Ерөнхий сайдын бүдүүлэг үйлдэл…

a0cd9657e25a55919f6591f6d8853811Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгох шалтгааныг дараах байдлаар тайлбарлав.

Тэрээр хэлэхдээ “Сонсоход их аятайхан нэртэй хууль. Хамтын тэтгэврийн хууль гээд. Яг хэрэгжээд эхэлвэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гээд. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юу” гэж их муухай юм бодох гээд байгаа байхгүй юу. Тийм учраас МАН мөрийн хөтөлбөртөө “Насны хишиг” гэдэг тэтгэвэр олгоё гэж оруулсан. Ахмадууд маань хосоороо хамтдаа урт наслах тусмаа төр засгаас илүү тэтгэвэр авах юм шүү гэж бодож байгаа” гэв.

Гэр бүл, хань ижлээ гэсэн элэгсэг үзэл бодолтой, гэр амьтай хүмүүс гэвэл Монголчуудыг л хэлнэ. Бидний хэн нь ч биесээ урт удаан наслаасай гэж хүсэхээс бус түргэхэн “өнхөрөөд өгөөсэй” гэж бодохгүй. Энэ бол Монгол хүний мөн чанар. Гэтэл Засгийн газрын тэргүүний амнаас ийм утга бүхий, монгол хүний ухаан санаанд багтамгүй үг гарах нь хачирхалтай.

Түүний энэ бүдүүлэг үйлдэл ард иргэдээ доромжилж байна гэдгийг эрхэм сайд маань ухаарах сөхөөгүй, харин ч өмнөх засгийнхаа санаачилж, хийсэн бүх л ажлыг үгүйсгэхээ урьтал болгож байгаа нь харамсмаар.

Үнэмлэхүй ялалт байгуулсан ганц намын гэж нэрлэж болох шинэ УИХ, Засгийн газар үг үсгийн өөрчлөлттэй зууралдахаас илүүтэй бодит ажлаа хийж эхлэх цаг аль болчихоод байгааг хэзээ ухаарах бол… Эзний алба ээлжтэй гэдэг дээ…

Д.Тамир

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих