АВРАГЧИД 26 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЛАА
Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны 54-р байрны 1 дүгээр орцны хогын сувагт хог шатаж байна гэсэн дуудлага шөнийн 01 цаг 38 минутад ирсэн байна.
Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газар , Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид шуурхай ажиллаж утаажилтын бүсээс гарч амжаагүй, угаартах эрсдэлд ороод байсан 26 иргэний амь насыг авран хамгааллаа.
Гал түймрийн улмаас иргэд барилга дотор хорт утаанд угаартах аюултай байсан тул гал сөнөөгчид Аврах эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллаа.
НОБГ
URL: