Путиний жолооч хурд хэтрүүлсэний улмаас амиа алджээ

1ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний 40 жил жолоо барьсан хувийн жолооч хурд хэтрүүлсэний улмаас амиа алдсан талаар “www.news.com.au” мэдээллээ. Уг хэрэг энэ сарын 2-ны өдөр болсон байна.  Жолооч Москва хотын хурдны замаар хурд хэтрүүлэн давхиж байхдаа хашлага мөргөж осолдсон байна. Тэрээр эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алджээ.Орон нутгийн хэвлэлүүд цахим хуудсаараа дамжуулан Ерөнхийлөгчийн жолооч хэрхэн хурд хэтрүүлэн, осолдож буй үеийн видео бичлэгийг байршуулсан байна. Осолтой холбоотойгоор Кремль мэдээлэл хийгээгүй аж.

Г.Эрдэнэзул   Fact.mn

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих