Томчууд сэм дотроо сарниж, жижvvд нэгдсэн долоо хоног
Ардчилсан нам 38:38 харьцаагаа хадгалахаар гvрийв
Улс тєрийн намуудад цаг хором бvр vнэтэй болж байгаа нь єдрєєс єдєрт мэдэгдэж байна.
Нам гэсэн зохион байгуулалттай ажил гэхээсээ илvvтэй хувь гишvvдийн пиар Тєрийн орноос хальж гудамжинд гарч байх шив. Энэ ч яахав мэдээжийн хэрэг. Харин єнгєрсєн долоо хоногийн даваа гарагт Ардчилсан намын бvлэг хуралдаж, хуралдаанаар Зээлийн батлан даалтын тухай хуулийн тєслийг хэлэлцсэн бєгєєд ЖДV-ийг хєгжvvлэх зорилгоор vйлдвэрлэгчид банкнаас зээл авахаар бол зээлийн барьцаа шаардахаас єєр арга замыг эрэлхийлэх vvднээс энэ тєсєл боловсруулагдсан. Нєгєє нэг асуудал нь Тавантолгойн нvvрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дvгээр тогтоолд єєрчлєлт оруулах тухай Я.Батсуурь нарын найман гишvvний єргєн мэдvvлсэн тєсєл, Д.Одбаяр нарын дєрвєн гишvvний єргєн мэдvvлсэн тєслvvд байв. Энэ тєсєл нь Тавантолгойн ордыг ашиглаж олсон ашгаас 10 хувийг нь иргэд, 10 хувийг аж ахуй нэгжvvдэд, 30 хувийг хєрєнгийн бирж дээр гаргах тухай тогтоолыг єєрчилж аж ахуйн нэгжvvдэд 10 хувийг нэрлэсэн vнээр заралгvй иргэдийн хувийг 20 болгох тухай юм билээ. Энэ асуудлыг зарим нь зєв зvйтэй гэж байхад зарим нэг нь єнєєх л сонгуулийн ємнєх пиар биз хэмээсэн.
Ийнхvv бvлгийн хуралдаан болж байгаа ч нэн тэргvvнд батлагдах ёстой Сонгуулийн тухай хуулийг огт хєндєхгvй байгаа нь Ардчилсан намынхан цаашид єєрсдийнхєє байр суурийг хадгална гэдгээ vйл хєдлєлєєрєє харуулсан хэрэг биз ээ. Харин vvний ємнєх долоо хоногийн хуралдаанаар сонгуулийн хуулийн талаар ярилцжээ. Гэхдээ зєвхєн єєрсдийнхєє байр суурийг хадгалах тухай л хурал юм. Ингээд холимог сонгуулийн тогтолцоонд тулгуурлах нь зvйтэй гэдэг дээр санал нэгдсэн аж. Гэхдээ тооны асуудал нь 38:38 хэвээрээ байгаа. Энэ бол єнгєрсєн долоо хоногийн ярианы гол сэдэв байв.Тvvнчлэн тус намынхан сонгуулийн ємнєх компанит ажлынхаа хvрээнд 50 залуу гишvvнээр эгнээгээ тэлсэн. Залууст батлах гардуулах ажилд намын дарга Н.Алтанхуяг, Ерєнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар оролцсон юм.
Нийслэлийн Ардчилсан намаас ч єнгєрсєн долоо хоногийг зvгээр сууж єнгєрvvлсэнгvй. Тэд “Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн зарим асуудал” сэдвийн дор хэлэлцvvлэг єрнvvлсэн. Энэ vеэр Ардчилсан намын Vндэсний зєвлєлдєх хорооны гишvvн Ж.Батзандан Монгол Улс сонгуулийнхаа процесс дээр алдаа гаргадаг болохыг тодотголоо. Энэ нь эрх баригч намынхан сонгогчдын саналыг луйвардах арга хэрэгсэл нь болж ашиглагдсаар ирсэн гэж хэлсэн. Тvvний хэлсэн энэ vгийн мєрєєр “Ж.Батзандан долдугаар сарын 1-ний хэргийг мандуулснаа баталж, ахиад ч мандуулахгvй гэх газаргvй гэдгээ дуулгаж байна” гэх хvмvvс байсан.
Бас нэг vйл явдал нь АН-ынхан “Монгол хvн-2020″ хэлэлцvvлгийнхээ vргэлжлэл болгож, “Монгол залуу хvн-2020″ хєгжлийн хєтєлбєрийн хvрээнд єнгєрсєн хугацаанд Ардчилсан Залуучуудын Холбооноос оюутнууд, хєдєє, орон нутгийн залуучууд, хувиараа хєдєлмєр эрхлэгч, бизнес эрхлэгч залуучуудтай гэх зэргээр цуврал хєгжлийн уулзалт, хэлэлцvvлгийг энэ сарын 18-нд зохион байгуулахаар болсон. Мєн лхагва гарагт тэд уламжлал болгон зохион байгуулдаг видео хурлаа хийсэн юм. Дашрамд дурьдахад Гvйцэтгэх засаглалын тэргvvнд шаардах бичиг хvргvvлээд байгаа нэр бvхий 20 гишvvний дунд Ардчилсан намын нєлєє бvхий гишvvд бий.
Эдгээр нєхєд одоо нэгэнт хєдєлчихсєн гэрээг цааш ном журмынх нь дагуу явуулж, тодорхой хугацааны дараа хувь нэмэгдэнэ гэдгийг мэдэж байгаа ч тэмцлээ vргэлжлvvлнэ гэж мэдэгдсээр байгаа. Энэ нь хувь гишvvн талаасаа пиар хэдий ч нєгєє талд бас л ард тvмний талд юм шиг сонсогдоно. Гэхдээ энэ бvгдийн ар талд Ардчилсан намын даргын суудлын асуудал яригдах магадлал єндєр байгааг эх сурвалжууд хэлж байгаа. Тэр ч бvv хэл энэ асуудал нь Vндэсний аюулгvй байдлын хэмжээнд яригдах хурц асуудал бєгєєд гуравдагч хєршийг шахсан хойд урд хєршийн бодлогыг хэрэгжvvлээд байгаа юм биш биз гэсэн хардлага ч бий.
МАН 48:28 болсон ч ахиад бууж єгєхєєс єєр аргагvй
МАН-ын хувьд олон бэрхшээл дунд энэ долоо хоногийг єнгєрvvллээ. Нэр бvхий 20 гишvvн Засгийн тэргvvнд шаардах бичиг хvргvvлсэнийхээ vргэлжлэл болгон хэвлэлээр тэмцлээ зогсоохгvй гэж мэдэгдэж байгаа бол намын гал тогоог барьдаг Ерєнхий нарийн бичгийн дарга намынхаа даргатай таарамж муу байгаа гэсэн яриа ч газар авсан. Энэ ярианы галыг намжаах зорилгоор намын нєлєє бvхий нєхєр сонинд ярилцлага єгч байгаа ч цаана нь болоод байгаа процесс нь vнэмшил тєрvvлээгvй нь лавтай. Нєгєє талд Сонгуулийн тухай хуульд тэдний талын санал болгосон 50:26 гэсэн хувилбарыг Ардчилсан намынхан хvлээж авахгvй байгаа учраас тэд буулт хийж 48:28 болсон ч АН-ынхан бас л “гэдийв”. МАН-ынхан ахиад ч тооны харьцааны буулт хийхээр байна. Учир нь энэ бvгд дээр буулт хийхгvй бол намын дотоод асуудал хурцдаж, улмаар удирддагуудын хоорондох зєрчлийг хєєрєгдєж байгаа хэсэг бvлэг хумvvсийн тэмцэл ширvvсч, ирэх сонгуулийн амжилтад тун ч муугаар нєлєєлж магадгvй юм.
Нєгєє талд МАХН-ынхан жижиг намуудыг нэгтгэхийн зэрэгцээ МАН-ын гишvvдээс ч гєрєєлж эхэлсэн гээд олон асуудал энэ намд тулгарч байгаа ч тэд дотоод асуудлаа аль болох гадагшаа гаргахгvй байхыг хичээж байгаа нь илт. Энэ бvх байдлаас vvдээд МАН-ын даргын суудалд нэлээд ганхаа орчихлоо. Vvнийг намжаах арга бол бас л суудал нь ганхаж эхэлсэн АН-ын даргатайгаа нягт холбоотой ажиллах гэдгийг ажиглагчид хэлж, хэвлэлvvд бичиж буй. Єєрєєр хэлбэл, хамтарсан Засгийн газар, тvvний бvтцэд байгаа “Алтангадас” фракцийн нєлєєллийг УИХ-д vзvvлэх л арга юм. Мэдээж vлдсэн жаахан хугацааг ажин тvжин єнгєрєєх нь энэ засгийн ганц баримталж байгаа бодлого нь.
Харин тэд єнгєрсєн долоо хоногийн даваа гарагт болсон хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн асуудлыг хэлэлцэж, тогтолцоон дотроо 48:28 гэсэн хувилбар дээр хатуу зогсохоор санал нэгдсэн юм. Тодруулж хэлбэл, УИХ-ын 48 гишvvн нь можаритор, 28 хувь нь пропорцианалиар сонгогдох юм. Энэ саналаа Ардчилсан намын бvлэгт албан ёсоор тавьсан ч тэд хvлээж аваагvй. МАН-ын бvлгийнхний хувьд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн тєслийг даруй батлах ёстой гэж vзэн, намрын чуулган эхлэхэд 52:24 гэж байсан хувилбараа зєєлрvvлж 48:28 болгоод байгаа. Нэгэнт Ардчилсан намынхан энэ саналыг нь хvлээж аваагvй учраас тэд ахиад ч бууж єгч зєєлрvvлэх хандлага байгааг ажиглагчид дуулгасан юм.
Тvvнчлэн МАН-ын бvлгийн ахлагч Є.Энхтvвшин хvний эрхийг хамгаалах чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг “Хvн амины гэмт хэргийн хохирогчдын гэр бvл хvний эрхийн тєлєє” байгууллагын захирал Рэнни Кушин, Цаазаар авах ялыг халах vндэсний эвслийн удирдах зєвлєлийн гишvvн Буд Вэлч, Женни Бишон.Тоши Казама болон Монгол дахь “Эмнэсти интернэшнл” байгууллагын гvйцэтгэх захирал Б.Алтантуяа нарыг хvлээн авч уулзлаа. Энэ мэт дотоод асуудлаа тэгтлээ гадагшаа мэдэгдэхгvйг хичээж байгаа ч тэдний дотоод зєрчил єдрєєс єдєрт ил гарч байна. Ажиглагчдын vзэж байгаагаар энэ намын дотоод зєрчил сvvлийн дєрвєн жил ихэд хурц болж байна, энэ бvгд нь намын нєлєє бvхий зарим нєхрийн улс тєрєєс жийгдсэн хорсол гэх нь ч бий.
МАХН-МVАН нэгдэл хvчирхэгжсээр
Н.Энхбаяр, М.Энхсайхан гэсэн улс тєрийн хуучин кадрууд нэг хэсэг гомдогсдыг эгнээндээ нэгтгэн эвсэл байгуулаад удаагvй ч, парламентын гаднах гэлээ ч улс тєрийн талбарт ид хvчээ аваад байгаа. Тэд єнгєрсєн долоо хоногийн даваа гарагт “МАХН ба МVАН-ын зєвлєлдєх уулзалт”-ыг зохион байгуулсан. Тус зєвлєлдєх уулзалтад МАХН-ын дарга Н.Энхбаяр, МVАН-ын дарга М.Энхсайхан, “Эрс шинэчлэл ” хєдєлгєєн” болон бусад албаны хvмvvс илтгэл тавьж санал асуулга явуулав. Илтгэлvvд мэдээж хэт их улстєржсєн хийгээд МАНАН-гийн Засгийн газрыг тvлхэн унагах тухай л байлаа. Н.Энхбаярын хувьд єєртєє нэгдэж болох хэнийг ч хамаагvй эгнээндээ элсvvлж байгаа. Тиймээс МАХН-ынхан лхагва гарагт Удирдах ажилтныхаа хурлыг зохион байгуулж, энэ vеэр УИХ-ын 2012 оны сонгуульд хэрхэн оролцохоос гадна Хvний тєлєє намынхантай уулзаж, тэднийг эгнээндээ нэгтгэх талаар зєвлєлдсєн.
Харин Хvний тєлєє намын хувьд єнгєрсєн баасан гарагт Дээд шvvхэд бvртгvvлэх тухай материалаа хоёр дахь удаагаа єгєєд байгаа. Тvvнчлэн єнгєрєгч баасан гарагт МАХН-тай Социал демократ намынхан нэгдэхээ мэдэгдсэн. Сонгууль дєхєх тусам тэдний нэгдэлд ирэгсдийн тоо олшрох тєлєвтэй. Энэ талаар нэрт нийтлэлч Баабар “МАХН, МVАН гэсэн хоёр амтай нэг ходоодтой агууламж томтой хогийн сав бэлэн боллоо. Гологдогсод, гомдогсод, чамлагсад… гээд хэнийг л бол хэнийг багтаана. МАНАН-д гомдогсод гологсдын тийш чиглэх цуваа сонгууль дєхєх тусам улам єтгєрєх болно” хэмээсэн. Яах аргагvй vнэн зvйл. МАХН-ын дарга ч vvнийг аль хэдийнээ тооцоолсон байж таарна. МАХН-ынхан Ногоон намд удаа дараа нэгдэх санал ирvvлж байгаа ч тус намынхан тодорхой хариу єгєєгvй бєгєєд дотоод асуудлаа ч цэгцэлж чадалгvй єнєєдрийг хvрсэн.
Гэхдээ тэд ИЗН-ынхан хууль бусаар нэрийг нь ашиглаж байгаатай тэмцэж, єнгєрсєн баасан гарагт Улсын Дээд шvvх дээр хуралдсан. Энэ намын их хурал 11 дvгээр сарын эхээр болохоор тєлєвлєгдсєн бєгєєд хурлаар хэнтэй эвсэх vv гэдгээ тодорхойлно гэж албаны эх сурвалж хэлсэн. Ер нь бол Ногоон нам нэгэнтээ Д.Энхбат даргадаа гомдож, зайгаа барьсан тул ИЗН-д нэгдэхгvй нь лавтай. Харин МАХН-ын нэгдэлд орох нь тодорхой болчихсон гэх хvмvvс ч бий. Гэтэл УИХ-д хоёр суудалтай болоод байгаа ИЗН-ынхан мухардалд орж, хаашаа явахаа сайн мэдэхгvй байгааг хаа хаанаа мэднэ.
Тэдэнд Ардчилсан намаас єєр сонголт vлдээгvй гэх. Магадгvй. Тэд байгуулагдсан цагаасаа хойш л нэгдэхийг урьтал болгож, бусдын дэмээр УИХ дахь ганц суудлаа хадгалж ирсэн тvvхтэй. Эдгээр намууд дээр мэдээж Б.Жаргалсайханы толгойлдог БНН нэгдэнэ. Угаасаа намынх нь дарга МАХН нэрийг аваагvй байхад хамтарч ажиллахаа мэдэгдсэн. Ерєнхийдєє албаны эх сурвалж болон ажиглагчдын зvгээс тайлбарлаж байгаагаар бол ирэх сонгууль хvртэл МАХН-МVАН нэгдэлд бvх жижиг намууд нэгдэх нь тодорхой болчихлоо.
С.Ууганбаяр
mongoliin medee
URL: