В.ПУТИН “ДЭЛХИЙГ Ч ТАЛЦУУЛЖ” БАЙНА

Дмитрий Медведев хоёр дахь удаагаа азаа үзэх хүсэлтэй нь анзаарагдаад байгаа ч В.Путиний сүү- дэрт улам бүр орсоор төдийгүй Ерөнхийлөгчийн сонгууль хүр – тэл үндсэндээ хагас жилийн хуга цаа үлдээд байхад ч нэрээ дэвшүүлэх тухайгаа зарлахгүй дүлэгнээд буй нь түүнийг дэмжигчдийн урмыг хугалж байв. Уг нь хэдхэн сарын өмнө “The Financial Times” сонины сурвалжлагчтай ярилцахдаа “Ерөн хийлөгчийн суудалд байгаа хэн ч нэрээ дахин дэвшүү лэх хүсэлтэй байх ёстой” гэж бүр нэг хүн шиг хэлж байсан юм шүү дээ. В.Путин болохоор энэ оны эцсээр болох Парламентын сонгуульд гялалзтал бэлтгэж байх юм.

Энэ сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлын эхлэл гэж тэр үзэж буй нь илт. “Ерөнхийлөгчийн сонгууль яаж дуусахаас үл хамаарч Ерөн хий сайд Путин Оросын улс төрд хамгийн өндөр нэр хүндтэй хүн болж үлдэнэ. Одоо тэрбээр улс орондоо хамгийн нөлөө бүхий улстөрч байгаа бөгөөд улс төрийн тавцанг орхих бодолгүй байна” гэж Оросын талаарх Америкийн томоохон мэргэжилтэн Клифф Купчан бичсэн.

В.Путинийг далайн гүнд шум баж, ууланд авирч, мотоциклоор давхиж, нис дэг тэрэг жолоодож явааг телевизээр байсгээд ха руулна. Нуурын эрэг дээр залуустай илэн далангүй, эрх тэгш хэмжээнд ярилцаж, даяарчлалын нөхцөл дэх эдийн засгийн асуудлаар гадаадын шинжээчидтэй ном хаялцаж ч байх шиг. Ирэх оны гуравдугаар сард 46 настай Д.Медведев, 58 настай В.Путин хоёрын хэн нь нэрээ дэвшүүлчихсэн байхыг, эсвэл Путин Ерөнхий сайдын юм уу өөр нэг нэр нөлөөтэй суудалд заларчихаад хөшигний цаанаас санаснаараа залуурдаж байхыг тааж ядсан эгзэгтэй байдалд тэд эх орон нэгтнүүдээ төдийгүй дэлхий дахиныг зориуд байлгасаар байна. Гэхдээ В.Путин өөрийн шийдвэрийн талаар цаг нь болоогүй байхад зар лаж орхивол нөгөө түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гээч болох ч байж мэднэ. Оросын асуудлаарх Германы шинжээч, “Кремлийн герман” гэдэг ном бичсэн Александр Рар “В.Путинийг шийдвэрээ нэгэнт гаргачихсан.

Харин Ерөнхийлөгч болж эргэж ирэх үү эсвэл одоогийнхоосоо илүү нөлөөтэй Ерөнхий сайд болж үлдэх үү гэдэг л гол нь байгаа юм” гэж үзэж байна. В.Путин ийн алгуурласнаар гадаадын хөрөнгө оруулагч дын хувьд тодорхой бус байдлыг сунжруулав. Ирэх оноос Орос орныг хэн удирдахыг мэдэхгүй болохоор гадаадын бэлтнүүд хөрөнгөө Орос руу оруулахыг яарахаа больсон. Сонгууль хүртэлх юм уу хэн нь нэрээ дэвшүүлэхээ зарлатал үлдсэн богинохон хугацааг тэд тэвчээд хүлээж буй. Өрнөдийнхний хувьд хө- рөнгө оруулагчид нь ч, улст өрчид нь ч В.Путинээс арай либерал, улс төр, эдийн засгийн өөрчлөлт хийх эрмэлзэлтэй удирдагч Оросыг залж байгаасай гэж хүсэх нь мэдээж. Өрнөдийн хэвлэлд ийн бичиж байна. Оросын удирдлага ам нээхгүй байсан ч В.Путин эрх мэдлээс салах дургүй гэдэгт эргэлзэх хүн цөөн байв. 2000- 2008 онд нефть олборлолтоор дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд байсан орны Төрийн тэргүүний сэнтийд буцаж очихыг тэр хүсэж байгаа гэх хүн олон байлаа. “Түүний (Путиний) хувьд өөрийн хүс сэн албыг хаагаад үндэсний удирдагчийн статусаа хадгалаад, өөрчлөлт шинэчлэл тийг үргэлжлүүлж, Ерөнхийл өгчийн суудалдаа үлдэх боломжийг Д.Медведевт ол – госон нь зөв юм.

