Хуурамч өвчний түүхийн “хэрэг” хэрхэн төгссөн бэ?

9-8-8_700x700Хэдэн жилийн өмнө олон өвчтөний нэрээр хуурамч түүх нээж, түүгээрээ багагүй мөнгө авсан эмнэлгийн дарга нарын хэргийн тухай хэвлэлүүд мэдээлж байв.  Зөвхөн хэвлэл ч бус даяараа л ярьсан.

Ниймгийн даатгалын ерөнхий газраас Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2009, 2010 оны материал бүрдүүлэлтэд үзлэг хийхэд нийтдээ 94752 хүн хэвтэн эмчлүүлсэн баримт байсан. Баримтыг тулгахад 20194 хүний материал зөрчилтэй байсан нь тогтоогдсон. Ингээд тус нэгдлийн дарга С.Тунгалаг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар 2002 онд томилогдсоноосоо хойш хуурамчаар өвчтөний түүх зохион Эрүүл мэндийн даатгалын газраас мөнгө завшсан гэх хэрэгт унаж байв.

Яг тэр үед Арьсны өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан, өдгөө Эрүүл мэнд, спортын  сайдаар болоод байгаа А.Цогцэцэгийг ч ийм асуудалд буруутгаж байв. Тэр үед Нийгмийн даатгалын ерөнхий газраас Арьсны өвчин судлалын үндэсний төвийн дээрх онуудын материал бүрдүүлэлтэд нь үзлэг хийсэн. Дараа нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар А.Цогцэцэгийг огцруулах тухай хүртэл яригдаж байсан гэдэг. Энэ асуудал тэгсгээд чимээгүй болсон. Хэрхэн дууссан нь өнөө хэр нь тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.БАЯР


URL:

Нэр: иргэн Огноо: 8 September 2016

Сайн санаж байна, луйварчин авгай ш дээ

Нэр: иргэн Огноо: 12 September 2016

харин тиймээ. иймэрхүү хэргүүд замхарчих юмаа. уул нь хэвлэл мэдээлэл нь аргаж мэдээлнэ нэг л юм. тэгээд л таг болчих юм. цагдаад хүртэл хэвлэл мэдээллийн алба байдаг биздээ. ард түмэн хариу нэхдэггүй гэж боддог юм байхдаа өгөр луйварчид чинь. Одоо ер нь хэнд нь ч итгэх арга алга даа. намууд, төрийн байгууллага , цагдаа

Сэтгэгдэл бичих