Маш удаан хүлээлгэсэн BMW i8 Spyder загвар 2017 онд худалдаанд гарах төлөвтэй байна

20BMW компаний ерөнхий захирал Харальд Крюгер найман сарын өмнө дахин цэнэглэгддэг i8 Spyder хайбрид машин тун удахгүй нээлтээ хийнэ гэж мэдэгдэж байсан билээ. Тэгвэл Австралийн Motoring сайт энэхүү машиныг BMW i8 загварын шинэчилсэн хувилбартай хамт ирэх аравдугаар сард болох Парисын авто үзэсгэлэнд нээлтээ хийнэ хэмээн мэдээллэсэн байна. Одоогоор уг хоёр машин нь илүү удаан цэнэгээ барьдаг зайтай болж, утасгүй цэнэглэх системтэй, илүү хүчирхэг цахилгаан мотортой болно гэж таамаглаж байна. Ямартаа ч BMW i8 Spyder ба BMW i8-ын шинэчлэгдсэн загвар 2017 оны хоёрдугаар хагаст худалдаанд гарах бололтой. Энэ бүхэн ирэх аравдугаар сард болох Парисын авто үзэсгэлэн нээлтээ хийхэд тодорхой болно.

 

BMW i8 Spyder Парисын авто үзэсгэлэнд танилцуулагдаж магадгүй
BMW i8 Spyder Парисын авто үзэсгэлэнд танилцуулагдаж магадгүй

URL:

Сэтгэгдэл бичих