Ченжүүдийг хөнөөсөн залууст ялын дээд хэмжээ оноов

Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхэд өнгөрсөн баасан гаригт Ш.Аделбек, К.Ерлан, Ж.Ганибет нарт холбогдох хэргийг хэлэлцлээ. Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард тус аймгийн Баяннуур суманд ноолуур авч явсан ах дүү Х, Б нарыг шунахайн зорилгоор дээрэмдэж, бүрэлгэсэн юм. Б, Х нар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд сураггүй болж, цагдаагийнхан тэдний цогцос болон шатсан машиныг долоо хоногийн дараа тус айм – гийн Баяннуур сумаас 10 га – руй км-т орхисон байсныг олсон билээ.

Хохирогчид тухайн үед 31-51 БӨА улсын дугаартай “УАЗ-469” маркийн автомашин хөлөглөж, биедээ 20 сая төгрөгтэй явж байсан юм.

Аймгийн Цагдаагийн газрын даргаар удирдуулсан Ажлын хэсэг эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны дүнд Баяннуур сумаас дээрх гурван залуугийн хоёрыг баривчилж, нэгийг нь БНХАУ-ын хууль хяналтын байгуул лагынхан Шинжаанаас саатуулан манай талд хүлээлгэн өгсөн юм. Уг хэрэгт УМБГ-аас мөрдөн байцаалт явуулж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн. Шүүх хуралд тус газрын хяналтын прокурор Ц.Насанбат оролцсон байна. Хурал болох ёстой өдрөөсөө хоёр хоногийн дараа эхэлж, Ш.Аделбек, К.Ерлан, Ж.Гани – бет нарыг шунахайн зорил – гоор дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэн хоёр хүний амийг хөнөөсөн, бусдын эд хөрөнгийг санаатай галдан шатааж устгасан, улсын хил хууль бусаар нэвтэрсэн гэм буруутайд тооцсон байна. Улмаар дээрх гурван залууд цаазаар авах ял оноожээ


URL:

Сэтгэгдэл бичих