С.Ганбаатарын Ерөнхийлөгч болох замыг С.Жавхлан засна

02b711fba6c7bec3228ac2271b95874bУИХ-ын гишүүн асан С.Ганбаатар 2016 оны ээлжит сонгууль өнгөрснөөс хойш хэсэг хугацаанд чимээгүй явсан. Энэ хугацаанд түүнийг АНУ-д сургуульд явж жинхэнэ димпломтой болох гэж байгаа гэх мэдээлэл хүртэл цацагдаад амжсан. Тэгвэл экс гишүүн энэ талаар Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа, “Яахав ээ, надад гадаадын хэд хэдэн байгууллага, сургууль дэмжээд өгье, сураач гэдэг санал ирсэн. Үүний дараа С.Ганбаатар жинхэнэ диплом авахаар АНУ руу сурахаар явах боллоо гэх мэдээлэл сошиалаар нэлээд шуугиулах шиг боллоо.

Үнэнийг хэлэх үү Энхболд оо, улс төр хийгээд тэмцлийн хувьд гадаадын их, дээд сургуулиас сурах зүйл надад байхгүй ээ. Харин Монгол Улсад хийх ёстой ажил их бий.

Дипломны хувьд сэтгүүлч Т.Алтаншагайг би шүүхэд өгөх ёстой хүн. Тэр цэвэр гүтгэлэг байсан. Би дөрвөн жил түмнийхээ төлөө явснаараа гүйцэтгэх ажиллагааны шугамаар маш их гүтгүүлсэн” хэмээн ярьжээ.

Мөн тэрбээр, нэгэн үе даргаар нь ажиллаж явсан ХҮНамынхаа талаар,  ”ХҮН-ыг сайхан залуучууд байгуулж явсан. Хөдөлмөрийн үндэсний намын Их хурлын 100 хувийн дэмжлэгтэйгээр би даргаар нь сонгогдсон. Тухайн үед ард түмний итгэл надад маш өндөр байсан. Тэр итгэлийг л би ХҮН-ынханд өгсөн. Би өөрөө дарга болъё эхээсээ илүүтэйгээр надад итгэдэг хүмүүсийг дэмжин төрд гаргаж Монголоо аврахыг хүссэн. Гэтэл АН, МАН хоёр үүнээсухаан алдталаа айсан. Маш их эмээсэн. Тэгээд л хоёр том нам туршуулуудаа манай нам руу оруулж эхэлсэн.

Би албан ёсны дарга нь байна гэхээр л хуурамч Дамбийжаа гарч ирээд “Би намын дарга нь” гэдэг. Дээд шүүх нь ч дээд шүүх. Хоёр намын нөлөөгөөр бүртгэхгүй гээд гэдийчихнэ. Сүүлдээ аргаа бараад хүнд ч үгүй, өөрт ч үгүй олон хүний итгэлийг хөсөрдүүлчих вий гээд “Би дарга болъё гэж зүтгээгүй. Тэр дарга болох хүсэлтэй хүнд нь намын даргаа өг” гэсэн юм.

Тэгж би өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч ХҮН-аас гарсан. Би ХҮН-ыг самраад надад ямар ч ашиг байхгүй. Харин С.Ганбаатар энэ олон хүнийг төрд оруулж ирнэ гэж айсан хоёр том ж намын айдас хэдэн биеэ  үнэлэгч залуугийн аймшигтай  үйлдлээр эцэс болсон.

Сүүлд нь яахав, барьцтайгаар нь  надруу дайрсан. Би хэнд нь ч юу ч хэлээгүй. Надад бууны  нохойнуудтай харьцах зав  алга. Харин би дараагийн намаа өөрөө байгуулж, өөрөө  удирдаж, шинэ үеийн запуусыг  Монголын төрд орох замыг нь  нээж өгнө” хэмээн яриад, Та тэгэхээр нам  байгуулах гэж байгаа гэсэн  үг үү? гэсэн асуултад, ”Монголд тэгээд энэ хоёр нам л яваад байх ёстой юм уу. Гуравдагч хүчний олон намууд надтай уулзаж байгаа. Тэдэнтэй нийлж, ярьж Монголоо аврах дараагийн хүчийг бий болгоход өөрийнхөө хувь нэмрийг оруулна.

Шинэ нам байгуулах уу гэдэг нь дараагийн техникийн ажил. Харин би өөрөө намаа удирдсан шиг удирдана. Хоёр том намын бууны нохойнууд орж ирэх орон зайгүй болох гаргалгаануудыг хийнэ. Энэ бол Монголыг аврах арга зам. АН, МАН хоёр Монголыг тарааж суухыг хараад байх юм уу” гэдэг хариултыг өгчээ.

Тэгвэл эх сурвалжаас авсан мэдээллээр С.Ганбаатар нам байгуулахаар болсон нь үнэн бөгөөд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх бодлоо одоо хүртэл орхиогүй яваа гэнэ. Харин УИХ-д суудалгүй намаас яаж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших вэ гэж үү. Энэ асуултад хариулахад, Баянзүрх дүүргээс бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан С.Жавхлан түүний намд гишүүнээр орохоор яриа хэлцэл хийгдэж байгаа юм байна. Товчхондоо сүүлийн үед чуулганы хуралдаан дээр монголоо аврах тухай итгэлтэйгээр ярих болсон С.Жавхлан шинээр байгуулагдах намд нь гишүүнээр элссэнээр С.Ганбаатарын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх зам нээгдэх бололтой.

Х.Онон

zuvsongolt.mn


URL:

Нэр: бодол Огноо: 15 December 2016

Улс орон дампуураад нохой хүүхдийн тоглоом болохын байнадоо

Сэтгэгдэл бичих