Путины машин осолдож, жолооч нь амиа алджээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины албаны BMW загварын хар хөх өнгийн автомашин осолдож, жолооч нь өөд болсон тухай Оросын хэвлэлүүд батлав. Владимир Путин уг машинаа өдөр бүр албаны хэрэгцээнд ашигладаг байсан талаар “Россия Сегодня” бичжээ.

Ослын үеэр В.Путин автомашиндаа байгаагүй аж. Москвагийн хурдны замд осол гаргасан BMW загварын машин Кремль рүү нэлээд хурдтай, яарч явжээ. В.Путины машиныг эсрэг урсгалаас орж ирсэн Mercedes Benz мөргөсөн байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих