МАХН-МҮАН-ыг “Агууламж томтой хогийн сав” гэв
Сүүлийн үед улс төрийн жижиг намууд МАХН-МҮАН хэмээх эвсэлд нэгдэх нь олширов. Хамгийн сүүлд гэхэд л Социал демкорат намынхан тэдэнтэй нэгдэхээ албан ёсоор мэдэгдсэн.
Нэрт нийтлэлч Баабар “МАХН, МҮАН гэсэн хоёр амтай нэг ходоодтой агууламж томтой хогийн сав бэлэн боллоо. Гологдогсод, гомдогсод, чамлагсад… гээд хэнийг л бол хэнийг багтаана. МАНАН-д гомдогсод гологсодын тийш чиглэх цуваа сонгууль дөхөх тусам улам өтгөрөх болно” хэмээн бичсэн. Үнэхээр л гомдогсодын цуваа МАХН-МҮАН тийш цувсаар байна. Тэдний жишээ нь Л.Цог, Д.Удвал гэхчлэн нэр урсана.
С.Баяр
URL: