ЭРЧҮҮД НАЙЗАА ЭХНЭРТЭЙ БОЛГОДОГ, ХҮҮХНҮҮД НАЙЗАА НӨХӨРГҮЙ БОЛГОДОГ

31bmii8ke13njoa6p3mcd492lpЭнэ бол басчиг судалгаан дээр үндэслэж гарсан үг шүү. Олон улсад нэлээн өргөн тархсан судалгааны дүнг монголоор ингэж ойлгох ёстой юм билээ.

Эр хүн бол ямар ч нөхцөлд найзыгаа гайгүй сайхан хүүхэнтэй танилцуулж, болж бүтээд амьдрахыг нь харахыг хүсдэг. Харин хүүхнүүд болохоор хоёр биеийг танилцуулж, дотносуулахад тодорхой үүрэг гүйцэтгэдэг ч тодорхой хугацааны дараа найз хүүхэндээ “Танай нөхөр чинь урьд нь тэгдэг байсан юм гэнэ… саяхан тийм хүүхэнтэй ресторанд сууж байна гэсэн…” гэхчилэн ярьдаг байна. Энэ бол эхлэл нь, бүр цааш нь чангаруулан ярьж сэтгэл санааг нь үймүүлж, гэр бүл дотор хардлага сэрдлэг үүсгэх байгалийн унаган өгөгдөлтэй хүмүүс эмэгтэйчүүд болохыг Японы гэр бүл судлаачид тогтоожээ.

“Эр эм хоёрын дунд илжиг бүү жороол” гэсэн эртний сургаал монголчуудад бий. Эртнээс Монголын ард түмний дунд ийм жороо байсан болоод ийм сургаал гарсан байх. Өвгөдийн сургаал ийм байхад өнөө муу найз хүүхнийхээ ярьж буй элдэв шалдав үгэнд хүлээцтэй тайван хандаж байгаарай. Амьдралаа самруулчихав.

Эрчүүд бол яахав дээ зайлуул, эхнэрүүдийнхээ фэн нь болчихсон, амьдрахын төлөө л яваа хүмүүс шүү дээ. Хэдийгээр монгол эр хүн бүхэн боломжийг алддаггүй, нүднээс нь далд гэм хоргүй хөдөлгөөн хийдэг ч тэр нь ямар хардлага төрүүлэх биш. Хардуулахааргүй найдвартай хийцгээдэг бололтой юм билээ.

Гэхдээ энэ талын боловсрол мэдлэг дутуу болохоор энэ бүгдийг бас баталж чадахгүй байна аа.

Эх сурвалж : dnn.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих