална гэж гэрээнд заасан. Энэ хэлэлцээрээ хэрэгжүүлэхийг шаардаж байна.

Төсвийн тодотголоо эргэж харахгүй бол олон жил эрүүл мэндийн салбарт ажиллаж ирсэн ахмад эмч, ялангуяа нарийн мэргэжлийн эмч нар цаашид энэ салбарт ажиллахад бэрх болно. Одоо сумын, өрхийн эмнэлэгт хүний нөөцийн маш их хомсдолтой байгаа. Орон нутаг гэлтгүй Улаанбаатарт хотод ч нарийн мэргэжлийн эмч нар маш их дутагдалтай байна” гэлээ.

Түүнчлэн тус салбарынхан тэтгэмж бууруулах саналыг эсэргүүцэн гарын үсэг цуглуулж байгаа төдийгүй Засгийн газар, УИХ, Сангийн яам, Эрүүл мэндийн яаманд тэтгэмжийн хэмжээг бууруулахгүй гэсэн албан шаардлагыг хүргүүлсэн аж. Тус шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол тэмцлийн арга хэмжээнд шилжинэ гэдгээ мэдэгдлээ.

Н.Гэрэлтуяа

BOLOD.MN


URL:

Нэр: jombog Огноо: 31 December 2016

tsagaan halaat nomorson ynhanuud

Сэтгэгдэл бичих