Улаанчулуутын хогийн цэг дээр амьдардаг айл өрхийн хүүхдүүдийг дэмжинэ

3007 3008

Канад улсын Гадаад харилцааны яамны санхүүжилтээр хэрэгжүүлдэг “Канад сангийн орон нутгийн санаачлага” хөтөлбөрийн 2016-2017 оны шалгаруулалтад тэнцэж санхүүжилт авах болсон төслүүд тодорчээ.

Уг төслийн нэг болох Канадын иргэн  Жули Вэлүүгийн санаачилсан Улаанчулуут дахь хогийн цэг дээр амьдардаг айл өрхийн хүүхдүүдийг дэмжих зорилгоор байгуулагдсан “Нарны Хүүхдүүд” цэцэрлэг юм. Тус цэцэрлэгийн хэрэгжүүлэх энэхүү төслийн гол зорилго нь цэцэрлэгийн дэргэд оёдолын жижиг цех байгуулж, Улаанчулуут дахь хогийн цэг дээр амьдардаг иргэдэд тогтвортой ажлын байр бий болгох явдал юм байна.

Түүнчлэн Монгол улсад албан ёсны айлчлал хийж буй Канад улсын Парламентын Нийтийн Танхимын дарга Жиофф Рэган уг цэцэрлэгт энэ сарын 9-нд зочилж тэдний үйл ажиллагаатай танилцах ажээ.

Н.Гэрэтуяа


URL:

Сэтгэгдэл бичих