Өрнөд хийгээд гадаад ертөнц ч Д.Медведевт илүү нааштай ханддаг”. Крем лийн эдийн засгийн зөвлөх, Игорь Юргенс ийм байр сууртай байдаг. Д.Медведевийг 2008 онд Ерөнхийлөгч болоход В.Путин яах аргагүй тусалсан. Бүр түүнийг “хүчиндэж” гаргаж ирсэн ч гэж үздэг. Энэ нь дараачийн алхмаа хийх бэлтгэл байсан гэх үг ч дуулдаж байсан. Дараалан гурван удаа Ерөнхийлөгчид нэрээ дэвш үүлэхийг Үндсэн хууль нь тэртэй тэргүй хориглосон байсан болохоор В.Путинд өө рийн “гарын” хүнийг суу далдаа түр суулгахаас өөр арга байгаагүй биз. Тэгээд л Үндсэн хуульдаа гар хүргэж Ерөнхийлөгчийн нэг бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байсныг зургаан жил болгож өөрчилсөн. Ингэснээр Путин дахин 12 жил Оросын Төрийг тэргүүлэх боломжтой болсон.

Тийм болохоор энэ удаад түүнээс өөр хүний нэрийг дэвшүүлэхгүй байх магадлал байв. Гэх дээ В.Путин, Д.Медведев хоёр хоо рондоо өрсөлдөхгүй болов уу. Ийм тохиолдолд гуравдахь хүний нэрийг дэвшүүлэх хувилбар ч байж болох. Гэвч ийм боломж 30 хувиас хэтрэхг үй гэж шинжээч Алексей Пушков үзэж байлаа. Энэ бү хэн бол “Нэгдмэл Орос” на мын ээлжит Бага хурал болж Ерөнхийлөгчийн сонгуульд Путинийг дэмжи хийг Медведев өөрөө хүндтэй индрээс уриалахаас өмнөх дүр зургийн сэжүүр юм.

В.Путиний нэрийг Д.Медведев дэвшүүлсэн нь Путин эр гэл зээгүй Ерөн хийлөгч бол лоо гэсэн үг хэ мээн урам муутай хандаж буй гаа “Нэгдмэл Орос” намын хурал дуусаагүй байхад зарим хүн илэрхийлж эхэлсэн. В.Пу тинд таагүй ханддагаа нуу даггүй улстөрч Борис Нем цов Ерөнхийлөгчийн сууд лыг өмчилж байна ч гэж буруушаасан. “Энэ бол хөрөнг ө, хүч гадагшаа урсах, улс маань түүхий эдээс үлэмж хамааралтай болохын дохио. Өөр чилж шинэчлэх өчүүхэн ч бололцоо олдохгүй болно” гэж тэр хэллээ. Улсдаа хараахан бүртгэлтэй болж амжаагүй байгаа “Парнас” намын Улс төрийн зөвлөлийн гишүүн Илья Яшин энэ үйл явдлыг “Орост сонгууль болохгүй гэсэн үг” гэж дүгнэв.

Энэ нь сонгууль шударга болохгүй гэсэнтэй утга адил сонсогдож буй. Түүнчлэн үүнийг “Орост сонголт байхгүй болов” гэсэн утгаар ч ойлгож болох. О росын өөрийнх нь хэвлэлд бичиж буйгаас үзвэл сүүлийн жилүүдэд Орос улсын нүүр тулгараад байгаа нэлэнхүй ядуурал, авлига, цагдаагийн дураар авирлал улам бүр нэмэгдэх аж. Мөнөөх Яшин Төрийн тэргүүний суудалд В.Путин да хин залрах нь Брежневийн үеийн зогсонги байдал эргэж ирэхийг “билгэдэж” байна гэж үзэж байна. В.Путин, Д.Медведев хоёр бай раа солих тухай яриа одоо олны анхаарал татаж, хэл амны бай болж байна. Албан тушаалыг өмчлөх оролдлогын тухай Борис Немцов хэлсэн нь ч үүнтэй холбоотой. Эрх мэдлийг хоёр хүн хоорондоо өгөлцаж авалцсанаар Орос улс Беларусс, Ливи, Египетийн араас орох нь. Ингэснээр Оросын иргэдийг илүү шийдмэг үйл ажиллагаа руу түлхэнэ.

Орост гарч болзошгүй иргэ дийн эсэргүүцэл тэмцэл, хувьс галт үйл хэргийг өдөөгч нь В.Путин байх болно гэж тэр саяхан бас мэдэгдэв. Оросын Эдийн засгийн хү рээлэнгийн ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн зөвлөх байсан Андрей Илларионовын үзэж буйгаар бол В.Путин хү чирхэг, илүү бие даасан, яваандаа Оросын төрийн дээд суудалд очих чадвартай хү- нийг Ерөнхий сайдын албанд томилохгүй гэнэ. Энэ нь Фрадков, Зубков нарыг уг албанд ажиллуулж байснаас нь тодорхой аж. Медведевийн хувьд олонд танигдаагүй хүн биш ч Оросын сонгогчдын ухаа лаг хэсгийг өөртөө татаж чадах улс төрийн нөлөөтэй хүн болж өсөж хөгжиж чадааг үй юм байх. Аливаа нийгэм томоохон сорилт ойртоод ирэхээр талц даг тэр л зарчмаар оро сууд Ерөнхийлөгчийн сонгуулийнхаа өмнөх өдрүү дэд явж байна. Орост одоогоор хамгийн нөлөөтэй улстөрч нь В.Путин байгааг хэн ч үгүйсгэхг үй. Энэ хүн оросуудыг төдийгүй дэлхийг талцуулж байна.

mongolnews


URL:

Сэтгэгдэл бичих