Оргохын тулд гал тавьжээ

2964

Этиопийн нэгэн шоронд гал гарсаны улмаас 23 хоригдол амиа алдсан болохыг тус улсын эрх баригчид баталсан талаар “CNN” агентлаг уламжлав. Шоронд гарсан галыг санаатай тавьсан гэнэ. Хэсэг хоригдол оргохын тулд гал тавьсан байна.

 

Харгалзагчид шоронгийн байр руу нэвтэрч гал унтраах үед хоригдлууд үймээн дэгдээсэн гэнэ. Шоронгийн дарга аюулгүй байдлын улмаас үймээнийг хүчээр тараасан тухайгаа хэвлэлийнхэн мэдэгджээ. Мөн гал тавьсан хоригдлуудыг шууд буудан хороосон аж.

 

Уг үйл явдлын улмаас амиа алдагсдын гэр бүлийнхэн шоронгийн гадна эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих