Гадаад паспорт хүлээсэн иргэд цөхрөнгөө барж байна

27Гадаад паспортаа хүлээсэн иргэд цөхрөнгөө барж байна. Ямар шалтгаанаар хүлээгдээд байгаад хэн  нэгэн албан тушаалтан одоогоор  мэдээлэл өгөөгүй  байна.  Зарим хэвлэл мэдээлэлд “ОХУ руу визгүй зорчиж эхэлсэнээс хойш  л ийм зүйл болсон” гэх тайлбарыг удаа дараа бичсэн байсан. Гэхдээ энэ бас эргэлзээ дагуулсан таамаглал төдий эсвэл шалтаг л байх.

Салбарын сайд нь ажлаа хүлээж авсан даруйдаа УЕБГ-ын үйл ажиллагаатай танилцаж учир байдлыг нь сонсож байсан билээ.

Гэтэл өдий хүртэл сураггүй байгаа гадаад паспортын бэлдэц хэвлүүлэхэд зориулан энэ оны улсын төсөвт 850 сая төгрөг  тусгасан байсныг хэсэг нөхөд ашиглаж Унгарын “Hungarian Banknote Printing Shareholding Company” хэмээх хэвлэлийн хувьцаат компанид 620 сая төгрөгийг нь далдуур 2018 оноос нааш гаргаж өгч чадахгүй гэсэн “чип”-тэй паспорт хэвлүүлнэ гэж гэрээ хийгээд урьдчилаад шилжүүлчихсэн байгаа юм байна. Уул нь энэ мөнгөөр дэлхийд нэр төртэй ХБНГУ-ын Giesevke & Devrient компанид “чип”-тэй паспорттой өрсөлдөх нууцлал, чанартай INFACIO технологийн ИКАО 9303 стандартын 340,000 паспорт хэвлүүлээд аваад ирчихсэн, ямар ч хүлээлт, чирэгдэлгүй олгоод байж байх байв. Гадаад  дотоод руу ажилд явах гэж байгаа, сурахаар мордох гэж буй нэгнээ хүндлээд энэхүү асуудлаа хурдан шийдвэрлэж өгөөч төрийн түшээд ээ.

Г.Эрдэнэзул fact.mn

 


URL:

Нэр: би Огноо: 6 September 2016

үнэхээр энэ үнэн бол мөнгө шилжүүлсэн этгээдүүдэд хариуцлага тооцооч ээ.

Сэтгэгдэл бичих