Дэлхийн дэг журмыг бусниулахаар санаархаж байна хэмээн Оросыг буруутгав
Дэлхийд тогтсон дэг журмыг бусниулахаар санаархаж байна гэж АНУ-ын батлан хамгаалахын сайд Эштон Картер Оросыг буруутгажээ. Тэрээр Оксфордын их сургуульд үг хэлэхдээ, ингэж мэдэгдсэнийг Ройтерс агентлагуламжилсан байна.
“Украин, Гүржийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, агаар, сансар, цахим орон зайд мэргэжлийн буcүйлдэлгаргаж, түүнчилэн цөмийн зэвсэг хангинуулж байгаа” ньОросын тал “олон улсын тогтсон дэг журмыг бусниулахаар илт санаархаж байгааг” илтгэн харуулж байна гэж тэр хэлжээ. “Бид Оросоос дайсан эрээгүй, гэвчдаврах хэрэггүй – АНУ Оростой халуун дайн бүү хэл, хүйтэн дайн хийхийг эрмэлзээгүй гэж Картер онцлон тэмдэглэсэн байна. Бид өөрсдийн холбоотнууд,олон улсын тогтсон дэг журам, түүнээс бидэнд өгч буй нааштай ирээдүйг хамгаалах болно” гэж тэр дурджээ.
“Манай хамтын аюулгүй байдлыг бусниулах гэсэн санаархлыг бид эсэргүүцэх болно. Бидний ардчилсан үйл явцад хөндлөнгөөс оролцох санаархлыг хайхрахгүй орхихгүй” гэж тэр төгсгөлд хэлсэн байна.
Сүүлд нь тэр хэвлэлийн хурал дээр хэлэхдээ, “ардчилсан үйл явцад” Орос улс хөндлөнгөөс оролцож байна гэдэг нь Москвагийн эрх баригчид “гибрид дайн” хийж, тодруулвал “дайны ирмэгт ард түмнүүдийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох аргамеханизмыг ашиглажбайгаа явдал юм гэж тайлбарлажээ.
Орос улс НАТО-гийн эв нэгдлийг бусниулахаар санхаархаж байна гэж АНУ-ын штабуудын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн генерал Жозеф Данфорд наймдугаар сард мэдэгдсэн юм. Үүнээс өмнө тэр ОросыгАНУ-ын аюулгүй байдалд учирч буй гол аюул хэмээн нэрлэсэн юм.
“Орос улс сэргэж буй” нөхцөлд НАТО уян хатан байж, аливаа сорилтыг шуурхай тусган, тэмцэхэд бэлэн байх ёстой гэж Европ дахь нэгдсэн зэвсэгт хүчний шинэ дээд ерөнхий командлагч генерал Кертис Скапаротти тавдугаар сард бас мэдэгдсэн юм.
Крымын хойг Орост нэгдэж, Украины зүүн өмнөд нутагт мөргөлдөөн эхэлсний дараа 2014 ондӨрнөдийн орнуудтай Оросын харилцаа эрс муудсан билээ. Крым нэгдсэн нь олон улсын эрх зүйд бүрэн нийцсэн, Орос улс Донбассын мөргөлдөөнд оролцогч тал биш гэж Оросын тал үздэг юм. Хориг арга хэмжээний хариуд Орос улс бас хариу арга хэмжээ авсан юм.
С.Инда
URL: