Нутаг нэгт найз бүсгүйнхээ толгой дээр дэвссэн Монгол залууг баривчилжээ

2965

Өмнөд Солонгос Улсын Кимхэ хотын цагдаагийн газраас тус хотод ажиллаж, амьдардаг Монгол Улсын иргэн, эрэгтэй А-г саатуулжээ.

    Тэрбээр өнгөрсөн даваа гаригт өмнө нь үерхэж байсан нутаг нэгт найз бүсгүй Б-г “Хэлэх чухал юм байна” хэмээн гэрээс нь дуудаж уулзсан байна.

Тэд хамтдаа нэгэн зоогийн газраар үйлчлүүлэн согтууруулах ундаа хэрэглэсэн ба уулзалт дуусах үед А нь Б-д хандаж “Гэрт очоод хоол хийгээд өгөөч” гэж хүссэн ажээ.

Түүний хүсэлтийг Б зөвшөөрөөгүй тул үүнд дургүйцсэн А, хуучин найз бүсгүйнхээ гар утсыг булаан аваад зогсохгүй түүнийг үснээс нь зулгаан газар унагааж, хөлөөрөө  толгойг нь дэвсэж зодсоны дараа хэргийн газраас зугатаасан байна.

Цагдаагийн ажилтнууд танхайн хэрэг үйлдээд хэргийн газраас зугатаасан Монгол залууг, үйлдвэрийнхээ агуулахад нуугдаж байхад нь олж илрүүлсэн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

Эх сурвалж: Mglradio.com


URL:

Сэтгэгдэл бичих